Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2025/00795

 

20250912 302/ШШ2025/00795

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Прокурорын газар
Хариуцагч: Б аймгийн Ө 9 дүгээр багт оршин суух, Х.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан
зээлийн үүрэгт 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн
зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь хариуцагч Х.Г т холбогдуулан Ө
сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн мөнгө 1,000,000 төгрөгийг гаргуулан Төрийн
сангийн дугаарын дансанд оруулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.Б аймгийн Ө сумын Засаг даргаас ирсэн албан бичиг, хавсаргасан баримтуудаар
танилцахад Х.Г нь 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ө сумын Сум хөгжүүлэх сангаас
1,000,000 төгрөгийн зээл авсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр
сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Сум хөгжүүлэх
сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь
хэсгийн 1.6.2 дахь заалтад заасан хугацаанд буюу 36 сарын дотор нөхөн төлөх үүргээ
биелүүлээгүй нь төрийн сангийн дансны хуулга, судалгаагаар тогтоогдож байх тул
хариуцагч Х.Г аас зээлийн мөнгө 1,000,000 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн дугаарын
дансанд оруулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Х.Х.Г нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт:
3.1. Би зээл аваагүй, надаас нэхээд байгаа 1,000,000 төгрөгийн зээлийг аваагүй, 13
жил болсон нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа ч өнгөрсөн, нотлох баримтгүй, ямар нэгэн

2

мөнгө шилжүүлсэн орлого орсон талаар гүйлгээ байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд
нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах
үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Ө сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар
сарын 17-ны өдрийн 1/323 дугаартай албан бичигт: Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сан
/хоршоо хөгжүүлэх сан/-аас 2011 оноос 2016 он хүртэл зээл авсан 62 зээлдэгчид
холбогдолтой 213,396,095 төгрөгийн зээл нь одоо болтол төлөгдөөгүй байна.2011 оноос
2022 он хүртэл Сум хөгжүүлэх сан /хоршоо хөгжүүлэх сан/-г хариуцаж ажиллаж байсан
мэргэжилтнүүд болон Засаг дарга нар солигдсон тул тухайн үед эдгээр зээлдэгчдэд зээлийн
гэрээ хийсэн эсэх нь мэдэх боломжгүй байна. Иймд 2011 оноос 2016 оны хооронд Ө сумын
сум хөгжүүлэх сангаас олгосон 213,396,095 төгрөгийн зээлийг төлүүлэхэд ач холбогдол
үзүүлж төрийг хохиролгүй болгож өгөхийг Б аймгийн Прокурорын газраас хүссэн байна.
4.2.Б аймгийн Прокурорын газар нь Б аймгийн Ө сумын Засаг даргын хүсэлтийг
хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1
дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд
заасны дагуу төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж хариуцагч Х.Х.Г аас Б
аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 1,000,000 төгрөгийн гаргуулах тухай
шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4.3.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр
тогтоол болон 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор Сум
хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ыг тус тус баталсан
ба тухайн журмаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх
зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах Сум хөгжүүлэх сан-г
бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн
төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.
4.4. Энэхүү Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих
журам-д зааснаар сумын Засаг дарга нь Ө сумын Засаг дарга нь иргэд, аж ахуйн нэгжээс
санд ирүүлсэн төслүүдээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан чиглэлд
нийцсэн, төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр
гарган зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд
байнга хяналт тавьж ажиллах бүрэн эрхтэй ба тус сан нь Төрийн санд тусгай данстай
байхаар, иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийг журмын 1.1 хэсэгт заасан зорилгоор
жилийн 3 хүртэл хувиар, 36 сарын хугацаатай олгох ёстой.
4.5. Гэтэл хариуцагч (зээлдэгч) Х.Г т Ө сумын Сум хөгжүүлэх сангаас зээл олгохтой
холбоотой гаргасан Ө сумын Засаг даргын захирамж, зээлдэгчийн анкет, зээл олгохыг
хүссэн өргөдөл, төслийн баримт бичиг, зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг бичгийн
баримтууд байхгүй байна.
4.6. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт гаргаж өгсөн Шүүхийн шийдвэр гараагүй
зээлдэгчдийн нэрсийн жагсаалт-ын 17-д зээлдэгч Х.Г , РД: , зээл авсан огноо 6/17/2013,
эцсийн үлдэгдэл 1,090,000 төгрөг гэж бичигдсэн байх боловч ямар эх сурвалжийг үндэслэн
энэхүү жагсаалтыг гаргасан тодорхой бус, эх сурвалжаа нэхэмжлэгч зааж чадаагүй болно.
4.7.Мөн Ө сумын Сум хөгжүүлэх сангийн данснаас 2013 оны 06 дугаар сарын 17-ны
өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагч Х.Х.Г ын хувийн харилцах дансанд шилжүүлсэн гэх
зарлагын дэлгэрэнгүй тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн энэхүү зарлагын дэлгэрэнгүй
тайлангаар хариуцагч Х.Г ын дээрх дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нь
3бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

3

Өөрөөр хэлбэл, Ө сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 06 дугаар сарын 17-ны
өдөр 1,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч Х.Х.Г т олгосон гэдгийг нэхэмжлэгч холбогдох
нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
4.8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчХ.Г нь бусад банкны данс эзэмшигч,
харилцах,хадгаламжийн дансны бүртгэлтэй эсэхийг тодруулахад Төрийн банкны дугаартай
дансны эзэмшигч бөгөөд уг дансны 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн, мөн 2013 оны
06 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны
харилцах дансны харилцагчийн хуулгыг гаргаж өгсөн энэхүү хугацаанд Ө сумын Сум
хөгжүүлэх сангаас 1,000,000 төгрөгийн мөнгө шилжүүлсэн буюу орлого орж, ирсэн талаар
гүйлгээ хийгдэж байгаагүй байна.
5.Иймд хариуцагч Х.Г нь Ө сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 06 дугаар сарын
17-ны өдөр 1,000,000 төгрөгийн зээл авсан гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар
тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь
зүйтэй байна.
6.Энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллага буюу Б аймгийн Прокурорын газрын
нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах
хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй
байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,
115.2.3, 75 9  дүгээр зүйлийн 75 9 .1, 75 9 .2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
 

ТОГТООХ нь:

 
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч
Х.Х.Г аасБ аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үүрэгт1,000,000 /нэг
сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь
заалтад зааснаар энэхүү нэхэмжлэл нь Б аймгийн Прокурорын газар төсвийн байгууллагын
нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 9  дүгээр зүйлийн 75 9 .3,
119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10
хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 11  дүгээр зүйлийн 75 11 .1
дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс
зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 75 9 .3-
т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б