| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/10781/И |
| Дугаар | 191/ШШ2025/11368 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/11368
| 2025он 12ры н 08өр | 191/ШШ2025/11*******68 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын ******* /РД: *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 61,616,9.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь зээлдэгч Б.*******тай 2024 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр байгуулсан MN120021002102992067 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 61,616,9.98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Б.*******тай байгуулсан MN12021002102992067 барьцааны гэрээний дагуу Б.*******гийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, 2*******Б байр, хаягт байршилтай, эрхийн бүртгэлийн Ү-2205011246 дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Тус шүүхэд хянагдаж байгаа "******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.******* /РД: *******/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 61,616,9.98 /Жаран нэгэн сая зургаан зуун арван зургаан мянга найман зуун хорин есөн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт зохигчид харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.
1. Хариуцагч нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 61,616,9.98 /Жаран нэгэн сая зургаан зуун арван зургаан мянга найман зуун хорин есөн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгөөс 16,000,000.00 /Арван зургаан сая/ төгрөгийг нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн бөгөөд үлдэгдэл 45,616,9.98 /Дөчин таван сая зургаан зуун арван зургаан мянга найман зуун хорин есөн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 2 сарын хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулна.
2. Нийт нэхэмжилсэн дүн болох 45,616,9.98 /Дөчин таван сая зургаан зуун арван зургаан мянга найман зуун хорин есөн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг 2026.01.*******0-ны өдөр 22,808,4*******.00 төгрөг, 2026.02.20-ны өдөр 22,808,4*******.00 төгрөг төлөх хуваарийн дагуу төлнө.
*******. Хариуцагч нь энэхүү эвлэрлийн гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
4. Хариуцагч нь гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч шүүхээр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах эрхтэй.
5. Энэхүү гэрээг байгуулахад талууд эрх тэгш оролцож хөндлөнгийн шахалт дарамтгүй байгуулсан болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 61,616,9.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 16,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 45,616,9.98 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын *******0-ны өдөр 22,808,4******* төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 22,808,4******* төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож, хариуцагч нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5*******6,2*******4 төгрөгийн 50 хувь болох 268,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 268,117 төгрөг, хариуцагч Б.*******гаас 268,117 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 61,616,9.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт дараах нөхцөлөөр эвлэрсэн болно. Үүнд:
1.1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 16,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 45,616,9.98 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын *******0-ны өдөр 22,808,4******* төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 22,808,4******* төгрөгөөр тус тус ******* ******* ХХК-д төлж барагдуулах,
1.2 Хариуцагч нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Л.Чадраабалын өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хороо 0******* дугаар хороолол, 2*******Б байр, хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205011246 дугаартай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5*******6,2*******4 төгрөгийн 50 хувь болох 268,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 268,117 төгрөг, хариуцагч Б.*******гаас 268,117 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА