| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00455/И |
| Дугаар | 302/ШШ2025/00819 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 302/ШШ2025/00819
| 2025 09 24 | 302/ШШ2025/00819 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Жадик овогт Өсербайн Гүлжайна
Хүсэлтийн шаардлага: Уатын Гүлжайна /Күлжайна/ нь 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн болохыг, Уатын Гүлжайна /Күлжайна/ нь Өсербайн Гүлжайна мөн болохыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Я.Сьезд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
Хүсэлт гаргагч Ө.Гүлжайнад 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг /баримт №9/ мэдэгдэхэд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ө.Гүлжайна нь Уатын Гүлжайна /Күлжайна/ нь 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн болохыг, Уатын Гүлжайна /Күлжайна/ нь Өсербайн Гүлжайна мөн болохыг тус тус тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Миний бие Ө.Гүлжайна нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Уатын гэр бүлд төрсөн юм. Миний бие нагац өвөөд 1971 онд үрчлэгдсэн байдаг. Нагац өвөө Өсербай 1971 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан мэтээр хэрэгт баримтууд бүрдсэн. Бодит байдалд Уатын Гүлжайна болон Өсербайн Гүлжайн нар нэг хүн юм. Түүнийг шүүхээр тогтоолгох хүсэлттэй. Мөн би Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 1968 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн болох нь төрсний мэдээллийг ХААТР маягт авагдсан. Иймд Уатын Гүлжайна /Күлжайна/ нь 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн болохыг, Уатын Гүлжайна /Күлжайна/ нь Өсербайн Гүлжайна мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас Ө.Гүлжайна, А.Ахжол, С.Ахмади, А.Нурбол нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, У.Камесханы нас барсны бүртгэлийн лавлагаа, Я.Сьездэд олгосон итгэмжлэл, өмгөөллийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12/632 дугаартай архивын лавлагаа, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12/930 дугаартай архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 9/10475 дугаартай архивын лавлагаа, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12/879 дугаартай архивын лавлагаа, Үндэсний статистикийн хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 07/744 дугаартай лавлагаа, Баян-Өлгий аймгийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 307 дугаартай лавлагаа, У.Жайнаганыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Хүсэлт гаргагч Ө.Гүлжайна хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: 1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Уатын гэр бүлд төрсөн юм. Миний бие нагац өвөөд 1971 онд үрчлэгдсэн байдаг. Иймд Уатын Гүлжайна /Күлжайна/ нь 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн болохыг, Уатын Гүлжайна /Күлжайна/ нь Өсербайн Гүлжайна мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
6. Хүсэлт гаргагч Ө.Гүлжайна нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар нас тогтоолгох, 135.2.14-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Уатын Гүлжайна /Күлжайна/ нь Өсербайн Гүлжайна мөн болохыг тус тус тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
7. Хүсэлт гаргагч Ө.Гүлжайнагийн Уатын Гүлжайна /Күлжайна/ нь 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн болохыг болон Уатын Гүлжайна /Күлжайна/ нь Өсербайн Гүлжайна мөн болохыг тус тус тогтоолгох тухай хүсэлтийг хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:
7.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12/632 дугаартай Иргэн Ө.Гүлжайна, Уат,Өсербай нарын ХААТР маягтуудын хуулбар, Уат, Өсербайн хүүхдүүдийн болон У.Күлжайнагийн төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв. Цахим мэдээллийн сан болон архивт байгаа 1968-1971 оны төрсний бүртгэлийн журналаас шүүн үзэхэд Ө.Гүлжайнагийн төрсний, үрчилсний бүртгэл нь байхгүй болно. 1968 оны журналын зарим бүртгэл, хуудас нь байхгүй байна гэжээ.
7.2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12/930 дугаартай Иргэн А.Өсербай, Уат нарын төрөгсдийг бүртгэх анкетын хуулбарыг хүргүүлэв. Цахим мэдээллийн сан болон архиваас шүүж үзэхэд О.Көшекен, Ө.Шамей нарын ХААТР маягтууд, нас барсны болон төрөгсдийг бүртгэх анкет олдоогүй тул төрсний нас барсны бүртгэлийн лавлагаа мөн хэдэн хүүхэд төрүүлсэн эсэх лавлагааг 1988 оны ХААТР-1 маягтыг үндэслэн олгодог ба уг ХААТР маягт гараагүй тул хэдэн хүүхэд төрүүлсэн эсэх лавлагааг олгох боломжгүй болно гэжээ.
8. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12/632 дугаартай албан бичгээр Бутабайгийн Уат, Өсербайгийн Шамей нарын гэр бүлд 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Уатын Берикбол, 1980 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Уатын Дамысхан, 1975 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Уатын Раушан, 1973 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Уатын Айнаган, 1984 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Уатын Серикбол, 1970 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Уатын Жайнаган, 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Уатын Хасейн, 1966 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Уатын Күмисхан, 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Уатын Күлжайна, 1978 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Уатын Роза, 1972 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Уатын Тилеухан нар нь тус тус төрсөн болох нь тогтоогдож байна.
Харин Адилханы Өсербай, Орманы Күлзия нарын гэр бүлд 1955 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өсербайгийн Хабал /Хизат/, 1953 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өсербайгийн Халгай нар тус тус төрсөн байна.
8.1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны дийн 12/879 дугаартай Иргэн У.Күлжайнагийн төрөгсдийг бүртгэх анкет хуулбарыг хавсралтаар хүргүүлэв. Архиваас шүүж үзэхэд 1971 оноос Өсербай Гүлжайнагийн төрсний бүртгэл олдоогүй болно гэх ба харин уг албан бичгээр ирүүлсэн Уатын Күлжайнагийн төрөгсдийг бүртгэх №70 дугаартай анкетад 1.Овог: Уат, нэр: Күлжайна, 3.эмэгтэй, 4.яс үндэс: казаг, 5.төрсөн он, сар, өдөр: 1968.01.25 гэжээ.
8.2. Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12/879 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Төрөгсдийг бүртгэх анкет №70 -рт Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум, 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, хүүхдийн тодорхойлолт овог Уат, нэр Күлжайна, эмэгтэй,яс үндэс казаг, төрсөн он сар өдөр 1968=1=25, хаана төрсөн эмнэлэгт, төрүүлсэн эхийн хэд дүгээр хүүхэд болох 2, төрүүлсэн хүүхдээс амьд байгаа хэд 2, эцэг эхийн тодорхойлолт буюу эцгийн овог Бутабай, нэр Уат, нас 22, яс үндэс казаг, аль улсын харьяат БНМАУ, эхийн овог Өсербай, нэр Шамей, нас 21, яс үндэс казаг, аль улсын харьяат БНМАУ гэж бичигдсэн Төрөгсдийг бүртгэх анкет, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12/632 дугаартай албан бичгээр Бутабайгийн Уат, Өсербайгийн Шамей нарын гэр бүлд төрсөн хүүхдүүдийн бүртгэл болон Уатын Жайнаганы Миний эцэг Уат болон миний эх Шамей нар нь нийтдээ 11 хүүхэдтэй байсан. Гүлжайна эгч айлын 2 дахь хүүхэд болж мэндэлсэн байдаг. Бид У.Берикбол, У.Дамысхан, У.Раушан, У.Айнаган, У.Серикбол, У.Жайнаган, У.Хасен, У.Күлмесхан. У.Гүлжайна, У.Роза, У.Тилеухан нар нэг эхээс төрсөн бөгөөд. Эгч Гүлжайна 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн ба 1971 онд миний нагац өвөө болох Өсербайд туслах хүүхэдгүй болохоор эгчийг өгсөн гэж ээж маань ярьдаг байсан. Түүнээс биш эгч Гүлжайна миний төрсөн эгч мөн гэсэн гэрчийн мэдүүлэг зэргийн тус тус үндэслэн Уатын Гүлжайна /Күлжайна/ нь 1968 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр төрсөн болохыг тогтоох зүйтэй байна.
9. Хавтаст хэрэг авагдсан бичиг баримтуудаар хүсэлт гаргагч Ө.Гүлжайнагийн Монгол Улсын иргэний үнэмлэх, Улсын бүртгэлтийн мэдээлэлийн сан, ХААТР маягтуудаар хүсэлт гаргагч Жадик овогт Өсербайн Гүлжайна мөн болох нь тогтоогдож байна.
9.1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэн гэрч Ө.Хизатын Ө.Гүлжайна 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Манай аавд туслах охин хүүхэд байхгүй байсан учраас Ө.Гүлжайнаг 1971 онд миний аав үрчилж авсан. Төрсөн дүү шиг өссөн хүүхэд байгаа. Бодит байдалд Уатын хүүхэд байж таарсан. Гүлжайнангийн төрсөн ээж нь Шамей гэдэг хүн. Миний эцэг Өсербайгийн 5 хүүхэдтэй. Би 2 дахь хүүхэд нь байгаа. 5 хүүхдээс нь Шамей, Даукен нас барсан. Би болон Ө.Гүлжайна Монгол Улсад амьдарч байгаа. Харин нэг дүү маань Казахстан улсад оршин суудаг гэх,
- гэрч Уатын Жайнаганы Миний эцэг Уат болон миний эх Шамей нар нь нийтдээ 11 хүүхэдтэй байсан. Гүлжайна эгч айлын 2 дахь хүүхэд болж мэндэлсэн байдаг. Бид У.Берикбол, У.Дамысхан, У.Раушан, У.Айнаган, У.Серикбол, У.Жайнаган, У.Хасен, У.Күлмесхан. У.Гүлжайна, У.Роза, У.Тилеухан нар нэг эхээс төрсөн бөгөөд. Эгч Гүлжайна 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн ба 1971 онд миний нагац өвөө болох Өсербайд туслах хүүхэдгүй болохоор эгчийг өгсөн гэж ээж маань ярьдаг байсан. Түүнээс биш эгч Гүлжайна миний төрсөн эгч мөн гэж гэрч нар тус тус мэдүүлсэн байна.
9.2. Хүсэлт гаргагч Ө.Гүлжайнагийн намайг бага байхад нагац өвөө болох Өсербайд үрчлүүлсэн байна, миний эцэг Уат гэж тайлбарлаж байгаа байдал буюу үрчлэгдсэн гэдэг тогтоогдохгүй байгаа боловч хүсэлт гаргагч Ө.Гүлжайна нь Өсербайгаар овоглогдож, тэдний гэр бүлд өссөн нь хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
10. Ийм дээрх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Уатын Гүлжайна /Күлжайна/ нь 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн болохыг, мөн Уатын Гүлжайна /Күлжайна/ нь хүсэлт гаргагч Өсербайн Гүлжайна мөн болохыг тус тус тогтоож шийдвэрлэв.
11. Үндэсний статситкийн хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 7/744 дугаартай Үндэсний статистикийн хороо нь Хүн амт, орон сууцны улсын ээлжит тооллогын нэгдсэн үр дүнг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д заасан хугацаанд байгууллагын архивт хадгалж, уг хугацаа дууссаны дараа Үндэсний архивын ерөнхий газарт шилжүүлдэг. Иймд иргэн Өсербайн Гүлжайнагийн өрхийн бүртгэлийн мэдээллийг өгөх боломжгүй байна гэжээ.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13, 135.2.14-т зааснаар Уатын Гүлжайна /Күлжайна/ нь 1968 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн болохыг, Уатын Гүлжайна /Күлжайна/ нь хүсэлт гаргагч Өсербайн Гүлжайна мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ө.Гүлжайнагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН