Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 919

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

          Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

        Шүүгдэгч Д.Ө , түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ө т холбогдох эрүүгийн 1806044571045 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технелогич мэргэжилтэй, ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо,   тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, А овог Д Ө.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Д.Ө  нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчим хохирогч О.Сүхбаатарын гээсэн ХААН банкны 5753085277 дугаартай картнаас 6.930.000 төгрөг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч О.Сүхбаатарын өгсөн мэдүүлэгт /хх-5-7, 43/, ХААН банкнаас ирүүлсэн АТМ-ын билэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-10-11, 36, 37, 38/, ХААН банкны дансны хуулга /хх-42-45/, шүүгдэгч Д.Ө ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-46/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Д.Ө  нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчим хохирогч О.Сүхбаатарын гээсэн ХААН банкны 5753085277 дугаартай картнаас 6.930.000 төгрөг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Сүхбаатарын өгсөн: "... АТМ-ээс таксины жолоочид ХААН банкны виза картаа өгөөд 155.000 төгрөг авхуулсан байна. машин зарсан мөнгө болох 6.930.000 төгрөгийг өөрийн 5753085277 дугаарын дансанд хийсэн. Өчигдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 15-ны орой намайг гэртээ байж байхад миний утсанд мэссэж ирэхээр нь үзсэн чинь данснаас эхлээд 5.000.000 төгрөг, 2 минутын дараа 1.930.000 төгрөг зарлага гарсан байсан...надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ..." гэх /хх-5-7, 43/,

 

ХААН банкнаас ирүүлсэн АТМ-ын билэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-10-11, 36, 37, 38/,

 

ХААН банкны дансны хуулга /хх-42-45/,

 

Шүүгдэгч Д.Ө ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-46/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн 6.930.000 төгрөгийг авч завшсанаа өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчид 6.930.000 төгрөгийн хохирол учирсан ХААН банкнаас ирүүлсэн АТМ-ын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ө  нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчим хохирогч О.Сүхбаатарын гээсэн ХААН банкны 5753085277 дугаартай картнаас 6.930.000 төгрөг авч завшсан үйлдэл нь 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Ө т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Ө т 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.Ө  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч А овог Д Өыг гээгдэл эд хөрөнгө болох ХААН банкны 5753085277 дугаартай картнаас 6.930.000 төгрөг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ө ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Ө  нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Ө  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Ө  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ө т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ө т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС