Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 317/ШШ2026/00184

 

 

 

 

 

 

 

 

2026 01 19 317/ШШ2026/00184

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК,

Хариуцагч:  М

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 497,671.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч П.М од холбогдуулан гэрээний үүрэгт 497,671.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч П.М  нь Т ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 497,671.78 төгрөгийг хариуцагч П.М төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.М нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 21,915 төгрөг төлсөн баримт, зээл буцаан төлсөн төлөлтийн хүснэгт, Т ББСБ ХХК-аас Д.Амаржаргалд олгосон итгэмжлэл, 2024 оны 12 сарын 11-ний өдөр 1275794 дугаартай кредит үйлчилгээний гэрээний хуулбар, Т ББСБ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргалын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч П.М ээс гэрээний үүрэгт 497,671.78 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал нь хариуцагч П.М нэхэмжлэлийн шаардлага 497,671.78 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,915 төгрөгийн тал хувь болох 10,957.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,957.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 10,957.5 төгрөгийг хариуцагч П.М ээс гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч П.М нь нэхэмжлэлийн шаардлага 497,671.78 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,915 төгрөгийн тал хувь болох 10,957.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,957.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 10,957.5 төгрөгийг хариуцагч П.М ээс гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ   Б.МАРИНА