Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 310/ШШ2026/00087

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 310/ШШ2026/000*******7

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ийн *******-16 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох, ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 19*******3 оны 12 сарын 10-ны өдрийн 70 дугаартай тушаалын болон ын *******ийн 19*******5 оны 02 сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Хилийн цэргийн тусгай архивын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн а/*******93 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00909/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие 1966 онд төрсөн, эрэгтэй. Энэ жил 60 нас хүрч байгаа, улсад 22 жил ажилласан. Үүнээс Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 19*******3 оны 07 сарын 01-ээс 19*******5 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан. Улмаар 19*******5 оны 05 сарын 30-ны өдрөөс 19************** оны 06 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 016*******-р ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 19************** оны 07 сарын 01-ээс 19*******9 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд бог мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, тамга тэмдэг, тушаалын зөрчилтэй байгаа тул 19*******3 оны 07 сарын 01-ээс 19*******5 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан болон 19************** оны 07 сарын 01-ээс 19*******9 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар, мөн ******* овогтой *******ийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр болон Хилийн цэргийн тусгай архивын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн а/*******93 дугаартай лавлагаа, 19*******3 онд ажилд орсон тушаал маань миний хойд эцэг болох ын ******* нэрээр гарч ирсэн. Иймд миний гэрч нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг үндэслэн хөдөлмөрийн дэвтэр, хийлийн цэргийн тусгай архивын лавлагаа, 19*******3 онд ажилд орсон тушаалын жинхэнэ эзэмшигч нь *******ийн ******* мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2.  Нэхэмжлэгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа. Гэвч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилласан жил тогтоогдохгүй, овог зөрүүтэй байгааг шийдүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв. Цэргийн алба хаасан лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаалд гэх овгоор овоглогдсон байгаа. гэдэг нь манай хойд аав. Би одоо төрсөн эх *******ээр овоглодог учир эдгээр баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох гэж байгаа. Мөн 19*******3 оноос 19*******9 он хүртэлх малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэж байгаа гэв.

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 19*******3 оны 12 сарын 10-ны өдрийн 70 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 3-4-р хуудас/, 19*******5 оны 02 сарын 07-ны өдөр ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс С.*******ид олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-6-р хуудас/, 0*******32*******1******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 7-р хуудас/, Хилийн цэргийн тусгай архивын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн а/*******93 дугаартай лавлагаа /хэргийн *******-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 сарын 09-ний өдрийн 317 дугаартай албан бичиг /хэргийн 9-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 12 сарын 10-ны өдрийн 0*******/599 дугаартай албан бичиг /хэргийн 10-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 12-13-р хуудас/, CVL254*******000001002176 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 22-р хуудас/, CVL254*******000001002169 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 23-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , , нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч М.******* нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэг, тушаалын зөрчилтэй тул ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 19*******3 оны 12 сарын 10-ны өдрийн 70 дугаартай тушаалын болон ын *******ийн 19*******5 оны 02 сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Хилийн цэргийн тусгай архивын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн а/*******93 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, 19*******3 оны 07 сарын 01-ний өдрөөс 19*******5 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл, 19************** оны 07 сарын 01-ний өдрөөс 19*******9 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажилласныг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.******* нь ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 19*******3 оны 12 сарын 10-ны өдрийн 70 дугаартай тушаалын болон ын *******ийн 19*******5 оны 02 сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Хилийн цэргийн тусгай архивын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн а/*******93 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, 19*******3 оны 07 сарын 01-ний өдрөөс 19*******5 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл, 19************** оны 07 сарын 01-ний өдрөөс 19*******9 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажилласан болох нь ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 19*******3 оны 12 сарын 10-ны өдрийн 70 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, 19*******5 оны 02 сарын 07-ны өдөр ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс С.*******ид олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 0*******32*******1******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Хилийн цэргийн тусгай архивын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн а/*******93 дугаартай лавлагаа, CVL254*******000001002176 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, CVL254*******000001002169 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааг шүүхэд ирүүлж, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч М.*******ийн ажиллаж байсан болох мөн тушаалын болон хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* овогт *******ийн ******* // нь ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 19*******3 оны 12 сарын 10-ны өдрийн 70 дугаартай тушаалын болон ын *******ийн 19*******5 оны 02 сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Хилийн цэргийн тусгай архивын 2023 оны 06 сарын 02-ны өдрийн а/*******93 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* /*******/ нь 19*******3 оны 07 сарын 01-ний өдрөөс 19*******5 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл, 19************** оны 07 сарын 01-ний өдрөөс 19*******9 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ