| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2026/00064/И |
| Дугаар | 317/ШШ2026/00065 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 317/ШШ2026/00065
2026 01 06 317/ШШ2025/00065
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: “Х ХХК,
Хариуцагч: Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,003,179.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х ХХК нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,003,179.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч “Хаан монгол инвестББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь Хаан Монгол Инвест ББСБ ХХК-тай 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №1126130181000088 тоот "Барьцаат зээлийн гэрээ"-г байгуулан 2,297,700 (Хоёр сая хоёр зуун ерөн долоон мянга долоон зуун) төгрөгийг жилийн 45.6 хувь, сарын 3.8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл биелүүлээгүй. Зээлдэгчийн уг зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 3,003,179.27 /Гурван сая гурван мянга нэг зуун далан есөн мянган төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж “Х ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 3,003,179.27 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнхийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 503,179.27 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд “Х ХХК-иас О.Бямбасүрэнд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 63,001 төгрөг төлсөн баримтыг, “Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Х ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1126130181000088 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулга, Б.Б гийн иргэний үнэмлэхийн мэдээллийг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1126130181000088 дугаартай зээлийн гэрээг “Х ХХК-тай байгуулан 2,297,700 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч “Х ХХК нь хариуцагч Б.Б д холбогдуулан 3,003,179.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,003,179.27 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 503,179.27 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,003,179.27 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 503,179.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,001 төгрөгийн тал хувь 31,500.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 31,500.5 төгрөгийг, хариуцагч Б.Б гаас 31,500.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х ХХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,003,179.27 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 503,179.27 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “Х ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Хаан монгол инвестББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,001 төгрөгийн тал хувь 31,500.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 31,500.5 төгрөгийг, хариуцагч Б.Б гаас 31,500.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хаан монгол инвестББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА