Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 310/ШШ2026/00088

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 310/ШШ2026/00088

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******-******* ******* гэх газар нутаглах, ******* овогт *******ын ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Малын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/202*******/00887/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* овогтой ******* миний бие 1970 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, ************** настай, эрэгтэй. Ээжийг маань ийн *******, аавыг ын гэдэг. Ээжээрээ овоглож ирсэн юм. Би одоо эхнэрийн хамт ам бүл хоёул амьдардаг. Би улсад 32 жил ажилласан ба 1992 оноос эхлэн мал маллан сум орон нутагтаа амьдарч ирсэн. Миний бие малчнаар ажиллаж өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, мал тооллогын баримтуудад миний овгийг аавын нэрээр буюу , Авгаан, А гэх зэргээр зөрүүтэй бичиж тэмдэглэсэн нь зөрчил үүсгээд байна.

Иймд тус шүүхэд хандан 1993-1996, 2008-2012 онуудын мал тооллогын баримтууд болон цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэр, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 0******* сарын 09-ний өдрийн 8613 дугаартай лавлагаа зэрэг баримтуудын эзэмшигчээр тогтоолгох нэхэмжпэл гарган шийдвэрлүүлсэн ба өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор хөөцөлдөхөд дахин 1997-2000 онуудын мал тооллогын баримтуудад миний овог нэрийг А.******* гэж тэмдэглэсэн нь тэтгэвэр тогтоолгоход дахин зөрчил үүсэж шүүхээр тогтоолгох шаардлага үүсээд байна. Иймд ******* овогт *******ын ******* намайг ******* аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 710 дугаартай лавлагааны хавсралт А.******* гэх 1997-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А данс-ны баримт бичгүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.******* нь 1970 онд төрсөн ************** нас хүрсэн эрэгтэй, малчин хүн. Нэхэмжлэгч бичиг баримтад ээжээрээ овоглож явдаг. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч гол нотлох баримт малын А дансанд Р.******* биш А.******* гэсэн овгийн зөрүүтэй байдал үүссэн. Иймд А дансны бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч өмнө нь шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн боловч бичиг баримтын хувьд дутуу гаргасан. Иймд дахин 1997 оноос 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны баримт бичгүүдийг Р.*******ийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэв.

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 710 дугаартай малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа /хэргийн 3-10-р хуудас/, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 08 сарын 14-ний өдрийн 4************** дугаартай шийдвэр /хэргийн 11-1*******-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 16-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 17-р хуудас/, Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 01 сарын 13-ны өдрийн лавлагаа /хэргийн 30-р хуудас/, Р.******* нь , , нартай төрөл садан болох талаар лавлагаанууд /хэргийн 31-33-р хуудас/, цэргийн батлахын хуулбар /хэргийн 34-р хуудас/, А.*******ийн 1997 оны малын А дансны хуулбар /хэргийн 3*******-36-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 37-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч Р.******* нь малын А дансанд овог буруу бичсэн байх тул 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 710 дугаартай ******* аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, түүнд хавсаргасан малын А дансны эзэмшигч нь Р.******* мөн болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 710 дугаартай ******* аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, түүнд хавсаргасан малын А дансны эзэмшигч нь Р.******* мөн болох нь Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 01 сарын 13-ны өдрийн лавлагаа, Р.******* нь , , нартай төрөл садан болох талаар лавлагаанууд, цэргийн батлахын хуулбар, А.*******ийн 1997 оны малын А дансны хуулбар, төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 13******* дугаар зүйлийн 13*******.2.4 эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэж заасны дагуу 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 710 дугаартай ******* аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, түүнд хавсаргасан малын А дансны эзэмшигч нь Р.******* мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

*******.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 13******* дугаар зүйлийн 13*******.2.4-т зааснаар ******* овогт *******ын ******* // нь 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 710 дугаартай ******* аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, түүнд хавсаргасан малын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ