Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/03435

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,,, ХК*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,*******,*******,****************************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг цуцалж, гэрээний үүрэг 11,224,371.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь тай 2024 оны 11 сарын 29-ний өдөр ******* тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21,0 хувийн хүүтэй, 30 сарын сарын хугацаатай зээлсэн. Мөн хариуцагч 2024 оны 6 сарын 28-ны өдөр 2,810,000 төгрөгийн зээлийн эрхтэй 2 жилийн хугацаатай кредит картын гэрэ байгуулж, нийт 13,533,772.21 төгрөгийн зээл авсан. Гэвч зээлдэгч Б.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин, зээлээ хугацаанд нь төлөөгүй тул үндсэн зээл 10,7372,995.69 төгрөг, зээлийн хүү 776,160.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,215.68 төгрөг, нийт 11,224,371.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ХК-н гаргасан 11,224,371.74 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2025 оны 5 сарын 31-нээс төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ., 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ХК-ийн гаргасан 11,224,371.74 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 5 сарын 31-ний өдрөөс төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,540 төгрөгөөс улсын төсвийн данснаас 97,270 төгрөг, хариуцагчаас 97,270 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 11,224,371.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,540 төгрөгөөс улсын төсвийн данснаас 97,270 төгрөг, хариуцагчаас 97,270 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА