| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00603/И |
| Дугаар | 302/ШШ2025/00795 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2025/00795
| 2025 09 12 | 302/ШШ2025/00795 |
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газар
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий 9 дүгээр багт оршин суух, Хосбүргидын Гүлжайнарт
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үүрэгт 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дорждэрэм
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь хариуцагч Х.Гүлжайнарт холбогдуулан Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн мөнгө 1,000,000 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100021355401 дугаарын дансанд оруулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас ирсэн албан бичиг, хавсаргасан баримтуудаар танилцахад Х.Гүлжайнар нь 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 1,000,000 төгрөгийн зээл авсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийн 1.6.2 дахь заалтад заасан хугацаанд буюу 36 сарын дотор нөхөн төлөх үүргээ биелүүлээгүй нь төрийн сангийн дансны хуулга, судалгаагаар тогтоогдож байх тул хариуцагч Х.Гүлжайнараас зээлийн мөнгө 1,000,000 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100021355401 дугаарын дансанд оруулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Х. Х.Гүлжайнар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт:
3.1. Би зээл аваагүй, надаас нэхээд байгаа 1,000,000 төгрөгийн зээлийг аваагүй, 13 жил болсон нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа ч өнгөрсөн, нотлох баримтгүй, ямар нэгэн мөнгө шилжүүлсэн орлого орсон талаар гүйлгээ байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/323 дугаартай албан бичигт: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сан /хоршоо хөгжүүлэх сан/-аас 2011 оноос 2016 он хүртэл зээл авсан 62 зээлдэгчид холбогдолтой 213,396,095 төгрөгийн зээл нь одоо болтол төлөгдөөгүй байна. 2011 оноос 2022 он хүртэл Сум хөгжүүлэх сан /хоршоо хөгжүүлэх сан/-г хариуцаж ажиллаж байсан мэргэжилтнүүд болон Засаг дарга нар солигдсон тул тухайн үед эдгээр зээлдэгчдэд зээлийн гэрээ хийсэн эсэх нь мэдэх боломжгүй байна. Иймд 2011 оноос 2016 оны хооронд Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас олгосон 213,396,095 төгрөгийн зээлийг төлүүлэхэд ач холбогдол үзүүлж төрийг хохиролгүй болгож өгөхийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас хүссэн байна.
4.2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж хариуцагч Х. Х.Гүлжайнараас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 1,000,000 төгрөгийн гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4.3. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоол болон 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ыг тус тус баталсан ба тухайн журмаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах Сум хөгжүүлэх сан-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.
4.4. Энэхүү Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-д зааснаар сумын Засаг дарга нь Өлгий сумын Засаг дарга нь иргэд, аж ахуйн нэгжээс санд ирүүлсэн төслүүдээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан чиглэлд нийцсэн, төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр гарган зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнга хяналт тавьж ажиллах бүрэн эрхтэй ба тус сан нь Төрийн санд тусгай данстай байхаар, иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийг журмын 1.1 хэсэгт заасан зорилгоор жилийн 3 хүртэл хувиар, 36 сарын хугацаатай олгох ёстой.
4.5. Гэтэл хариуцагч (зээлдэгч) Х.Гүлжайнард Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл олгохтой холбоотой гаргасан Өлгий сумын Засаг даргын захирамж, зээлдэгчийн анкет, зээл олгохыг хүссэн өргөдөл, төслийн баримт бичиг, зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд байхгүй байна.
4.6. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт гаргаж өгсөн Шүүхийн шийдвэр гараагүй зээлдэгчдийн нэрсийн жагсаалт-ын 17-д зээлдэгч Х.Гүлжайнар, РД:БД57041906, зээл авсан огноо 6/17/2013, эцсийн үлдэгдэл 1,090,000 төгрөг гэж бичигдсэн байх боловч ямар эх сурвалжийг үндэслэн энэхүү жагсаалтыг гаргасан тодорхой бус, эх сурвалжаа нэхэмжлэгч зааж чадаагүй болно.
4.7. Мөн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн данснаас 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагч Х. Х.Гүлжайнарын хувийн харилцах 17-3300-29000024279 дансанд шилжүүлсэн гэх зарлагын дэлгэрэнгүй тайлан нотлох баримтаар гаргаж өгсөн энэхүү зарлагын дэлгэрэнгүй тайлангаар хариуцагч Х.Гүлжайнарын дээрх дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч Х. Х.Гүлжайнарт олгосон гэдгийг нэхэмжлэгч холбогдох нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
4.8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Х.Гүлжайнар нь бусад банкны данс эзэмшигч, харилцах, хадгаламжийн дансны бүртгэлтэй эсэхийг тодруулахад Төрийн банкны 940034290000242793 дугаартай дансны эзэмшигч бөгөөд уг дансны 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн, мөн 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны харилцах дансны харилцагчийн хуулгыг гаргаж өгсөн энэхүү хугацаанд Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 1,000,000 төгрөгийн мөнгө шилжүүлсэн буюу орлого орж, ирсэн талаар гүйлгээ хийгдэж байгаагүй байна.
5.Иймд хариуцагч Х.Гүлжайнар нь Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийн зээл авсан гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6.Энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллага буюу Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х. Х.Гүлжайнараас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үүрэгт 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар энэхүү нэхэмжлэл нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газар төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН