Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/31

 

 

 

 

 

 

 

 

05 оны ******* дугаар сарын *******                Дугаар 05/ДШМ/31                     Номгон баг

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Мягмарсүрэн ,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уртнасан нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн 05/ШЦТ/1*******1 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн *******1*******00*********************03*******3 дугаартай хэргийг 05 оны ******* дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр ******* хүүхдийн хамт, Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Нанжидын Пүрэв-Очир /РД:ВИ91**************18/,

 

Шүүгдэгч ******* нь ашиг орлого олох зорилгоор 0******* оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын дугаар багийн нутаг "Хөвийн ам" гэх газарт ашигт малтмал эрэл, хайгуул явуулах болон бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх олгосон баримт, бичиггүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүйгээр нүх бүхий 0.*******8 га газарт Доосан /Doosan/ 55 загварын жижиг оврын трактор ашиглан газрын хэвлийд халдан, ашигт малтмал эрж, хайх үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 35,859 төгрөг, нөхөн сэргээх зардал 8,**************8 төгрөгийн хохирол тус тус учруулж, хууль бусаар ашигт малтмал хайсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр / гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч овогт овогт Нанжидын Пүрэв-Очирыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Нанжидын Пүрэв-Очирыг нэг /*******/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.******* дугаар зүйлийн 3, *******-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж ,

Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1-д зааснаар шүүгдэгч *******оос  байгаль орчинд учруулсан хохирол 35,859 төгрөг, нөхөн сэргээх зардал 8,**************8 төгрөг нийт **************,307 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сан байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж ,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, , 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн бага оврын тракторыг хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, 

Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1-д зааснаар шүүгдэгч *******оос “Доосан”-55 маркийн тракторын үнэ *******.800.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, , 3, *******, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгүүрийг хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шороо угаах төхөөрөмжийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 05 оны 5 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн тоолж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Миний хувьд байгаль орчинд 35,859 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр ******* хүүхдийн хамт Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суудаг, бага насны -15 насны хүүхдүүдээ асарч малаа маллан аж төрдөг. Миний хувьд дүүгийнхээ тракторыг гуйж газрын хэвлийд халдсандаа маш их гэмшиж байна. Миний энэ үйлдлээс болж дүү маань давхар хохирол учруулж тракторыг улсын орлого болгохоор болсонд харамсаж байна. Эхнэр бага насны хүүхэдтэйгээ гэртээ байж би мал хуйгаа хариулж манай гэр бүл амьдардаг. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж шоронд 1 жил хорих ял эдлэхээр болсондоо маш их харамсаж байна. Миний ар гэрийн байдал нялх хүүхэдтэйг минь харгалзан миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”гэжээ.

Прокурор Н.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:               Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн 05/ШЦТ/1*******1 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан. ******* нь өөрөө малчин хүн атлаа өөрийн оршин суугаа сум хорооны газар, байгаль орчинд хохирол учруулсан нь хохирлын шинж, хор уршиг нь их юм. Энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон тул шийтгэх тогтоолын хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“...Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 5  дугаар сарын 1-ны өдрийн 05/ШЦТ/1*******1 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тухайн зүйл хэсэгт заасан торгох ялаар сольж өгнө үү. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь бага хэмжээтэй, энэ хохирол болох **************,307 төгрөгийг шүүхийн шатанд нөхөн төлж, баримтыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Доосон маркийн тракторыг улсын орлогод оруулахдаа Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн тул хууль хэрэглээний алдааг зөвтгөж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тракторын үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, тракторыг иргэний нэхэмжлэгч олгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь 0******* оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын дугаар багийн нутаг "Хөвийн ам" гэх газарт ашигт малтмалын эрэл, хайгуул явуулах болон бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх олгосон баримт, тусгай зөвшөөрөлгүйгээр Доосан /Doosan/ 55 загварын жижиг оврын трактор ашиглан нүх бүхий 0.*******8 га газрын хэвлийд халдан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан байгаль орчинд 35,859 төгрөг, нөхөн сэргээх зардал 8,**************8 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг  тогтоосон байна.

Дээрх үйл баримт нь 

Хавтаст хэргийн 1*******-105 дугаар талд авагдсан “…Манай хаваржаатай ойрхон “Хөвийн ам” гэдэг газар байдаг тухайн газар доороосоо ундраад жаахан ус гардаг газар байгаа юм, хуучин уурхай ажиллаж байсан тогтоол устай, тэр газрыг би 0******* оны 9 дүгээр сарын 11-ний өдөр томруулж ухаж малын ус гаргах санаатай ухаж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. Дүүгийн Доосан /Doosan/-55 маркийн трактороор ухаж байсан. Мөн тэнд ус татуулах мотор, шороо угаадаг функер байсан…” гэсэн шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг;

Хавтаст хэргийн 1*******-17 дугаар талд авагдсан “..******* нь Хөвийн ам гэдэг газар манай сумын Засаг даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Дур мэдэж хууль бусаар газрын хэвлийд халдсан байна. Үйл ажиллагаа явуулсан Хөвийн ам гэдэг газар нь ашиглалтын лицензтэй талбайд орохгүй. Өмнө нь эрүүл газар байсан. Тухайн газар дээр бичил уурхайн дүгнэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан. Үнэлгээний ХХК-ны гаргасан хохирлын үнэлгээг нэхэмжилж байна...гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг;

Хавтаст хэргийн 18-19 дугаар талд авагдсан “…******* гэдэг хүнийг танина. Манай төрсөн ах байгаа юм. Би 8 сард ******* сумын дугаар баг Ширхэн гэх газарт байдаг уурхайтай гуйж байгаад бичил уурхайн журмын дагуу гэрээ байгуулж ажиллах санаатай өөрийн эзэмшлийн трактороо аваачсан юм. Тэгээд уурхай ажиллуулахгүй гэхээр нь ойрхон болохоор бид ахын эзэмшлийн намаржаа өвөлжөөн дээрээ аваачиж тавьсан юм. Тэгээд манай ах Пүрэв-Очир чиний тракторыг сумын төвд оруулж жорлон ухмаар байна гэхээр нь би тэгээ гэсэн чинь намаржааны урд талын жалганд малын амны ус гаргаж байгаад цагдаад баригдаад журамлуулсан гэж сонссон... гэсэн иргэний нэхэмжлэгч Н.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг;

Хавтаст хэргийн 51-77 дугаар талд авагдсан “.. Баянхонгор аймгийн ******* сумын Хөх толгой дугаар багийн нутаг, Хөвийн ам гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг цэгээр зааглан ялгаж координат тогтоон зураглал үйлдэв.

Тус газар нь хуулиар хориглосон болон хязгаарласан талбайд хамаарахгүй байна. Тухайн эвдэгдсэн талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил заагтай давхцалгүй байна. Тус үйл ажиллагааны улмаас 175.31м буюу 0.*******8га талбай эвдрэлд өртсөн байна.. Эвдэгдсэн талбайд урьд хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаж байсан эвдрэлтэй газар байсан байна. Тус талбайн байгаль орчинд 35,859 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 8,**************8 төгрөг болж байна.. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй....гэсэн Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 0******* оны 9 дүгээр сарын 0-ны өдрийн 1/*******7 дугаартай дүгнэлт;

Солбицол бүхий талбайг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 0******* оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын *******5 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна....гэх  Ашигт малтмал, Газрын тосны газрын 0******* оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10/*******093 дугаартай... албан бичиг  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “… хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан…” бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 0 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлах тухай 9******* дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд уг журамд “... Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан нөхөрлөл, 3******* дугаар зүйлийн 3*******.*******-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд , мөн хуулийн *******81 дүгээр зүйлд заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна… Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад энэ журамд заасны дагуу гаргана… Сум, дүүргийн Засаг дарга нь … гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулна…” гэж тус тус журамлажээ.

Түүнчлэн Газрын хэвлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлд “..Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий..”.. гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн… Газрын хэвлийг зөвхөн ашиглуулахаар олгоно. Газрын хэвлийг төр өмчлөх эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглоно…гэжээ.

Эндээс үзвэл шүүгдэгч ******* нь дээрх журамд заасны дагуу бичил уурхай эрхлэх зорилгоор байгуулагдсан хоршоо, нөхөрлөлийн гишүүнчлэлгүй, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг сумын засаг даргатай байгуулаагүй буюу бичил уурхайгаар ашигт малтмал эрэн хайх, олборлох, газрын хэвлийг ашиглах эрхгүй этгээд байсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр, бага насны ******* хүүхэдтэй, мал маллан өрх гэрээ тэжээдэг. Ар гэр хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулгаар гомдол гаргасан.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн *******.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт давж заалдах шатны шүүх нь “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заажээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирлоо шүүхийн шатанд нөхөн төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид 1/нэг/ жилийн хугацаагаар хорих  ял оногдуулсныг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах боломжтой гэж үзэн, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт  *******3 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож **************5,000 төгрөгийг, оногдуулсан 5,*******00,000 төгрөгөөс хасаж, эдлэх ялыг *******,755,000 төгрөгөөр тогтоов.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлд заасан Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо зөвхөн “..тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан..“  гэсэн нь учир дутагдалтай байна.

Үйл баримтаар шүүгдэгч нь ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдаж, шороог олборлож байсан нь тогтогдсон тул шүүгдэгчийг ашигт малтмал олборлох зорилгоор эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэм буруутайд тооцох нь хэргийн бодит байдалд нийцэх юм.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж шүүгдэгч нь “..тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул , олборлолт явуулан газрын хэвлийд халдсан..” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцнэ  гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх: шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн бага оврын тракторыг иргэний нэхэмжлэгч Н.Алтанхуягийн эзэмшлийн техник гэж дүгнэсэн атлаа уг тракторыг төрийн зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, , 3, 5 -д заасантай нийцээгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа ….тусгай зориулалт бүхий техник, тээврийн хэрэгсэл бусад … тоног төхөөрөмж… ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, эсвэл гэмт этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь тогтоогдож байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан билээ.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн *******, 7 дахь заалтуудыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд нийцүүлэн өөрчлөлт оруулж анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засаж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******ын “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх..”  агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 05 сарын 1-ны өдрийн 05/ШЦТ/1*******1 дүгээр шийтгэх тогтоолын

1 дэх заалтад:

“...Шүүгдэгч овогт овогт Нанжидын Пүрэв-Очирыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай…” гэснийг,

“…Шүүгдэгч овогт овогт Нанжидын Пүрэв-Очирыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай…” гэж;

дахь заалтад:

“…Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Нанжидын Пүрэв-Очирыг нэг /*******/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй…” гэснийг,

“…Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Нанжидын Пүрэв-Очирыг таван мянга, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,*******00,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй…” гэж;

3 дахь заалтад:

“.. Эрүүгийн хуулийн 5.******* дугаар зүйлийн 3, *******-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй…” гэснийг,

“…Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай…” гэж;

******* дахь заалтад:

“… Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, , 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн бага оврын тракторыг хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай…” гэснийг,

“… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн *******, 3*******.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн бага оврын тракторыг иргэний нэхэмжлэгч олгосугай…” гэж,

7 дахь заалтад:

“… Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1-д зааснаар шүүгдэгч *******оос “Доосан”-55 маркийн тракторын үнэ *******.800.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай…” гэснийг,

“…Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, , 5-т зааснаар шүүгдэгч *******оос -Доосан”-55 маркийн тракторын үнэ *******.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай…” гэж,

10 дахь заалтад:

“…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 05 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолсугай…” гэснийг,

“.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай..” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.10 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон *******3 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож **************5,000 төгрөгийг, оногдуулсан 5,*******00,000 төгрөгөөс хасаж, эдлэх ялыг *******,755,000 төгрөгөөр тогтоосугай.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д зааснаар шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

               ШҮҮГЧИД                                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

                                                                                  Т.ГАНЧИМЭГ