| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00910/И |
| Дугаар | 310/ШШ2026/00089 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 310/ШШ2026/00089
| 2026 оны 01 сарын 2******* өдөр | Дугаар *******10/ШШ2026/00089 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ******* овогт *******ийн ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* овогт *******ын // агсаны ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, *******10/2025/00910/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ө.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын нь 1971 онд төрсөн, улсад 10 жил ажилласан. Үүнээс 1987 оны 06
сард ******* аймгийн ******* сумын Еерөнхий боловсролын сургуульд 8 ангиа төгсөж, МХЗ эвлэлийн илгээлтээр гэдэг хамаатны ахынд очиж 1987 оны 07 сарын 01-нээс 1989 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд үхэрчнээр, 1989 оны 09 сарын 25-наас 1991 оны 09 сарын 06-ны өдөр хүртэл цэргийн 0168 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1991 оны 09 сарын 07-оос 1992 оны 02 сарын 18-ыг хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд үхэрчнээр, 1992 оны 02 сарын 18-наас 199******* оны 12 сарын *******1-ийг дуустал Оргил ХК-д үхэр маллаж байсан. Миний нөхөр ******* овогтой *******ын нь 2021 оны 10 сарын 18-нд R57.0 оношоор нас барсан. 1987 оны 07 сарын 01-ээс 1989 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд үхэрчнээр, 1991 оны 09 сарын 07-оос 1992 оны 02 сарын 18-ыг хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд үхэрчнээр, 1992 оны 02 сарын 18-наас 199******* оны 12 сарын *******1-ийг дуустал Оргил ХК-д үхэр маллан тус тус ажиллаж байсан жилүүдийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилд томилсон тушаал, цалингийн цэс, багийн Засаг даргын тодорхойлолт, хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхрийнхөө 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл, 1991 оны 09 сарын 07-ны өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 199******* оны 12 сарын *******1-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Оргил ХК-д үхэр маллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. 1989 оны 09 сарын 25-ны өдрөөс 1991 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэл 2 жил цэргийн алба хааж байсан. Ш.гийн ажиллаж байсныг тогтоолгосноор хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах гэж байгаа гэв.
*******.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн *******-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/, 48*******4000015 дугаартай нас барсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/, ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 сарын 02-ны өдрийн 06/74 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 сарын 10-ны өдрийн 210, 211 дугаартай албан бичиг /хэргийн 7-10-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 12 сарын 09-ний өдрийн 08/598 дугаартай албан бичиг /хэргийн 11-р хуудас/, Тагнуулын төв газрын тусгай архивын 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 08/*******069 дугаартай лавлагаа /хэргийн 12-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн даргын 1987 оны 06 сарын 15-ны өдрийн 4******* дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 1*******-14-р хуудас/, Ш.гийн Социализмын зам нэгдэлд ажиллаж байсан цалингийн тодорхойлолт /хэргийн 15-19-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч , нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ө.******* Ш. агсан нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Ш. агсаны 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл, 1991 оны 09 сарын 07-ны өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 199******* оны 12 сарын *******1-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
*******. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ш. агсан 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл, 1991 оны 09 сарын 07-ны өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 199******* оны 12 сарын *******1-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн даргын 1987 оны 06 сарын 15-ны өдрийн 4******* дугаартай тушаалын хуулбар, хавсралт, Ш.гийн Социализмын зам нэгдэлд ажиллаж байсан цалингийн тодорхойлолт, гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 1**************.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ш. агсаны ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* овогт *******ын // агсан нь 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл, 1991 оны 09 сарын 07-ны өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 199******* оны 12 сарын *******1-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ