Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/03420

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,*******, ББСБ ХХК /регистрийн дугаар /-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,****************************/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг 3,065,503 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.******* нь 2022 оны 1 сарын 12-ны өдөр ******* тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2022 оны 1 сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 8,7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон Гэрэл аппликейшн-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй байх тул үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 2,079,419 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 415,884 төгрөг, нийт 3,065,503 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ББСБ ХХК-с гаргасан 3,065,503 төгрөгийг зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 5 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд.. хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 3,065,503 төгрөгийг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 5 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,000 төгрөгөөс улсын төсвөөс 32,000 төгрөгийг, хариуцагчаас 32,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,065,503 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийн 64,000 төгрөгөөс улсын төсвөөс 32,000 төгрөгийг, хариуцагчаас 32,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХКолгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ Ц.УРАНГУА