| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2039 00000 0127 |
| Дугаар | 2025/ДШМ/982 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Баяр-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/982
2025 08 19 2025/ДШМ/982
П.Б-, Э.Б-, Л.Б-, Б.А-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Баяр-Эрдэнэ,
шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,
шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Н.Гэрэл-Очир,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/4303 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Баяр-Эрдэнийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн П.Б-, Э.Б-, Л.Б-, Б.А- нарт холбогдох 2039 00000 0127 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М- овгийн П-гийн Б-, .............,
Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: ................./;
2. Б- овгийн Э-ын Б-, ...............,
Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 9 сар 28 хоногийн хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 929 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: .............../;
3. Б- овгийн Л-ийн Б-, 1975 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд рапид хотхоны 26 дугаар байрны 21 тоотод оршин суух,
1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 405 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 158 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2, 239 дугаар зүйлийн 3-т тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Нийслэлийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2б-д зааснаар 25 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: ............../
4. Х- овгийн Б-гийн А-, ............., /РД: ................/;
Шүүгдэгч П.Б- нь дангаараа болон бусадтай бүлэглэн 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг,
шүүгдэгч Э.Б- нь бусадтай бүлэглэн нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
шүүгдэгч Б.А- нь П.Б-, Э.Б-, Р.Ц-ид нартай хамтран хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд нь мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэн хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,
Шүүгдэгч Л.Б- нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
Э.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.Б-, Э.Б-, Р.Ц-ид, Л.Б-, Б.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгэх бол гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хэргийг хүргүүлнэ” гэж заасан. Яллах дүгнэлт нь хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэл Б-ог бөгөөд яллагдагчийн гэм бурууг нотлох баримтуудыг үндэслэн тусгаж, хэнийг, хэзээ, яаж хохироосон талаар нэгтгэн дүгнэдэг прокурорын эрх зүйн акт юм. Иймд яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байвал зүйтэй. Гэтэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Б-, Э.Б-, Р.Ц-ид, Л.Б-, Б.А- нарт холбогдох эрүүгийн хэрэгт үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь дээрх шаардлагыг хангаагүй. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас үйлдэж ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга гэх хэсэгт яллагдагч П.Б- нь 16 удаагийн үйлдлээр, яллагдагч Э.Б- нь 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар дурдсан байна. Гэтэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч П.Б- нь 15 удаагийн үйлдлээр, яллагдагч Э.Б- нь 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зөрүүтэй бичигджээ. Мөн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Э.Б- нь П.Б-, Р.Ц-ид, Б.А- нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангийн аж ахуйн агуулах буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 71.3 кг ямааны ноолуур хулгайлан авсан гэх боловч тогтоох хэсэгт Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж зөрүүтэй бичсэн байна. Мөн яллах дүгнэлтэд яллагдагч П.Б-гийн 2024 оны 01 дүгээр сарын 07-нд хохирогч Э.Б-гийн эд зүйлийг хулгайлан авсан гэх гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримтыг тусгаагүй, яллах дүгнэлтэд зөвхөн яллагдагч П.Б-гийн холбогдсон гэмт хэрэг, үйлдлүүдэд дүгнэлт хийж ирүүлсэн. Яллах дүгнэлтэд гарсан дээрх алдааг засуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 31 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад товлосон. Прокуророос дахин 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 121А дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж ирүүлжээ. Тус яллах дүгнэлт нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3162 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй. Мөн яллах дүгнэлтийг шүүгдэгч П.Б-гээс бусад оролцогчид гардуулаагүй байсан тул шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан. Энэ хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 121Б дугаартай яллах дүгнэлтийг дахин үйлдэж шүүхэд ирүүлсэн. Яллах дүгнэлтэд 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3162 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй, яллах дүгнэлтээс шүүгдэгч Р.Ц-идын холбогдсон үйлдэл, холбогдлыг орхигдуулж бичсэн байна. Мөн түүнчлэн шүүгдэгч П.Б-, Э.Б- нар нь шүүх хуралдаанд тэдэнд гардуулсан яллах дүгнэлтэд 11 дүгээр хуудас нь дутуу байгаа талаар тайлбар гаргасан болно. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр шүүгдэгч П.Б-, Э.Б-, Л.Б-, Б.А-, Р.Ц-ид холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй. Шүүгдэгч П.Б-, Э.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.Б-, Б.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хадаасны лоом, дүрс бичлэг бүхий сиди, 22, 14, 12-н торцовтой түлхүүр тус бүр 1 ширхэг, автомашины дугуйн боолт 3 ширхэг, нэмэх хэлбэртэй торцов, торцовны тахир Г хэлбэртэй иш, торцовны сунгагч, торцовон толгойтой тусгай түлхүүр тус бүр 1 ширхэг, улаан болон ягаан өнгийн боолтны суурь тус бүр 2 ширхэг нийт 4 ширхэг, улаан өнгийн тусгай түлхүүрээр тайлагддаг дугуйн боолт 20 ширхэг, 14х12-н 2 талдаа торцов толгойтой тахир түлхүүр 1 ширхэг, 12-н торцовны богино толгой 2 ширхэг, 12-н торцовны урт толгой, 13-н торцовны богино толгой, 14-н богино торцовны толгой, хагас түрийтэй бакал гутал, машины метал дугуйн торцов, Приус-20 маркийн машины стандарт 15-н инчийн обудтай дугуй тус бүр 1 ширхэг, нийт 20 төрлийн 43 ширхэг эд зүйлс, мөн хэргийн газрын үзлэгээр хураан авсан машины метал дугуйн торцов, 19х22 түлхүүр, 19х17 түлхүүр тус бүр 1 ширхэг, 17х14 түлхүүр 2 ширхэг, 14х12, 12х10, 10х8 түлхүүр, Т хэлбэртэй 10-н торцов, нэмэх болон хасах үзүүртэй отвертка, цэнхэр өнгийн цаасны хутга, ногоон өнгийн бариултай бахь, ягаан өнгийн бариултай тасдагч бахь, ногоон өнгийн төмрийн хөрөөний рам /хөрөө иргүй/, Г хэлбэрийн түлхүүр 3 ширхэг, хар өнгийн дугуй хэлбэртэй метал зүйл /юу болох нь тодорхойгүй/, шаргал өнгийн модон иштэй хусуур, хар өнгийн лент, 19, 17, 13, 11, 10, 8-н торцовтой түлхүүр тус бүр 1 ширхэг, 19х17-н 2 талдаа торцов толгойтой түлхүүр, 17-н богино торцовны толгой, хар өнгийн даавуун хуйтай 14,5 см урт ажлын хэсэгтэй хутга тус бүр 1 ширхэг, хуучин боолтнууд бүхий улаан өнгийн хайрцаг зэргийг хэргийн хамт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор С.Баяр-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүхээс яллагдагч П.Б-, Э.Б-, Л.Б-, Б.А-, Р.Ц-ид нарт холбогдох хэргийг буцаахдаа шүүгчийн захирамжид “... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2, 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон...” гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан байна. Шүүгчийн захирамжийн удиртгал болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж, 6 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж, 7 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй” гэж заасан байгаагаас үзэхэд шүүх хуралдааныг хойшлуулсан гэж ойлгохоор байна. Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЭ/4303 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч П.Б-, Э.Б-, Р.Ц-ид, Л.Б-, Б.А- хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай” гэж заасан байгаа нь үндэслэх хэсэг, захирамжлах хэсэг нь хоорондоо утга агуулгын хувьд зөрүүтэй ойлгомжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Мөн шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт эрүүгийн хэргийн дугаарыг 2409000000251 гэж буруу бичсэн байгааг анхаарах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/4303 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч П.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч П.Б-гийн өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Шүүгч захирамжаараа удаа дараалан прокурорын яллах дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна гэж шүүх хуралдааныг хойшлуулж, прокурорт яллах дүгнэлтийг засах боломжийг олгосон. Гэвч прокурорын яллах дүгнэлт илэрхий алдаатай болсон тул шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Миний үйлчлүүлэгч П.Б- нь 2 жил 6 сар орчим цагдан хоригдсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 8 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй байх”-аар заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд цагдан хоригдох хугацаа хэтэрсэн. Хэрэв хорихоос гарвал хохирогч нарт хохирлоо барагдуулах хүсэлттэй байгаа. Мөн өмнө нь уурхайд ажил хөдөлмөр эрхэлж байсан зэргийг харгалзан үзэж, цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Мөн цагдан хорионы асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Би цагдан хоригдоод нийт 1 жил 6, 7 сар болж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Н.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх боломжит хугацаагаар хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг засах боломжоор хангасаар атал шүүх хуралдаанд өөрөө ирдэггүй, яллах дүгнэлтийг хугацаанаас хожимдож гардуулсан зэрэг алдаа зөрчил гаргасан. Үүнтэй холбоотой өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцааж, прокурор солигдсоноор дараагийн прокурор хэргээ уншихгүй байна, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах нөхцөл байдалтай байна гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүхээс хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн шүүхээс хэргийг дахин прокурорт буцаах боломж байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.Б-, Э.Б-, Л.Б-, Б.А- нарт холбогдох хэргийг прокурорт буцаах шүүгчийн захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж, мөн зүйлийн 6 дахь заалтад “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ.” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан хэлэлцэх хугацааг 60 хүртэл хоногоор хойшлуулж, энэ хугацаанд прокурор шүүхийн даалгасан ажиллагааг явуулах үүрэгтэй байтал П.Б- нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр дахин буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/4303 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Харин хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх талаарх захирамжийн үндэслэлийг агуулгын хувьд буруутгах боломжгүй байгааг дурдаж байна.
Үүнээс гадна, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх явцад уг хэргийн холбогдогч Р.Ц-ид нь нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд прокурор нэмэлт ажиллагаа хийхдээ түүний үйлдэл холбогдлыг хэрхэн шийдвэрлэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй.
Дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч П.Б-, Э.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.Б-, Б.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/4303 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч П.Б-, Э.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.Б-, Б.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР