| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00578/И |
| Дугаар | 302/ШШ2025/00808 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амражсны тэтгэмжийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 302/ШШ2025/00808
20250917 302/ШШ2025/00808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Б Нэхэмжлэгч: Б
аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, Х овогт Х.Д
Хариуцагч: Б аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /дарга Х.Д /
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны ээлжийн амралтын мөнгө 4,832,982 /дөрвөн сая
найман зуун гучин хоёр мянга есөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Д ад шүүх хуралдааны товыг шүүхээс 2025 оны
09 дугаар сарын 10-ны өдөр /баримт №9/, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр /баримт
№26/ тус тус мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Д шүүх хуралдааны
товыг мэдлээ, миний бие хуралд оролцохгүй гэж мэдэгдсэн, нэхэмжлэгч хариуцагч
байгууллагын төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтийг
үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3
дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын
дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь
шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч Х.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Н сумын хурлын даргаар ажиллаж байсан М.Т нь 2022 онд ажлын зайлшгүй
шаардлагаар намайг бүтэн жил ажиллуулснаар миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн
дагуу ээлжийн амралтыг авч биеэрээ эдэлж чадаагүй юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн
дагуу авах 2022 оны ээлжийн амралтын урамшуулал цалин 4,835,982 төгрөгийг хурлын
байгууллагын төсвөөс гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б аймгийн Б аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
Х.Д нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Х.Д нь 2022 оны ээлжийн амралтаа эдэлсэн эсэх, эдлээгүй бол амралтын
мөнгийг авсан эсэхийг би мэдэхгүй. Тухайн үед ажилласан бол амралтын мөнгийг авсан
байх ёстой. Төсвийн захирагчийн хувьд өөртөө цалин, амралтын мөнгийг тухайн үед Х.Д
өөрөө тооцож авсан байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлстэй
холбоотой маргааныг 3 сарын дотор шүүхэд гаргахаар заасан. Миний бие 2022 онд хурлын
даргаар ажиллаагүй. Х.Д нэхэмжлэлдээ “Хурлын дарга Х.Д төсөвт тодотгол хийж оны эцэст
2
өгнө гээд өгөхгүй байна “гэж бичсэн байна. Би Х.Д д тийм зүйл хэлээгүй худал зүйл бичсэн
байна. Иймд Х.Д ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү
гэжээ.
4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Н сумын хурлын даргаар ажиллаж
байсан М.Т нь 2022 онд ажлын зайлшгүй шаардлагаар намайг бүтэн жил ажиллуулснаар
миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтыг авч биеэрээ эдэлж
чадаагүй юм. Миний 2022 оны ээлжийн амралтын урамшуулал мөнгийг үндсэн амралтын
хугацааны ажлын 15 өдөрт нэмэгдэл амралтын хугацааны 14 өдрийг нэмж нийтдээ ажлын
29 өдрөөр тооцож дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу миний ээлжийн амралтын
урамшуулал цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж 2023 оны эцэст буюу 2024 оны эхээр
гаргаж өгнө гээд өгөлгүй 2024 оны орон нутгийн сонгуулиар хурлын даргын ажлаас
чөлөөлөгдөж оронд нь хурлын даргаар төлөөлөгч Х.Д томилогдон ажиллаж байна. Энэ
талаар хурлын дарга Х.Д эд хандахад төсөвт тодотгол хийж оны эцэст өгнө гээд өгөхгүй
байна. Миний нэг сард ноогдох дундаж цалин 2,334,621 төгрөг, нэг өдрийн цалин 111,172
төгрөг, 29 хоногоор тооцоход 3,223,988 төгрөг үүнийг 1,5 дахин нэмэгдүүлэхэд 4,835,982
төгрөг гарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу авах 2022 оны ээлжийн амралтын
урамшуулал цалин 4,835,982 төгрөгийг хурлын байгууллагын төсвөөс гаргуулан намайг
хохиролгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь хавтаст хэрэгт
авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
4.1. Нэхэмжлэгч Х.Д д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25
дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж,
баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн шаардлага ба түүнийг үндэс
болж байгаа байдлын талаарх, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд
заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох
баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн
шаардлага нотолж чадаагүй болно.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах
үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т Ажилтанд ажлын жил бүр
ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа
биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т
заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол
ажилтантай тохиролцон олгоно, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т ажлын зайлшгүй
шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг
нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно гэж тус тус хуульчилжээ.
5.2. Дээрх хуулийн заалтаас харахад ажилтан ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн
амралтаа биеэр эдэлж чадаагүй бол ээлжийн амралтын цалинг ... нэмэгдүүлж олгоно гэж
заасан байх ба нэхэмжлэгч Х.Д нь ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдэлж
чадаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
5.3. Мөн ээлжийн амралтын цалинг нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр,
хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно гэсэн байх ба хавтаст хэрэгт авагдсан
нотлох баримтаар зохигчид ээлжийн амралтын цалинг нэмэгдүүлж олгох талаар харилцан
тохиролцон байдал тогтоогдохгүй байна.
6.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн
маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт
гаргах үүрэгтэй гэж, мөн хуулийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал
эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд
хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан
таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага
болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан
зохицуулах гурван талт хооронд тус тус хандах эрхтэй гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 154
дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн
маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж хуульчилсан байх ба нэхэмжлэгч Х.Д нь дээрх
хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй,
гомдлоо шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байна.
3
6.1. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд уг хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн
үзэх шалтгаантай болох талаар нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй тул шүүх
нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй учир нэхэмжлэгч Х.Д ы нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Н сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2009 оны 03 дугаар сарын 02-
ны өдрийн 14 дугаартай “Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох тухай”
тогтоолоор орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн
даргаар тэргүүлэгчдийн олонхын санал авсан Х.Д ыг 2009 оны 03 дугаар сарын 02-ны
өдрөөс эхлэн авч ажиллуулсугай гэжээ.
7.1. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
байгууллагаас 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 сар дуусталх цалин олгох хүснэгтийг
нотлох баримтаар авч хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсарсан ба энэхүү 2022 оны
цалин олгох хүснэгтээр нэхэмжлэгч Х.Д нь дээрх ажилласан хугацааны цалин хөлс авсан
байна.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д ...
нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэжээ.
8.1. Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60
дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн
92,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,
75 9 дүгээр зүйлийн 75 9 .1, 75 9 .2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.2-д заасныг баримтлан
нэхэмжлэгч Х.Д ы хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /дарга Х.Д
/-т холбогдуулан гаргасан 2022 оны ээлжийн амралтын мөнгө 4,832,982 /дөрвөн сая найман
зуун гучин хоёр мянга есөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн
60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,326 /ерэн хоёр
мянга гурван зуун хорин зургаан/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 9 дүгээр зүйлийн 75 9 .3,
119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10
хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 11 дүгээр зүйлийн 75 11 .1
дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс
зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 75 9 .3-
т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б