Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00854

 

 

 

 

 

 

Шаттле ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00565 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Шаттле ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ганзоригт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 47 957 623 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Шаттле ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: "Шаттле ББСБ" ХХК нь иргэн Б.Ганзоригтой 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №2014/04 дугаартай зээлийн гэрээ байгуулан 34 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Б.Ганзориг зээл авснаас хойш үндсэн зээлд бартераар 9 057 000 төгрөг, зээлийн гэрээний дагуу хүү 15 060 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй байгууллагын зүгээс тухай бүр нь мэдэгдэх хуудас хүргүүлж байсан боловч удахгүй төлнө гэсээр төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл байгууллагыг хохироосоор байна. Иймд хариуцагч Б.Ганзоригоос үндсэн зээлийн үлдэгдэл 24 943 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 20 252 033 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 762 590 төгрөг нийт 47 957 623 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ганзоригийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Би Шаттле ББСБ" ХХК-иас 34 000 000 төгрөгийн зээл аваагүй, 10 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэхүү зээлийг хугацаандаа төлж барагдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад үндэслэлгүй 47 957 623 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний дагуу эд хөрөнгө барьцаалаагүй байгаа нь хариуцагч зээл авах хүсэл сонирхлоо илэрхийлээгүй гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ганзоригоос 45 294 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Шаттле ББСБ" ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 663 333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч "Шаттле ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 740 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ганзоригоос 384 421 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Шаттле ББСБ" ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийи итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал:

Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд шүүх хуралдаанд оролцсон. 2017 оны 02 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд оролцсон. Учир нь Э.Дүүрэнбилэгт олгогдсон итгэмжлэлд олгосон он cap өдөр, итгэмжлэлийн хүчинтэй хугацаа тусгагдаагүй байсан. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл итгэмжлэлийг 3 жилээс илүүгүй хугацаагаар олгох ба хугацаа заагаагүй итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Иймд итгэмжлэлд олгосон, он, cap, өдрийг зайлшгүй тусгах бөгөөд олгосон, он, cap, өдөр итгэмжлэлд тусгагдаагүй бол итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. Ийнхүү төлөөлөгчид олгосон итгэмжлэлд он, сар, өдөр тусгагдаагүй байгаа нь итгэмжлэлийн хүчинтэй хугацааг тогтоох боломжгүй бөгөөд төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгосон эрх, үүргийг хэзээнээс эхлэн эдлүүлж, хэзээ дуусгавар болох зэрэг нь тодорхойгүй байна. Иймд дээрх шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. Шүүх төлөөлүүлэгчийг төлөөлөгч нь бүрэн төлөөлөх эрхтэй эсэхийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шалган тогтоох шаардлагатай. Гэтэл шүүх хуралдаан эхлэхээс өмнө шалгаагүй. Уг нь шүүх 2017 оны 01 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэл нь хууль бус байгааг хэлж байсан боловч 2017 оны 02 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгчээс тус итгэмжлэлийг засч авч ирээгүй болох нь тогтоогдсон.

Ийнхүү хариуцагчаас хууль бус итгэмжлэлтэй төдийгүй нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу "...нэхэмжлэлийг буцаана" гэж заасны дагуу нэхэмжлэлийг буцаалгах хүсэлт гаргасан боловч хүлээн авч шийдвэрлээгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болно.

Шүүх "Шаттле ББСБ" ХХК нь Б.Ганзоригтой 2014 оны 11 дүгээр сарын 11-ний
өдөр 2014/04 тоот зээлийн гэрээ байгуулж, 34 000 000 төгрөгийг, сарын 5
хувийн x
үүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлж, 2014 оны
10 дугаар сарын 13-ны өдөр 14
000 000 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус бэлнээр, 10 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банкны 495048106 тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, кассын зарлагын ордер, орлогын ордер зэргээр тогтоогдож байна" хэмээн дүгнэсэн нь хавтас хэрэгт цугларсан "Шаттле ББСБ" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Банк бус санхүүгийн байгууллагын дүрэм зэрэг нотлох баримтуудтай зөрчилдөж байна.

Нэхэмжлэгч нь зээл олгох эрхтэй тусгай зөвшөөрөлтэй этгээд болох нь тогтоогдоогүй, мөн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх өдөр хуулийн этгээд үүсгэн байгуулагдаагүй байсан байдаг. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2014/04 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх "хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд болон хэтэрсэн хугацааны хүүнд 32 648 700 төгрөг төлөхөөс 15 060 000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 9 057 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 17 588 700 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү 2 762 590 төгрөгийг тус тус нэхэмжлэх үндэслэлтэй байна" гэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ маргаантай харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Тодруулбал 2014/04 тоот зээлийн гэрээг талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэхдээ 2015 оны 02 сарын 27-ны өдрийн №2015/01 тоот, 2015 оны 05 сарын 05-ны өдрийн №2015/06 тоот, 2016 оны 01 сарын 12-ны өдрийн №2016/А/05 тоот мэдэгдлийг үнэлж дүгнээгүй.

2015 оны 02 сарын 27-ны өдрийн мэдэгдлийг Б.Ганзориг, 2015 оны 05 сарын 05-ны өдрийн мэдэгдлийг хариуцагчийн ээж, 2016 оны 01 сарын 12-ны өдрийн мэдэгдлийг Б.Ганзориг өөрөө тус тус хүлээн авсан байдаг.

Аливаа гэрээг цуцлах илэрхийлэл нь эсрэг талдаа хүрснээр хүчинтэй болдог, нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул нөгөө тал хүлээн авсан байхыг шаарддаг. Иймд гэрээ цуцлах тухай мэдэгдэл нөгөө талд хүрсэн цаг үеэс эхлэн гэрээг цуцлах хуульд заасан хугацааг эхлэн тоолно. Ийнхүү гэрээг цуцалснаар гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх /анз төлүүлэх/ дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 2015 оны 02 сарын 27-ны өдрийн №2015/01 тоот гэрээ цуцлах мэдэгдлийн дагуу 2014/04 тоот зээлийн гэрээ цуцлагдсан байх тул 2015 оны 02 сарын 27-ны өдрөөс хойш анз төлөх үүрэггүй бөгөөд, шүүхийн анз төлүүлэхээр шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон.

Иймээс хариуцагч нь зээлийн гэрээний төлбөрт 20 957 000 төгрөг төлсөн байх тул үүнээс зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш гэрээ цуцласан өдөр болох 2015 оны 02 сарын 27-ны өдөр хүртэл 3 cap 16 хоногийн хүү 6 006 656 төгрөгийг хасч үлдэх 14 950 344 төгрийг үндсэн зээлээс хасч тооцвол 19 049 656 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, хууль хэрэглээний алдаатай болсон байх тул шийдвэрийн хариуцагчаас 45 294 200 төгрөг гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул 19 049 656 төгрөг болгон үлдэх 26 244 544 төгрөг төлөх шийдвэрийн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Шаттле ББСБ ХХК нь хариуцагч Б.Ганзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47 957 623 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч Б.Ганзориг нь нэхэмжлэгч Шаттле ББСБ ХХК-иас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус хүлээн авч, тэрээр 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 34 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү авах нөхцөлтэй гэрээ байгуулжээ. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн байна.

Талуудын гэрээний 1.3.5-д ... хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар, Б.Ганзоригоос үүргийн гүйцэтгэл шаардсан мэдэгдэл зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, гэрээт болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүсэн хүү шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээлийн үлдэгдэлд 24 943 000 төгрөг, хэтэрсэн болон гэрээний хугацаанд төлөх хүүгийн үлдэгдэлд 17 588 700 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 762 590 төгрөг төлнө гэж тооцоолсон нь талуудын гэрээний дээрх заалт болон хуульд нийцэж байна.

Хариуцагч нь зээлийн төлбөрт 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 20 957 000 төгрөгийн үнэ бүхий зүсмэл /брүсс/ мод, мөн 3 160 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр өгсөн байх бөгөөд үүнээс гэрээ байгуулсан өдрөөс хойш зүсмэл /брүсс/ мод шилжүүлж өгсөн өдрийг хүртэлх зээлийн хүүг тооцон суутгаж, үлдэгдэл 9 057 000 төгрөгийг үндсэн зээлийн 34 000 000 төгрөгөөс хасч зээлийн үлдэгдлийг 24 943 000 төгрөг гэж үзсэн нь зөв болжээ.

Дээрх зээлийн үлдэгдлээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүг тооцоолоход 22 448 700 төгрөг болох ба гэрээний болон хэтэрсэн хугацааны хүүгийн нийт хэмжэээ 32 648 700 төгрөг гэж үзсэн нь зөв байх тул хариуцагчийн нийт төлсөн 24 117 000 төгрөгийн 9 057 000 төгрөгийг үндсэн зээлд, 15 060 000 төгрөгийг зээлийн хүүд тус тус тооцож, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 24 943 000 төгрөг, зээлийн хүү 17 588 700 төгрөг төлүүлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ хариуцагч нь 10 000 000 төгрөг зээлж авсан, 24 000 000 төгрөгийг тусгай зөвшөөрөл гаргуулна гэж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй, мөн анхан шатны шүүх хуралдаанд 29 000 000 төгрөгийн зээл төлсөн гэж байгаа боловч энэ нь эргэлзээгүй баримтаар тогтоодохгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч байгууллагаас итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь хууль бус гэх гомдлыг хангах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч талын итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйгээс хариуцагчийн эрх, ашиг зөрчигдсөн, хохирол учирсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн итгэмжлэл олгосон байгууллагын зүгээс буюу нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ үндэслэлээр хэргийг хүчингүй болгох боломжгүй.

Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэлдээ зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хэрхэн барагдуулах, тохиролцоонд хүрэх шаардлагатай талаар тусгасан байх тул уг мэдэгдлийг нэхэмжлэгч талын гэрээг цуцлах тухай хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхгүй.

Шаттле ББСБ ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч өөрчлөгдсөнтэй холбогдуулж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин олгосон байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

167 167.1.1 :

 

1.             Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00565 дугаар шийдвэрийг , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ