Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 317/ШШ2026/00066

 

 

 

 

 

2026 01 06 317/ШШ2026/00066

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: У ХХБ ХК

Хариуцагч:  А ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 19,701,568.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч ХХБ ХК нь хариуцагч С.А д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,701,568.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.-Нэхэмжлэгч ХХБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.А нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 0721/00351/2024 тоот Цалингийн зээл, 0721/00351/2024 дугаартай Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 24,200,000 төгрөгийг сарын 1,68 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 19,701,568.93 төгрөгийг С.А аас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч С.А  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 19,701,568.93 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 06 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 9,931,545.17 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч С.А  нь ХХБ ХК-аас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 0721/000351/2024 дугаартай гэрээг байгуулан сарын 1,68 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар 24,200,000 төгрөгийг зээлсэн үйл баримт тогтоогдож байна.

3.-Нэхэмжлэгч ХХБ ХК нь хариуцагч С.А д холбогдуулан 19,701,568.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,701,568.93төгрөгийг төлөхөө зөвшөөрч, үүнийг 2025 оны 06 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 9,931,545.17 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХХБ ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,458 төгрөгийн тал хувь 128,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 128,229 төгрөгийг, хариуцагч С.А аас 128,229 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХК-д олгох нь зүйтэй байна.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч С.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,701,568.93 төгрөгийг 2025 оны 06 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 9,931,545.17 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ХХБ ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХБ ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,458 төгрөгийн тал хувь 128,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 128,229 төгрөгийг, хариуцагч С.А аас 128,229 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА