| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00884/И |
| Дугаар | 310/ШШ2026/00086 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 310/ШШ2026/00086
| 2026 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 310/ШШ2026/00086 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/0088*******/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 онд малчин болсон. Түүнээс хойш одоог хүртэл мал маллаж байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын газраас хөдөлмөрийн дэвтэрийн тамга, тэмдэг зөрчилтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, 1987 оны 06 сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумын Мандах нэгдлээс С.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 сарын 19-ний өдрийн 298 дугаартай тодорхойлолт /хэргийн *******-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 11 сарын 19-ний өдрийн 08/572 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/, ******* аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 сарын 05-ны өдрийн 205 дугаартай албан бичиг /хэргийн 6-7-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 10-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч , , нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч С.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэгийн зөрчилтэй, шаардлага хангахгүй байгаа тул 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.******* 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь 1987 оны 06 сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумын Мандах нэгдлээс С.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч , , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч С.*******ы ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* // нь 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ