Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 317/ШШ2026/00067

 

 

 

 

 

 

 

 

2026 01 06 317/ШШ2026/00067

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  Н ХХК,

Хариуцагч:  Э ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,992,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Т.Э д холбогдуулан гэрээний үүрэгт 2,992,352 төгрөг гаргуулах тухай нэхзэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т.Э нь 3029094 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ болон цахим аппликейшн ашигласан гэрээ байгуулан 1.780.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 4,1 хувийн хүүтэй авсан. Иймд гэрээний үүрэгт нийт 2,992,352 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхам нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Э нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 62,828 төгрөг төлсөн баримт, Н ХХК-аас Ц.Санжаалхамд олгосон итгэмжлэл, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3029094 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, Н ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Т.Э гийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхамын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Т.Э гээс гэрээний үүрэгт 2,992,352 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхам нь хариуцагч Ц.Э нэхэмжлэлийн шаардлага 2,992,352 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,828 төгрөгийн тал хувь болох 31,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,414 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 31,414 төгрөгийг хариуцагч Т.Э гээс гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлага 2,992,352 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,828 төгрөгийн тал хувь болох 31,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,414 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 31,414 төгрөгийг хариуцагч Т.Э гээс гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ   Б.МАРИНА