Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 317/ШШ2026/00186

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 19 317/ШШ2026/00186

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Уурхайчдын 29-20 тоотод оршин суух, Ц.Н ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 8,512,397 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,512,397төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Н нь "Т ББСБ" ХХК-тай 2024 оны 05 сарын 11-ний өдөр 2127097 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 499,709.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул үндсэн зээл 499,709.0 төгрөг, үндсэн хүү 264,120.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,524.75 төгрөг, шимтгэл 11,300.0 төгрөг, нийт 810,654.33 төгрөгийг хариуцагч Ц.Н аас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ц.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 8,512,397төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 08 сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 410,654 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд зээл буцаан төлсөн төлөлтийн хүснэгт, Т ББСБ ХХК-иас Г.Төрмөнхөд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 24,006 төгрөг төлсөн баримтыг, 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 1127097 дугаартай зээлийн гэрээний хуулбар, Т ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ц.Н нь 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 1127097 дугаартай зээлийн гэрээг Т ББСБ ХХК-тай байгуулан 499,709 төгрөгийг зээлээр авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.Н д холбогдуулан 8,512,397төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,512,397төгрөгийг 2025 оны 08 сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 410,654 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно.

Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,512,397төгрөгийг 2025 оны 08 сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 410,654 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,006 төгрөгийн тал хувь 12,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 12,003 төгрөгийг, хариуцагч Ц.Н аас 12,003 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,512,397төгрөгийг 2025 оны 08 сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 410,654 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,006 төгрөгийн тал хувь 12,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 12,003 төгрөгийг, хариуцагч Ц.Н аас 12,003 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.МАРИНА