| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2414000640005 |
| Дугаар | 2025/ДШМ/32 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/32
05 оны 7 дугаар сарын 01 Дугаар 05/ДШМ/3 Номгон баг
С.Туулд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Уламбаяр;
хохирогчийн өмгөөлөгч Д.Уранчимэг;
иргэний хариуцагч ;
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уртнасан нарыг оролцуулан
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 05 оны дүгээр сарын -ний өдрийн 05/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 100060005 дугаартай хэргийг 05 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны дүгээр сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* сумын ажилтай, ам бүл , нөхөр хүүхдийн хамт, Баянхонгор аймгийн ******* сумын Эмээл толгой дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар ВМ76**************08, иргэний бүртгэлийн дугаар 6018**************1/
.Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь Баянхонгор аймгийн ******* сумын албан тушаалд ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ажил олгогч хариуцна. Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, Соёлын төв, соёлын ордон, Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага ММ56981:0 стандартын “...В хавсралтын В.1.-д хонгил нь .0 метрээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн танхимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай ,0 метрээс .0 метрийн хооронд байна...” гэж заасан байна. Харин үзэгчдийн сандлыг тайзны урд байрлуулсан нь стандартын дээрх заалтыг зөрчсөн буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Баянхонгор аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах соёлын төвд 03 оны 1 дугаар сарын 8-ны өдөр Ардчилсан намын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж байх үед тайзны урд буланд давхарлаж тавьсан өсгөгч нь тайзны урд сандал дээр сууж байсан хохирогч ийн гар дээр унаж ийн биед баруун сарвууны чигчий хурууны -р шивнүүр ясны хугарал, баруун сарвууны шарх бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн зүйлийн 1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Туулыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч С.Туулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000/нэг сая/ төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн буюу /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.1-д зааснаар шүүгдэгч 1,611,00 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож, Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1, 98 дугаар зүйлийн 98.-д зааснаар иргэний хариуцагч Баянхонгор аймаг дахь Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас ,135,800 төгрөгийг гаргуулж, хохирогч т олгож, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч ийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 7,90,000 төгрөг, эмнэлгийн зардал 1,7,000 төгрөг нийт 9,19,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогч ийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 6,336,000 төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-д зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 6,336,000 төгрөгийг гаргуулж, хохирогч т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 660,000 төгрөгийг шүүгдэгч гаргуулж, иргэний нэхэмжлэгч олгож, шүүгдэгч С.Туул нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Туулд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
.Иргэний хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн /18.3,-т Төрийн өмчийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын удирдлагыг аймаг, нийслэлийн соёлын газрын удирдлагатай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө./ гэж заасны дагуу Соёлын төвийн даргын томилгоо болон Соёлын төвийн өдөр тутмын ажиллагаа нь тухайн сумын Засаг дарга эрх мэдлийн хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд Соёл, урлаг, аялал, жуулчлал, залуучуудын газар нь Соёлын тухай хууль, Соёл, Спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны бодлого чиглэлийн дагуу соёлын төвүүдэд зөвлөн туслах арга зүйн зөвлөгөө өгдөг болно. Иймд тухайн шийтгэх тогтоолоор тавигдсан төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Уг асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү... “ гэжээ.
5. Прокурор Э.Уламбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гомдол гаргагчийн гомдлын үндэслэлийг сонссон. Соёлын тухай хуулийн 18.3-д “Төрийн өмчийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын удирдлагыг аймаг, нийслэлийн соёлын газрын удирдлагатай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.” гэж заасан. Засаг дарга тус тус томилж чөлөөлөх асуудлыг заасан. Дээрх албан газрын удирдлагыг томилж чөлөөлөхтэй холбоотой асуудал байна. Тэгэхээр гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээр бусдад учруулсан хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хариуцна.” гэж байна. Иргэний хариуцагчийн зүгээс томилж чөлөөлөх асуудал бол Соёлын яамнаас орон тоог баталдаг гэж байна. Тэгэхээр Соёлын яам бол Соёлын төвийн ******* шатын байгууллага, үүний нэгж газрууд нь аймаг, сумын соёл урлагийн газар байдаг. Тэгэхээр Засаг даргад дээрх асуудал хамаарахгүй байна. Ажил олгогч бол Соёлын яам мөн. Аймгийн соёл урлагийн газар нь түүнийг хэрэгжүүлэгч байгууллага. Иргэний хариуцагч төрд учирсан хохирлыг Иргэний хуулийн 98.5-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй. Дээрх төрд учирсан хохирлыг шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрх Соёл урлаг залуучуудын газарт олгогдсон. Гарсан хохирлыг шүүхээс 05 оны дүгээр сарын -ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон. Шийтгэх тогтоолоор хохирогчид учирсан хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
6.Хохирогчийн өмгөөлөгч Д.Уранчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Соёлын сайдын 0 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар батлагдсан стандартыг орон нутагт хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг нь Соёл урлагийн газарт байна. Стандарт зөрчигдсөн асуудлаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн. Тийм учраас шалтгаант холбооны хувьд тогтоогдсон. Хяналт тавих чиг үүрэг нь Соёл урлагийн газарт байна гэдэг нь харагддаг. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар гэм хорын хохирлыг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт иргэний хариуцагчаар татсан тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр. Тогтоолд ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Уг тогтоолоор тогтоогдсоны үндсэн дээр хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын ийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, Соёлын төв, соёлын ордон, Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” ММ56981:0 стандартын холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Баянхонгор аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах соёлын төвд 03 оны 1 дугаар сарын 8-ны өдөр Ардчилсан намын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж байх үед тайзны урд буланд давхарлаж тавьсан заалны чанга яригч буюу өсгөгч тайзны урд зассан сандал дээр сууж байсан иргэн ийн баруун гар дээр унаж, хохирогчийн биеийн баруун сарвууны чигчий хурууны дүгээр шивнүүр ясны хугарал, баруун сарвууны шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтууд болох:
хохирогч ийн “...Би тайзны урд өсгөгчийн урд талд байрлуулсан сандал дээр сууж байтал миний дээр соёлын төвийн тоног төхөөрөмж болох өсгөгч гар дээр унаж миний гарыг хүнд гэмтээсэн, гараас цус их хэмжээгээр гарч хүмүүс намайг тойроод үймэлдэж эхэлсэн..., ....буруутай этгээдээс эмчилгээний зардал, эмчилгээ шинжилгээ хийлгэх явцад гарсан унааны зардал нийт 6,931,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 7,90,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол зэргийг гаргуулж өгнө үү” /1хх 38-39, , /;
хохирогч ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт:”…Би ороод арын хоймрын сандал дээр суусан,19 цаг ******* минут бүжиг болж байсан намайг ороод удаагүй өсгөгч миний гар дээр унаад гараас цус гарч эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиж тэндээсээ аймаг дээр ирээд би мэс засалд хэвтэж оёо тавиулж эмнэлэгт 11 хоносон..., ...Гэмтлийн улмаас гартаа хийлгэсэн эмчилгээний зардал 6,189,000 төгрөг, наашаа цаашаа явсан унааны болон бусад зардал 7,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн хохирол 7,90,000 төгрөгийг гаргуулна...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ /хх106/;
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн “....******* сумын соёлын төвийн бид нарт мэдэгдээгүй, манай байгууллагын удирдлагууд хэргийн талаар 0 оны 0 дугаар сард анх мэдсэн. Тус соёлын төвийн дарга ******* нь соёлын төвийн үйл ажиллагаанд хяналт тавих бодлого арга зүйгээр хангаж, соёлын төвийн стандартыг мөрдүүлж ажиллах ёстой байсан гэвч тухайн хүн ажлын хариуцлага алдсаны улмаас тухайн үеийн үйл ажиллагаа дээр иргэн хохирсон. Иймд манай газрын зүгээс иргэний гэм хорын төлбөрийг төлөх боломжгүй гэж болж байна...”/ хх *******/;
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манайх Соёл урлаг аялал зуучлал залуучуудын газар ерөнхийдөө суманд томилох бүхий албан тушаалтнуудыг Засаг даргатай зөвшилцөж томилдог. Бидний хувьд стандартын хэрэгжилт арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг...”, “...манайх төлбөрийг барагдуулах боломжгүй гэж үзэж байгаа, яагаад гэхээр Засаг дарга томилж байгаа учир тухай дарга хариуцлагатай байх шаардлагатай. Ардчилсан намын шинэ жил болж байхад тухай үйл ажиллагааг зохион байгуулсан нам хариуцлага хүлээх байх гэж харж байна. Манай байгууллагаас соёлын төв дээр ямар ч шинэ жил хүлээн авалтын арга хэмжээг зохион байгуулахгүй гэсэн албан бичиг хүргүүлсэн байгаа...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ / хх 109/;
гэрч “...Би тайзны ард хөгжмөө тавих гээд байж байтал тайзны шатны доороос 3 эгч гарч ирээд хөгжмөө унтраа өсгөгч чинь хүний гар дээр уначихлаа гэж хэлсэн...”, “...очоод хартал байгууллагын өсгөгч газар уначихсан нэг хүний гараас цус гарчихсан хүмүүс тойроод зогсож байсан...”/1хх 1-/;
гэрч “...Тухайн төхөөрөмж унах үед би яг урд талын сандал дээр сууж байсан. Тэгээд миний хажууд сууж байсан хүн орилохоор нь хартал гараас нь цус гарчихсан, гараа сэгсрээд орилоод байсан. Цаад талд өсгөгч уначихсан газар хэвтэж байсан...”/1хх 17-*******/;
гэрч “... Надад нэг хүн ирээд өсгөгч унаад нэг хүний гарыг авчихлаа, гараас нь цус гараад тогтохгүй байна, боочих юм байна уу гэхэд нь би мэдсэн...” /1хх 50/;
гэрч “...Хүмүүс бөөгнөрөөд орилолдоод байхаар нь мэдсэн. Тайзан дээр ертөнцийн зүгээр зүүн талд өсгөгчийг давхарлаж тавьсан байсан...”/1хх 5/;
гэрч “...би номын сангийн өрөө рүү ортол манай байгууллагын дарга *******, номын санч хоёр байхаар нь би өсгөгч хүний гар дээр унаад гэмтээчихлээ боох юм байна уу гээд ширээн дээрх байсан салфетка аваачиж өгсөн..., ...манайд тоног төхөөрөмж хариуцсан ажилтан одоогоор байхгүй. хариуцаж алба хаагч нартаа үүрэг чиглэл өгдөг...”/1хх 5-55/;
гэрч “...Хуучнаар бол өсгөгчийг дээр дээр нь давхарлаж тавьсан байсан. Тайзны урдуур гурав, гурваар суух сандлыг байрлуулсан байсан...” /1хх 60-61/;
гэрч Х“...Тэгээд диско бүжгийн ая яваад эхэлсэн хүмүүс бүрэн босож амжаагүй байтал пир пар гэх чимээ гарсан тайз хэсэг руу хартал өмнөх бүжгэн дээр надтай хамт бүжиглэж байсан Уранцэцэг гэх гараа барьчихсан цаад талаас Мөнхбат ирж байгаа харагдсан...”, “...цусыг боогоод шууд эмнэлэг рүү аваад Уртнасан гэх хүн хамт аваад явсан...”/1 хх63- 6/;
гэрч Ж.Х “...Би гэртээ байж байтал манай байгууллагын жижүүрээс ойрын дуудлага Уранцэцэг гэх ******* гараа гэмтээсэн байна гэх ирсэн...”, “...тэгээд би гарыг нь үзтэл гараас их хэмжээний цус гарсан байхаар нь цэвэрлээд үзлэг хийхэд баруун гарын ядам хуруу, чигчий хуруу шөрмөс нь гэмтсэн байх магадлал өндөр байсан тул шархны анхны цэвэрлэгээ хийж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн жижүүр эмчтэй холбогдож нөхцөл байдлыг танилцуулан даруй мэс заслын нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгөөд явуулсан...” /1 хх 66/;
гэрч О.М...Би тайзны урд Уранцэцэг гэх хүний ойролцоо сууж байтал гэв гэнэт соёлын төвийн өсгөгч өнхөрч унасан. Уранцэцэг эгч босож гараа бариад орилоод байхаар нь хартал гараас нь цус гарчихсан байсан...”,”…Тухайн үед Соёлын төвийн тайзны урд хэсгээр гурав гурваар нь суух зориулалттай сандлуудыг тавьсан байсан...”/1хх68-69/;
гэрч С.А“...хүмүүс бүжиглэж байсан чинь Соёлын төвийн өсгөгч Уранцэцэг гэх хүний гар дээр унасан. Тэгээд Уранцэцэгийн гараас их хэмжээний цус гарч байсан. Тухайн өсгөгчийг хүн түлхэж унагаагаагүй...”/1хх 71/;
гэрч Э.Э “...Уранцэцэг гэх хүн гараа барьчихсан, гараас нь их хэмжээний цус гарчихсан, шалан дээр нил цус болчихсон байсан. Би өөрийн бүжгийн өрөө рүү орж охидын булангаас ариун цэврийн хэрэглэл аваад гар дээр нь тавьж өгөөд шулуухан эрүүл мэндийн байгууллагад ханд гэж хэлсэн...”/1хх77-78/;
шүүгдэгч Ц.Т “... Миний хувьд соёлын алба хаагч нартаа хандаж тайзны урдуур сандал тавьж болохгүй талаар амаар шаардлага тавьж хэлдэг байсан боловч манай байгууллагын алба хаагчид тус газарт сандал тавиагүй гэсэн тайлбар хэлсэн.Миний бодлоор тухайн шинэ жилийн үеэр тус шинэ жилд оролцож байсан хүмүүс дур мэдэн тайзны урдуур сандал тавьсан байх гэж бодож байгаа, гэхдээ миний хувьд болон манай алба хаагч нарын хувьд харсан зүйл байхгүй. Миний зүгээс хохирогчид учирсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулна, их харамсалтай байна. Сум орон нутагт хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлээр холбогдох мэргэжилтэн ажиллуулах төсөв байхгүй тул тус ажлын байрыг хавсран гүйцэтгэх хүн олдохгүй байдаг. Мөн техникчийн орон тоо байдаг мөртлөө цалингийн сан байхгүй, хариуцаж ажиллах хүн байхгүй улмаас миний хувьд соёлын төвийн дарга албан тушаалтан ажилладаг хүний хувьд тасралтгүй үйл ажиллагаа явуулах үүднээс ямар ч нэмэгдэл цалингүй үйл ажиллагааг явуулсаар ирсэн...”/1хх 37/;
шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 03 оны 1 дугаар сарын 8-ны өдөр үйлчлэгчтэйгээ Галуут сум явсан. Тэгээд оройны 18:00 цагийн үед Галуут сумаас ирсэн соёлын төвийн зааланд Аймгаас хүмүүс ирсэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлсэн. Надад 16 цагт үйл ажиллагаа эхлэх талаар хэлсэн. Би 18:00 цаг өнгөрөөж ирэхэд үйл ажиллагаа эхэлсэн байсан. Би номын санд орж буцаж тайзанд дээр гарахад манай сандлын байршил тайзны урд байгаагүй, номын санд буцаж орж *******, 31-ний өдрүүдэд болох шинэ жилийн үйл ажиллагааны талаар ярилцаад 19:00 цаг өнгөрч байхад хөгжмийн багш орж ирж хүний гар дээр чанга яригч унасан талаар хэлсэн. Би очиход гараас нь цус гарсан байсан...”/хх101 /;
гэрч “...хөтөлбөрийн дагуу бүжиг явж байхад хүмүүс шуугилдаад наад хөгжмөө унтраа, хүний гар дээр өсгөгч унаад гар гэмтээчихлээ гэхээр нь би тайзан дээр гарч харахад нэг ******* гараа барчихсан уйлаад байсан...”, “...Тайзны зүүн талын урд хэсгийн ирмэг дээр давхарлаж тавьсан байсан, ******* талд нь байсан өсгөгч унаж хүний гар гэмтээсэн....Өсгөгч унах үед согтуу хүмүүс ерөөсөө тайз руу гарч ирээгүй...”/1хх83/;
гэрч “...Дэмбэрэлсамбуу бид хоёр тайзны ард гараад байж байтал гэнэт хүмүүс шуугилдаад, хүний гар дээр өсгөгч уначихлаа гэж хэлэхээр нь гараад хартал нэг ******* хүн гараа барьчихсан, гараас нь нэлээн их хэмжээний цус гарчихсан байсан...”/1 хх85/;
Иргэний нэхэмжлэгч “...0 оны дүгээр сарын -ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг тусгай мэдлэгийн хүрээнд ажлын бус цагаар мөрдөгчийн гаргасан тогтоолын дагуу хуулийн хүрээнд гаргасан. Тухайн гаргасан дүгнэлтийн төлбөр 600,000 төгрөг болсон. Би одоогоор төлбөрөө гаргуулж чадаагүй байгаа төлбөрөө гаргуулж авмаар байна...”/1хх 81/;
иргэний нэхэмжлэгч “...Би хохирогч ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан 1,611,00 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” /1хх 88/;
Шинжээч 0 оны дүгээр сарын -ны өдрийн 01 дугаар
1.Гэмтсэн иргэн нь тухайн Соёлын төвийн ажилтан биш тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.0-д .....дагуу үйлдвэрлэлийн осол биш юм.
.Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8.1...., 8.1.5..., 8.1.6...-д заалтуудыг зөрчсөн байна.
3.Хэрэглэг******* зориулсан үйлчилгээ, Соёлын төв, соёлын ордон. Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 6981:0 стандартын В хавсралтын В. 1.-д /Хонгил нь ,0 м-ээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн танхимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай ,0 м-ээс ,0 м-ийн хооронд байна./ гэж заасан байна. Үзэгчийн сандлыг тайзтай ямар ч зайгүй байрлуулсан нь дээрх стандартыг зөрчсөн байна....” гэх дүгнэлт, /1хх93-9/
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 0 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 59 дугаар шинжээчийн ”... 1.ийн биед баруун 5 дугаар хурууны дүгээр шивнүүрийн олон сэлтэрхийтэй, бороолоогүй зөрүү багатай хугарал, сарвуу, алганы шарх гэмтэл тогтоогдлоо.
.Дээрх гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....,
3.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” /1хх 99-100, 110-11/;
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаар шинжээчийн: “...
1.ийн биед учирсан баруун сарвууны чигчий хурууны дүгээр шивнүүр ясны хугарал, баруун сарвууны шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /1хх10-1*******/;
Хөдөлмөр хамгааллын яамны Салбарын хяналтын 0 оны 7 дугаар сарын 0-ны өдрийн ХАБ-03-03 дугаар улсын байцаагч нарын “...
1.“...Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 0 оны дүгээр арын -ны өдрийн 01 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...,
.Хөдөлмөрийн сайдын 015 оны А/11 дүгээр тушаалаар баталсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах нормативаар тухайн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг томилон ажиллуулаагүй гэж үзэж байна...,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ажил олгогч хариуцна...
1.Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Соёлын төв, соёлын ордон. Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МNS56981:0 стандартын В хавсралтын В.1. /хонгил нь .0 метрээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн тахимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай ,0 метрээс .0 метрийн хооронд байна/-д заасан байна. Харин үзэгчдийн сандлыг тайзны урд байрлуулсан нь стандартын дээрх заалттай нийцэхгүй байна.
.хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Соёлын төв, соёлын ордон. Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МNS56981:0 стандартад өсгөгчийн талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй байна.
3.Соёлын төвийн арга хэмжээний үеэр иргэн тийг гар гэмтсэн асуудал нь Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, соёлын төв, соёлын ордон орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага ММ36981;0 стандартын В хавсралтын В.1. /хонгил нь .0 метрээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн тахимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай ,0 метрээс .0 метрийн хооронд байна/-д заасныг зөрчсөнөөс гарсан гэж үзэж байна...”/1хх 117-119/;
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 0 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5 дугаар нарийн мэргэжлийн эмч нарын: “...
1.Хохирогч С нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл, мэдрэлийн хувьд DS: Гэмтлийн шалтгаант баруун гарын сарвуу сувгийн хам шинж гэх оноштой байна.
.Хохирогч нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл. Мэдрэлийн хувьд DS: Гэмтлийн шалтгаант баруун гарын сарвуу сувгийн хам шинж гэх оноштой байгаа бөгөөд уг өвчин тухайн болсон хэрэг явдалтай холбоотойгоор үүссэн.
3.Хохирогч нь урьд өмнө сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон эмнэлгийн дэвтэр байхгүй байна.
.Хохирогч нь урьд өмнө сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвдөж байгаагүй.
5.Сэтгэцийн хувьд тухайн болсон хэрэг явдалтай холбоотой бухимдах, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүйтэх, сульдлын шинж болон нойрны хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинж тэмдгүүд нь амьдралын нөхцөл байдалд үүсдэг хэвийн хариу урвал бөгөөд уг нөхцөлд дасан зохицох замаар дээрх сэтгэцийн байдал засралд ордог...” /1хх1-15/;
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 0 оны 1 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаар шинжээчийн “...
1.ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна...,
.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” /1хх16-18/ зэрэг дээрх дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Туулыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Баянхонгор аймгийн ******* сумын соёлын төвийн дарга *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...тус соёлын төвийн дарга ******* нь соёлын төвийн үйл ажиллагаанд хяналт тавих бодлого арга зүйгээр хангаж, стандартыг мөрдүүлж ажиллах ёстой байсан гэвч ажлын хариуцлага алдсаны иргэнд хохирол учирсан. Тус соёлын төвийн даргыг сумын Засаг дарга томилдог ба соёлын төвийн өдөр тутмын ажиллагаа нь тухайн сумын Засаг дарга эрх мэдлийн хүрээнд зохион байгуулагддаг. Соёл, Урлаг, Аялал, Жуулчлал, Залуучуудын газар/СУАЖГ/ нь Соёлын тухай хууль, Соёл, Спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны бодлого чиглэлийн дагуу соёлын төвүүдэд зөвлөн туслах, арга зүйн зөвлөгөө өгдөг. Анхан шатны шүүхээс манай байгууллагаас хохирогч т гэм хорын хохиролд ,135,800 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан 05 оны 01 дүгээр сарын -ны өдрийн мөрдөгчийн “Иргэний хариуцагчаар татах тухай” тогтоолоор Соёл, Урлаг, Аялал, Жуулчлал, Залуучуудын Газар /СУАЖГ/-ыг иргэний хариуцагчаар татан оролцуулсныг буруутгах үндэслэлгүй байна. /хх5-31/
Учир нь, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Төрийн өмчийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын удирдлагыг аймаг, нийслэлийн соёлын газрын удирдлагатай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.”, мөн хуулийн 5.1..-д “харьяалах нутаг дэвсгэрийн соёлын байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих”, Соёлын сайдын 0 оны 01 дүгээр сарын -ны өдрийн А/******* дүгээр тушаалын дөрөвдүгээр хавсралтын дугаар зүйлийн ..1-д “...харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд соёлын үйлчилгээ үзүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд соёлын төв, соёлын ордны үйлчилгээ, орчныг стандартын шаардлагад нийцүүлэх чиглэлээр төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах...” гэж тус тус заажээ.
Дээрхээс дүгнэхэд Баянхонгор аймгийн ******* сумын соёлын төвийн удирдлага, томилгооны харьяалал нь тухайн сумын Засаг даргад, аймгийн Соёл Урлаг, Аялал Жуулчлал, Залуучуудын Газраас сумдын соёлын төвүүдийг мэргэжил арга зүйн удирдлага, үйл ажиллагааны чиглэл, стандарт, хэрэгжилт, тайлан хяналт зэрэгт хяналт тавих үүрэгтэй мэргэжлийн харьяалалтай шууд ******* байгууллага нь аймгийн Соёл Урлаг, Аялал Жуулчлал, Залуучуудын Газарт тус тус харьяалагдан сумын соёлын төвийн үйл ажиллагааны зорилго, зорилт, хариуцлага хэрэгжилтэд хяналт тавих нөхцөлийг тодорхойлон харилцан уялдаа хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр аймгийн Соёл Урлаг, Аялал, Жуулчлал, Залуучуудын Газрын дарга, сумын Засаг дарга, сумын нар гуравласан гэрээг байгуулж, дээрх гэрээгээр тус тусын үүргийг хүлээжээ. Үүнд:
- “... соёлын төвийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх...”, “...ажлын тайланг улирал тутам Соёл Урлаг, Аялал, Жуулчлал, Залуучуудын Газрын дарга болон Засаг даргад ирүүлэх...”;
-Соёл Урлаг, Аялал Жуулчлал, Залуучуудын Газар “.... соёлын төв, соёлын ордны үйлчилгээ, орчныг стандартын шаардлагад нийцүүлэх чиглэлээр төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах...”;
-Засаг дарга “...сумын төсвийн хүрээнд соёлын төвийг дэмжих...”, “ ... соёлын төвийн ажилд орон нутгийн бодлогоор дэмжлэг үзүүлэх...”, “... материаллаг баазыг сайжруулах...” зэрэг үүргийг хүлээснээс үзэхэд сумын соёлын төвийн ******* байгууллага нь Баянхонгор аймгийн Соёл Урлаг, Аялал Жуулчлал, Залуучуудын Газар байна.
Баянхонгор аймгийн Соёл Урлаг, Аялал Жуулчлал, Залуучуудын Газар нь сум орон нутгийн соёлын төвүүдэд мөрдөгдөж буй стандартын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй энэ нь мэргэжлийн удирдлага, хяналт шинжилгээний дүгнэлт гаргаж холбогдох хууль тогтоомж болон түүнийг дагаж гарсан дүрэм журмын хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлэлтийг сайжруулах чиглэлээр холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүргийг Аймгийн Соёл урлагийн газрын дүрмээр зохицуулагджээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн “... ******* сумын соёлын төвийн дарга *******ыг манай байгууллагатай зөвшилцөөгүй 017 онд Засаг дарга томилсон, манай байгууллагын орон тоонд харьяалагдах сумдын соёлын төвүүдийн 7 ажилтны өмнөөс хохирол төлөх үүрэггүй, зөвхөн мэргэжил арга зүйгээр хангах үүрэгтэй....” гэсэн тайлбар дээрхээр няцаагдаж байх тул Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98. дахь хэсэгт зааснаар хохирогчид учирсан гэм хорын хохирлыг Баянхонгор аймгийн Соёл, Урлаг, Аялал, Жуулчлал, Залуучуудын Газар хариуцан арилгах үүрэгтэй.
Гэм хорын хохирол, эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн өгөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх хохирогч ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ өвчтөний амбулаторийн картад эмчийн бичсэн эмийн эмчилгээг эмийн сангаас худалдан авсан баримтад бичигдсэн эмийн нэршилтэй тохирсон эсэхийг шалгаагүй байна. Гэхдээ хохирогч нь 03 оны 1 дугаар сарын 3-ны өдөр гэмтсэнээс үзэхэд хэрэгт авагдсан баримтуудыг 03 оны 1 дугаар сарын 3-ны өдрөөс хойш 0 оны дүгээр сарын хооронд эмийн сангаас худалдан авсан Е баримтад үндэслэн хохирлыг ,61,000 төгрөгийг/1хх6-*******, 1хх50, хх91/ Баянхонгор аймгийн Соёл, Урлаг, Аялал, Жуулчлал, Залуучуудын газраас гаргуулж, хохирогч т олгож, 1,87,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Давж заалдах шатны шүүхэд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Харин Баянхонгор аймгийн Соёл, Урлаг, Аялал, Жуулчлал, Залуучуудын газар нь Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.5 дахь хэсэгт зааснаар “...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй…”-г дурдав.
Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Сэтгэцэд учруулсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны 1 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нь “хоёрдугаар зэрэглэл” тогтоогдсон байна./1хх13-19/
Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,336,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******аас 6,336,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 0 оны 5 дугаар сарын *******-ний өдрийн 10 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 03 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 373 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай”,
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 03 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 399 төгрөг 80 мөнгө буюу сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэж тус тус заажээ.
Иймд дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 03 оны 1 дугаар сарын 8 өдөр улсын хэмжээнд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу ,00,000 (550.000х8=,00,000) төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч т олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1. дэх заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 05 оны дүгээр сарын -ний өдрийн 05/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
7 дахь заалтад:
“…Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1, 98 дугаар зүйлийн 98. дахь хэсэгт тус тус заасныг баримтлан иргэний хариуцагч Баянхонгор аймгийн Соёл Урлаг, Аялал Жуулчлал, Залуучуудын Газраас ,61,000 төгрөгийг гаргуулж, хохирогч т олгож, 1,87,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай…” гэж,
10 дахь заалтад:
“… Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч ийн сэтгэцэд учирсан гэм хорын арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 6,336,000 төгрөгөөр тогтоосугай..” гэснийг
“…Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч ийн сэтгэцэд учирсан гэм хорын арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу ,00,000 төгрөгөөр тогтоосугай...” гэж,
11 дэх заалтад:
“...Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 6,336,000 төгрөгийг гаргуулж, хохирогч т олгосугай ...” гэснийг
“...Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу ,00,000 төгрөгийг гаргуулж, хохирогч т олгосугай ...” гэж тус тус өөрчлөлт оруулж, иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Ч.БАЯРЦЭНГЭЛ