| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2414005070360 |
| Дугаар | 2025/ДШМ/30 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/30
202 оны 6 дугаар сарын 24 Дугаар 202/ДШМ/0 Номгон баг
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уламбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан;
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 202 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 202/ШЦТ/*******4 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Уламбаярын бичсэн эсэргүүцлээр ******* холбогдох эрүүгийн 2414000060 дугаар хэргийг 202 оны 6 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ажилтай, ам бүл , нөхөр хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын дугаар багийн 16-1 тоотод оршин суух хаягтай, овогт Ц, регистрийн дугаар ВЮ96**************01,
Шүүгдэгч нь ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг -9 тоотод гэртээ өөрийн эзэмшлийн гар утсаар Хаан банкны 24626 тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийн ашиглан эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар 2024 оны 0 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1,00,000 төгрөг, 2024 оны 0 дугаар сарын 02-ны өдөр 40,000 төгрөгийг зээлийг тус тус авч нийт 2,0,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Мөн нь хохирогч сонин тараах ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бичиг баримт, гар утсыг нь авч ашиглан ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах Хаан банкны Киоск автомат машинаас үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдөр .000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр 9.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 0.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг 4 удаагийн үйлдлээр .100.000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өөрт шилжүүлсэн залилах гэмт хэрэг үйлдсэн,
Мөн шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр иргэн “сонины газарт нярвын ажилд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, түүний үнэмлэх болон гар утсыг авч 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 00,000 төгрөгөөр, 6,480,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нийт ,180,000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр 600,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 60,000 төгрөгийг нийт 4 удаагийн гүйлгээгээр 8,40,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг түүний эзэмшлийн Хаан банкны 24648 тоот данснаас авч залилах гэмт хэрэг үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орон нутгийн сонгуулийн үеэр иргэн “сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байгаа юм энийг бөглөх юм бол 100,000 төгрөг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний иргэний цахим үнэмлэх болон гар утсыг авч, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байх Их дэлгүүрийн Хаан банкны киоск дээрээс түүний тэтгэврийн данснаас 4,000,000 төгрөгийн зээлэн авч залилах гэмт хэрэгт тус тус холбогдуулан ******* аймгийн Прокурорын газраас ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч овогт Цыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох ялаар ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1,-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1,-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 4, , . дугаар зүйлийн -т зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн -т зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар шүүгдэгч оос нийт 9,440,000 төгрөгийг гаргуулж, хохирогч 1,0,000 төгрөг, хохирогч ,040,000 төгрөг, хохирогч П.Ёндонжамцад 80,000 төгрөгийг тус тус гаргуулж олгож,
Шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж, түлхүүр 8 ширхгийг устгуулахаар ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч нь хохирогч төлөх төлбөргүй,цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Отгонболорт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Прокурор Э.Уламбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
... Тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******4 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн 9. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь шүүгдэгч Ц үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1. дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.
Тус хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй гэж заасан байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дээрх эсэргүүцлийг гаргаж байна.
Иймд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *******4 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. гэжээ.
Прокурор Э.Уламбаяр тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: ******* аймгийн ахлах прокурор Э.Уламбаяр би ******* холбогдох хэрэгт прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь санаатайгаар 2 гэмт хэргийг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс түүнд тэнсэх шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 04 дүгээр сарын 24 –ний өдрийн 202/ШЦТ/*******4 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах саналыг гаргаж байна гэв.гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх нь аймгийн Прокурорын газрын прокурор Э.Уламбаярын бичсэн эсэргүүцлээр хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч нь:
Нэг.******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг -9 тоот дахь гэртээ өөрийн эзэмшлийн гар утсаар Хаан банкны 24626 тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийн ашиглан нэвтэрч эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар
-2024 оны 0 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг,
-2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1,00,000 төгрөг,
-2024 оны 0 дугаар сарын 02-ны өдөр 40,000 төгрөг, нийт 2,0,000 төгрөгийг хулгайлан авсан,
Хоёр. Хохирогч сонин тараах ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бичиг баримт, гар утсыг нь авч ашиглан ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах Хаан банкны Киоск автомат машинаас үргэлжилсэн үйлдлээр
-2024 оны 0 дугаар сарын 0-ны өдөр .000.000 төгрөг,
-2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг,
-2024 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр 9.000 төгрөг,
-2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 0.000 төгрөг нийт 4 удаагийн үйлдлээр .100.000 төгрөгийг залилан авсан,
Гурав. Хохирогч “сонингийн газарт нярвын ажилд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, түүний үнэмлэх болон гар утсыг авч ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 24648 тоот данснаас үргэлжилсэн үйлдлээр
-2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 00,000 төгрөг, 6,480,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр,
-2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр 600,000 төгрөг,
-2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 60,000 төгрөгийг нийт удаагийн үйлдлээр нийт 8,40,000 төгрөгийг залилан авсан,
Дөрөв. Хохирогч С.Амарааг “сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байгаа юм энийг бөглөх юм бол 100,000 төгрөг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний иргэний цахим үнэмлэх болон гар утсыг авч, ашиглан 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байх Их дэлгүүрийн Хаан банкны киоск машинаас түүний тэтгэврийн данснаас зээл хийж 4,000,000 төгрөгийг залилан авч, нийт 4 хүнд 21 90 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх гэмт хэргийн үйл баримт нь:
1 дүгээр хавтаст хэргийн 22-2, 2-2, 49, дугаар талууд дугаар хавтаст хэргийн 1 дугаар талуудад тус тус авагдсан “...манай гудамжинд танил гээд ******* ...Хишгээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг банкныхаа нэвтрэх нэр нууц дугаарыг бичсэн өгсөн. Тэгсэн миний нэрийн өмнөөс 2024 оны 0 дугаар сарын 02-нд 400.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-нд 1,00,000 төгрөг 2024 оны 0 дугаар сарын 02-нд 40,000 төгрөг интернэт банкны данснаас авсан байсан. Үүнийг 8 дугаар сард тэтгэврээ авахаар очихдоо мэдсэн. Отгонболор, Хишгээ бид гурав л Хаан банк руу явсан.... надаас эхлээд 1.00.000 төгрөг зээлсэн. Дараа нь 400.000, 1.00.000, 40.000 төгрөгийг надад мэдэгдэхгүй нууцаар авсан байсан Отгонболор надад эхний 1.00.000 төгрөгөөсөө 00.000 төгрөгийг өгсөн ...хохирол төлөөгүй байгаа...” гэх хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дугаар талд авагдсан “...би Ёндонжамцаас 2024 оны 04 дүгээр сард мөнгө зээлээч гэж очиж ...Ёндонжамц, эгч нь, ******* дүү, манай хүүхэд Отгонболор бид нар Хаан банкин дээр очсон. ...Отгонболор Ёндонжамц хоёр киокс машин дээр очиж авсан..... Миний нэр дээрх интернэт банкийг Отгонболор ашиглаж байсан. Би энэ талаар мэдээгүй...” гэх гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 11-119 дүгээр талд авагдсан “...2024 оны 06 дугаар сард сонгуулийн үеэр би Гандулам эгчтэй танилцсан. 2024 оны 10 дугаар сард интернэт банкаар нь нэвтрээд, 0,000 ,000,000, 9,000, 620,000 төгрөгийн зээлүүдийг тус тус авсан. Би хэлж зөвшөөрөл аваагүй, өөрт нь хэлж мэдэгдээгүй. 2024 оны 0 дугаар сард Гандулам гуайн гар утас, бичиг баримтыг нь авахдаа интернэт банкных нь нууц кодыг мэдэж авсан юм. Л.дорж гуай нь Гандулам гуайн нөхөр нь байгаа юм. Тэгээд хамгийн эхлээд Гандулам гуайтай танилцаад дараа нь дорж гуайтай танилцсан. Тэгээд дорж гуайд ажилд оруулж өгнө гэж хэлээд бичиг баримт, гар утсыг нь аваад 2024 оны 10 дугаар сард Хаан банкны киоск машинаас 60,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг нь авсан...” гэх шүүгдэгч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 1*******-114 дүгээр тал, дугаар хавтаст хэргийн 4- дугаар талд тус тус авагдсан “... 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нь ....танай нөхрийг сонины газар нярвын ажил байна гэхээр нь би зөвшөөрч ....намайг өргөдөл бичиж өгөөд бичиг баримтаа гар утсаа утсаа өгчих, утсан дээр чинь мэдээлэл ирнэ гээд, ...миний гар утас бичиг баримт аваад явсан.
...2024 оны 10 дугаар сард манай эхнэр Гандулам нь өөрийн дансаа шалгаад үзтэл тэтгэврийн зээлийг 4 удаагийн .100.000 төгрөгийг авсан байна гэхээр нь эхнэр бид 2 миний дансыг шалгаад үзтэл мөн адил 4 удаа 8.200.000 төгрөгийн зээлийг нь авсан байсан.. Харин миний 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 00.000 төгрөгөөр 1 удаа, 6.480.000 төгрөгөөр 1 удаа, 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 60.000 төгрөг нийт 8.200.000 төгрөгийг нь худлаа ярьж авсан байсан ...” гэх хохирогч Л.доржийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
2 дугаар хавтаст хэргийн 1*******-114 дүгээр тал, дугаар хавтаст хэргийн -8 дугаар талд тус тус авагдсан “...Отгонболор нь 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдөр надтай уулзаад танд хийх ажил байна сонин тараах 10 хоногийн 00,000 төгрөгийн цалинтай ажил байна гэхээр нь тэгье гээд ...миний гар утсыг аваад орсон. Тэгээд буцаж гарч ирээд утас өгөөд тантай утсаар холбоо барина гээд ажлын урьдчилгаа орсон байна гээд миний 246*******826 дугаартай данс руу 00.000 төгрөгийг хийсэн. Тэр үед би итгэсэн,...2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нь дахин намайг дуудаж миний бичиг баримт, утсыг аваад ажлыг шинэчлэл хийгдэх гээд миний бичиг баримт утсыг аваад явсан, ...миний 246*******826 дугаартай данс руу 00.000 төгрөгийн ажлын урьдчилгаа гэж хийсэн.
... Мөн 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр та нөхрөө дагуулаад ирээ, эрэгтэй хүний ажил байна гэхээр нь ...манай нөхрийг өргөдөл бичиж өгөөд бичиг баримтаа гар утсаа өгчих утсан дээр чинь мэдээлэл ирнэ гээд аваад явсан ....Хаан банкин дээр очоод дансны хуулга үзтэл удаа дараа миний зээлийг ... 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдөр .000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр 9.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 0.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг Ц. Отгонболор нь бичиг баримтыг ашиглаж хуурамч баримт бүрлүүлэн гар утас ашиглан надад мэдэгдэлгүй 4 удаагийн .100.000 төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд маргааш нөхөр доржийн дансыг үзтэл 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 00.000 төгрөгөөр 1 удаа, 6.480.000 төгрөгөөр 1 удаа, 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 60.000 төгрөг нийт 8.200.000 төгрөгийг Ц. Отгонболор авсан байсан...” гэх хохирогч Б.Гандуламын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
2 дугаар хавтаст хэргийн -6 дугаар тал, дугаар хавтаст хэргийн 10-11 дүгээр талуудад тус тус авагдсан “...2024 оны 06 дугаар сард Монгол улсын их хурлын сонгуулийн сурталчилгааны үед миний бие нь сонгуулийн сурталчилгаанд “Угалз” 4 дүгээр багт ... Отгонболор цуг ажиллаж байсан. ... 2024 оны 10 дугаар сард Орон нутгийн сонгуулийн үед дахин 4 дүгээр багт ажиллах болсон тэр үед Отгонболор нь над дээр ирээд “ сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байгаа юм энийг бөглөх юм бол 100.000 төгрөг өгнө гэхээр нь би бэлнээр авна гэсэн чинь дансаар өгнө гээд надаас иргэний цахим үнэмлэх авсан ...утсаар яриад өгье гээд миний утсыг аваад явсан. Тэр үед нь миний утсыг аваад оролдоод байсан. Тэгээд би гар утас бичиг баримтаа авсан тэрнээс хойш 10 гаран хоногийн дараа би тэтгэврийн мэдээллээ хартал миний тэтгэврийн 4.000.000 төгрөгийн зээл авсан байсан... Би одоо үлдэгдэл 1.00.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 1.20.000 төгрөг нь үндсэн зээл, 20.000 төгрөг нь хүү нь гэж бодож нэхэмжилж байна...” гэх хохирогч С.Амараагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 11-119 дүгээр талд авагдсан “...2024 оны 06 дугаар сард сонгуулийн үеэр би Гандулам эгчтэй танилцсан. 2024 оны 10 дугаар сард интернэт банкаар нь нэвтрээд, 0,000 ,000,000, 9,000, 620,000 төгрөгийн зээлүүдийг тус тус авсан. Би хэлж зөвшөөрөл аваагүй, өөрт нь хэлж мэдэгдээгүй. 2024 оны 0 дугаар сард Гандулам гуайн гар утас, бичиг баримтыг нь авахдаа интернэт банкных нь нууц кодыг мэдэж авсан юм. Л.дорж гуай нь Гандулам гуайн нөхөр нь байгаа юм. Тэгээд хамгийн эхлээд Гандулам гуайтай танилцаад дараа нь дорж гуайтай танилцсан. Тэгээд дорж гуайд ажилд оруулж өгнө гэж хэлээд бичиг баримт, гар утсыг нь аваад 2024 оны 10 дугаар сард Хаан банкны киоск машинаас 60,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг нь авсан...” гэх шүүгдэгч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дугаар талд авагдсан “...би Ёндонжамцаас 2024 оны 04 дүгээр сард мөнгө зээлээч гэж очиж ...банкин дотор Отгонболор, Ёндонжамц бид гурав очоод сандал дээр нь сууж байгаад Отгонболор Ёндонжамц хоёр киокс машин дээр очин авсан. Миний нэр дээрх интернэт банкийг Отгонболор ашиглаж байсан. Би энэ талаар мэдээгүй...” гэх Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 9,4 дүгээр талд тус тус авагдсан харилцагч Ендонжамц Онлайн тэтгэврийн зээлийн 2464221 дугаар данснаас түүний 24626 дансанд зээл олголт шилжүүлгээр
-04/1/2024/ ний өдөр 100000 төгрөгийн орлого
-0/02/2024/ ний өдөр 400000 төгрөгийн орлого
-06/02/2024/ ний өдөр 100000 төгрөгийн орлого
-0/02/2024/ ний өдөр 40000 төгрөгийн орлого хийгдсэн дансны хуулга”,
1 дүгээр хавтаст хэргийн 11-1 дугаар талд авагдсан “Голомт банкны 610*******228 дугаарын дансны хуулга”
1 дүгээр хавтаст хэргийн *******-*******4 дүгээр талд авагдсан “Хаан банкны 2024 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай Л.доржийн 24648 тоот дансны дэлгэрэнгүй хуулга”,
1 дүгээр хавтаст хэргийн *******-160 дугаар талд авагдсан “Хаан банкны 2024 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 422 дугаартай ын 08192, 0840166, 168428, 16864124, 01******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга”,
1 дүгээр хавтаст хэргийн 161-14 дүгээр талд авагдсан “Голомт банкны 2024 оны ******* дугаар сарын 0-ны өдрийн 10/90 дугаартай 610*******228 тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа”,
1 дүгээр хавтаст хэргийн 1-18 дугаар талд авагдсан “Голомт банкны 2024 оны ******* дугаар сарын 0-ны өдрийн 10/ 949 дугаартай ын 110224420, 61011944, 110224420 тоот дансны дэлгэрэнгүй хуулга,
2 дугаар хавтаст хэргийн 24-2 дугаар талд авагдсан “Хаан банкны 2024 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 424 дугаартай Сономжамц овогт Амараа/ ВЭ606106/-ийн 246209 тоот дансны хуулга”,
2 дугаар хавтаст хэргийн 0-6 дугаар талд авагдсан “Хаан банкны 2024 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 422 дугаартай -ийн 08192, 0840166, 164868, 168428, 168249, 16864124, 01*******, тоот дансны дэлгэрэнгүй хуулга”,
2 дугаар хавтаст хэргийн 68-81 дүгээр талд авагдсан “Голомт банкны 2024 оны ******* дугаар сарын 0-ны өдрийн 10/90 дугаартай -ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга”,
2 дугаар хавтаст хэргийн 82-8 дугаар талд авагдсан “Голомт банкны 2024 оны ******* дугаар сарын 0-ны өдрийн 10/949 дугаартай / 110224420, 61011944, 110224420 тоот дансны хуулга”,
2 дугаар хавтаст хэргийн *******-164 дүгээр талд авагдсан “ Хаан банкны 2024 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 421 дугаартай Б.Гандулам-ын 2492061, 246*******826, 2211811 тоот дансны дэлгэрэнгүй хуулга” болон хавтаст хэрэг авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* Хаан банкны 24626 тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийн ашиглан нэвтэрч эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар удаагийн үйлдлээр нийт 2,0,000 төгрөгийг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар, хохирогч Б.Гандуламын гар утсыг нь авч ашиглан Хаан банкны Киоск автомат машинаас 4 удаагийн давтан үйлдлээр .100.000 төгрөгийг, хохирогч Л.доржийн үнэмлэх болон гар утсыг авч ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 24648 тоот данснаас удаагийн давтан үйлдлээр нийт 8,40,000 төгрөгийг, хохирогч С.Амараагийн үнэмлэх болон гар утсыг авч Хаан банкны киоск машинаас түүний тэтгэврийн данснаас зээл хийж 4,000,000 төгрөгийг тус тус залилан авч, нийт хүнд 19,440,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлийг 1. дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх нь Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болоод хавтаст хэрэгт хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлээд шүүгдэгч Ц. Отгонболорыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Энэ нь:
1.Шүүгдэгч ын ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг -9 тоот дахь гэртээ өөрийн эзэмшлийн гар утсаар Хаан банкны 24626 тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийн ашиглан нэвтэрч эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар
-2024 оны 0 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг,
- 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1,00,000 төгрөг,
-2024 оны 0 дугаар сарын 02-ны өдөр 40,000 төгрөг нийт 2,0,000 төгрөгийг хулгайлан авсан үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1,-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан зохицуулалтын урьдчилсан нөхцөлүүдийг шүүгдэгч ын үйлдсэн хэргийн нөхцөл байдалтай тохируулан шалгаж үзэхэд а/. Шүүгдэгч ын үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу буюу хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн үйлдэл нь хөнгөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1-т заасны дагуу буюу залилах гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн үйлдэл нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, тэрээр гэм буруугаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрсөн байна.
Харин “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэсэн нөхцөлийн агуулга нь шүүгдэгч ын илэрхийлэлтэй хэрхэн нийцсэн болон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг түүний хэлсэн үг, бичиж өгсөн эвлэрлийн гэрээг үндэслэн хорих ялаас чөлөөлөх нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, бодитой, хэрэгжихүйц, шударга байдалд нийцэхгүй юм.
Нөгөө талаар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэж хуульд заасан нөхцөлийг буруу тайлбарлан хэрэглэх нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагыг хангаагүй гэж үзэх ба мөн хуулийн 9.8 дугаар зүйлийн 1-ийн 1.6-д заасан ноцтой зөрчил тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь хохирлын дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт нь байгаа болон боломжит хугацаанд учруулсан хохирлоо даруй нөхөн төлөхөө нотлох баримтаар нотолсон байхыг шаарддаг. Гэтэл энэ талаар хэрэгт ямар ч нотлох баримт авагдаагүй тохиолдолд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй.
Шүүгдэгч нь хохирогч П.Ёндонжамцад учруулсан хохирлоо 202 оны сард төлж барагдуулна гэх байдлаар анхан шатны шүүхэд эвлэрлийн баталгаа гэх бичиг үйлдэн хэрэгт хавсаргасан байх хэдий ч Давж заалдах шатны шүүх хуралдаан болоход хэрэгжээгүй байдалтай байгаа болно.
2.Шүүгдэгч ын удаагийн давтан буюу үргэлжилсэн үйлдлээр нэг хохирогчийн нийт 2,0,000 төгрөгийг хулгайлан авсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар, 8 удаагийн давтан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт хохирогчийн 19,440,000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдлийг 1. дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн мөртөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заасан хориглосон зохицуулалтыг анхаараагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж улмаар шийтгэх тогтоол хүчингүй болох үндэслэл болж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Прокурорын “ Тус хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн “ агуулгаар бичсэн эсэргүүцлийг дээрх үндэслэлээр хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 202/ШЦТ/*******4 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч ******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
Т.ГАНЧИМЭГ