| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2114002520066 |
| Дугаар | 2025/ДШМ/38 |
| Огноо | 2025-07-31 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2025/ДШМ/38
*******, *******,
*******, *******, *******
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
хонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Уламбаяр;
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Золбаяр;
шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бурмаа;
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул;
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан
хонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн бичсэн давж заалдах гомдол, прокурор М.Оюунбат, Э.Уламбаяр нарын бичсэн эсэргүүцлээр тус тус *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 21102520066 дугаар хэргийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1.Монгол Улсын иргэн, ******* оны 5 дугаар сарын 20-ны өдөр хонгор аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт хонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай,
Урд, хонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ******* дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
хонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар
хонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, овогт ийн /регистрийн дугаар: , иргэний бүртгэлийн дугаар 6463360874/;
1.2.Монгол Улсын иргэн, оны 02 дугаар сарын -ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт баатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны , гудамж байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт ы /регистрийн дугаар:ХД710208, иргэний бүртгэлийн дугаар /;
1.3.Монгол Улсын иргэн, оны 08 дугаар сарын 28-ны өдөр хонгор аймгийн хонгор суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт хонгор аймгийн хонгор сумын 1 дүгээр багийн тоотод оршин суудаг, нар овогт ын /регистрийн дугаар: , иргэний бүртгэлийн дугаар-иргэний үнэмлэхийн хуулбар хавсаргаагүй/;
1.4.Монгол Улсын иргэн, оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хонгор аймгийн хонгор суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт хонгор аймгийн хонгор сумын 1 дүгээр багийн 4-*******3 тоотод оршин суудаг, овогт ын , регистрийн дугаар: , иргэний бүртгэлийн дугаар- иргэний үнэмлэхийн хуулбар хавсаргаагүй/
1.5.Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хонгор аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт хонгор аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суудаг,
Урд, хонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *******3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, овогт , регистрийн дугаар: , иргэний бүртгэлийн дугаар - иргэний үнэмлэхийн хуулбар хавсаргаагүй/
2. Холбогдсон хэргийн талаар:
иргэн *******гээс 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны дугаартай дансаар тус тус авч, иргэн *******, ******* нараас нийт 8,000,000 төгрөгийг хахуульд авсан,
2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Дулаан наран хайрхан” тэй ******* сумын “” гэх газарт ашигт малтмал олборлуулахаар 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 36 дугаартай “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулан иргэн *******ээс бэлнээр 20,000,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,
2.2. Нийтийн албан тушаалтан болох хонгор аймгийн -овоо сумын засаг дарга шүүгдэгч ******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль тогтоомжийг зориуд хэрэгжүүлэхгүй байж тус сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн " " нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гараагүй талбайд бусдад давуу байдал олгон 10 , 2 иргэнийг ажиллуулснаас 7 тэй 2020 оны 7 дугаар сарын 10, 30, 31-ний өдөр гэрээ байгуулж, 3 , 2 иргэнтэй гэрээ байгуулаагүй, бичил уурхай эрхлэх зөвшөөрөл өгч 9 өөс нийт ,500,000 төгрөгийг хандив нэрээр хууль бусаар авч, төсвийн буюу орон нутгийн хөгжлийн сангийн дансаар дамжуулахгүйгээр хууль, тогтоомж зөрчин зарцуулж, өөртөө давуу байдал олгон 12,570,000 төгрөгийг завшсан,
2.3. Нийтийн албан тушаалтан болох хонгор аймгийн -овоо сумын засаг дарга шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын дундуур хонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт эрх олгосон баримт бичиг болох нөхөн сэргээлтийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан мэтээр гэрээг нөхөж байгуулан хуурамчаар үйлдсэн,
2.4. Шүүгдэгч ******* нь хонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хонгор аймгийн ******* сумын засаг дарга *******т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 06-07-ны өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн гийн ХААН банкны дугаартай дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг өгч, нийт 50,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
2.5. Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын дундуур хонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт эрх олгосон баримт бичиг болох нөхөн сэргээлтийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан мэтээр гэрээг нөхөж байгуулан хуурамчаар үйлдсэн,
2.6 Мөн шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг 22*******м2 буюу 0,224 га талбай бүхий 4 ухаш нүх үүсгэн явуулж байгаль орчинд 2,827,244 төгрөгийн хохирол учруулсан,
2.7. Шүүгдэгч ******* нь хонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байх гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор *******тэй бүлэглэн хонгор аймгийн ******* сумын засаг дарга *******т түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөгийг хонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын нярав ийн ХААН банкны дугаартай дансаар, т бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
2.8. Шүүгдэгч *******г хонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байх гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор *******тай бүлэглэн хонгор аймгийн ******* сумын засаг дарга *******т түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг *******ын ХААН банкны дугаартай дансаар нийт 4,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
2.9. Шүүгдэгч *******ийг хонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хонгор аймгийн ******* сумын засаг дарга *******тай 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 36 дугаартай “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулан түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр бэлнээр 20,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан хонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 23.2 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар, *******т мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар, *******т, *******д, ******* нарт мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. хонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т ,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т ,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т шүүгдэгч *******д,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,
- Шүүгдэгч овогт ийн ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч *******ийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,0,000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,0,000 төгрөгөөр торгох ялыг,
- Шүүгдэгч *******т оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,0,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жилийн хугацаанд төлөхөөр тус тус тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолж,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг хонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл нийт 2 хоног, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хугацаа буюу нийт 76 хоногийг нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,1,000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж,
- Байгаль хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн .4.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т зааснаар шүүгдэгч *******ээс байгаль орчинд учруулсан хохирол болох 5,654,488 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд тушааж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 86-37 УНЧ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн / арал № / үнэ болох 6,000,000 төгрөг, УБГ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн /арал №0*******257/ үнэ болох 6,750,000 төгрөг, маркийн экскаваторын /арал № / үнэ болох 17,500,000 төгрөг, УН улсын дугаартай маркийн экскаваторын /№/ үнэ болох 10,500,000 төгрөг, УН улсын дугаартай маркийн авто ачигчийн үнэ болох 13,750,000 төгрөг, шороо угаах төхөөрөмж/ усан буу буюу скруберын үнэ болох 1000000 төгрөг, жижиг оврын цахилгаан гаргах дезиль моторын үнэ болох 500,000 төгрөг нийт 56,000,000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд зүйл хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шар өнгийн металл 9,13 грамм алтыг тус тус улсын орлого болгож,
- Шүүгдэгч *******ын эзэмшлийн ...iphone 12 Pro мах загварын, хөх хөх өнгөтэй гар утас 1 ширхэг, самсунг -2 загварын ягаан өнгөтэй гар утас 1 ширхэг зэргийг шүүгдэгч *******т буцаан олгож,
- Иргэний нэхэмжлэгч ийн эзэмшлийн 86-37 УНЧ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл, арал № , УБГ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл, арал №0*******257, маркийн экскаватор, арал № , УН улсын дугаартай маркийн экскаватор, №, УН улсын дугаартай маркийн авто ачигч, шороо угаах төхөөрөмж/ усан буу буюу скрубер, жижиг оврын цахилгаан гаргах дезиль мотор зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
- Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
- Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
4.Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
“...Би ******* гэх хүнд хууртаж энэ гэмт хэрэгт холбогдож энэ их хэмжээний өр төлбөрт орсондоо маш их гомдолтой байна.******* миний ухсан гэх газрыг зөвшөөрөлтэй газар гэсэн итгэл үнэмшил төрүүлэн аймаг, сум, багийн иргэдийн хурлын тогтоол үзүүлэн надтай гэрээ байгуулан 50,000,000 төгрөг надаас авсан бөгөөд би уг газрыг аймаг сум орон нутгаас зөвшөөрсөн гэж ойлгон зөвшөөрөлтэй газар хэмээн үйл ажиллагаа явуулаад эхэлж байхад аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид ирж зогсоосон.Би хонгор аймгийн иргэн биш баатар хотод амьдардаг хүн амьтан танихгүй тул сум орон нутаг зөвшөөрсөн байхад Цагдаагийн байгууллага үйл ажиллагаа зогсоохоор нь гайхаад асууж сурах хүн байхгүй тул аймгийн засаг дарга гэх хүнтэй уулзаж энэ газрын талаар лавлаж асуугаад учир байдлаа хэлсэн.
дарга надад тухайн газарт үйл ажиллагаа явуулах эрхийг аймгийн иргэдийн хурал хуралдаж сум орон нутагт чиглэл өгсөн тэрний дагуу тантай гэрээ байгуулан ажиллуулсан байх та санаа зоволтгүй манай төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажилласнаас болж ийм асуудал үүссэн байх удахгүй шийдэгдэнэ та санаа зоволтгүй ирэх жил ч та наад талбай дээрээ ажиллаж болох байх гэсэн хариу өгсөн боловч засаг даргын хэлснээр шийдэгдээгүй өнөөдөр би ялтан болчхоод сууж байна.Би дур мэдэн тухайн газарт очиж үйл ажиллагаа явуулаагүй засаг дарга ******* болон сумын иргэдийн хурал, багийн иргэдийн хурлын шийдвэр аймгийн иргэдийн хурлын шийдвэр гарсны дагуу үйл ажиллагаа явуулан эхлэнгүүт Цагдаа зогсоосон байдаг энэ талаарх баримт хэрэгт авагдсан.Мөн би энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүх дээр зөвшөөрсөн нь тухайн үедээ балмагдсан мөн олон нийтээр цацагдаж үр хүүхэд олон түмэн харж байгаа учир би олон юм ярьж чадаагүй айж түгшээд тухайн үеийн хурлыг ойлгож мэдээгүй өнгөрүүлсэн байсан.
Одоо хэсэг хугацаа өнгөрөөд тайвширсны дараа сэтгэл зүйн эмчилгээнд орон арай сэтгэл санаа дээрдэж бүх зүйлд дүгнэлт хийгээд маш их хохирсноо мэдэж гомдол гаргаж байна.
Би 2021 оноос хойш энэ хэрэгт шалгагдаж сэтгэл санаа эд хөрөнгө мөнгө санхүү цаг хугацаагаар маш их хохирч яваа тул гомдлоо дараах байдлаар гаргаж байна.
Үүнд:
- Би дур мэдэн тухайн газарт очиж үйл ажиллагаа явуулаагүй.
-Тухайн газарт байсан ашиглаагүй, эвдэрсэн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
- *******т өгсөн 50,000,000 төгрөг дээр ямар нэгэн шийдвэр гараагүй, би энэ мөнгөө буцааж авмаар байна.
Намайг улсын яллагч 50,000,000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ялласныг шүүхээс цагаатгаж үнэн зөв шийдвэр гаргасанд талархаж байгаа болно.
Иймд хэргийг хянан үзэж надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү 50,000,000 төгрөгийг ******* дарга байх үедээ таныг хохиролгүй болгож өгнө гэж байсан, одоо би хэнд хандаж аль шүүхээс мөнгөө нэхэмжлэх бас хариуцагчаар ******* эсхүл захиргааны байгууллага гэж үзэн нэхэмжлэл гаргахаа ч мэдэхгүй байна ямар ч байсан 50,000,000 төгрөгөө авч өр ширээ дарах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
5.Прокурор М.Оюунбат, Э.Уламбаяр нар тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
... хонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 112 дугаар шийтгэх тогтоолыг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу үндэслэлгүйгээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэн эсэргүүцэл бичив.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд:
-Эд зүйл, баримт, бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн /2022-01-07-ны өдрийн/ “... Гэрээ гэсэн бичигтэй өнгийн хавтастай бичиг баримтыг үзэхэд №05 дугаартай гэрээ №03 дугаартай гэрээнүүд нь 2021 оны 3 дугаар сарын 22-нд сумын засаг даргатай гэрээ хийгдсэн. №04 дугаартай гэрээ нь 2021 оны 9 дүгээр сарын 06-нд сумын засаг даргатай гэрээлсэн байна...” тэмдэглэл /4 дүгээр'хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас/,
-Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* сумын засаг даргаас аваад дугтуйнд хийгээд хонгор аймаг руу эгч рүү явуулсан. Ил гэрээ байсан... гэрээнд эгчийн гарын үсэггүй байсан... би гарын үсгийг зурчихсан... гэсэн мэдүүлэг,
-Хохирогч гийн /2021-11-04-ний өдөр өгсөн/ “...******* нь манай сумын засаг даргатай гэрээ хийсэн талаар мэдэхгүй байна. Гэрээ хийхэд гэрээний нэг хувь нь надад ирэх ёстой. Надад тийм гэрээ хийсэн талаар ярьж хэлээгүй... гэсэн мэдүүлэг зэрэг- нотлох баримтуудаар *******, ******* нар нь тухайн цаг хугацаанд тус гэрээг бичгээр гаргаж гарын үсэг зураагүй болох нь эргэлзээгүйгээр тогтоогддог.
Хуурамч баримт бичиг үйлдсэн гэж ...албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэг ашиглан бүрэн, хэсэгчлэн өөрчлөхийг хэлнэ гэж тайлбарласан.
Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ:
43.2.1 Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан...;
Мөн хуулийн 196 дугаар зүйл. Гэрээг байгуулсанд тооцох 196.1.Дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:
196.1.2.гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар... гэрээ байгуулсан тооцохоор хуульчилсан.
Гэвч *******, ******* нар нь тус гэрээг байгуулаагүй үедээ үйл ажиллагаа явуулсан, хуулийн байгууллага буюу Цагдаагийн газрын экологийн байцаагч нар нь дээрх зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгах үед тус үйл ажиллагааг хуулийн хүрээнд мэт харагдуулахаар гэрээг нөхөж гүйцэтгэсэн, нөхөж гүйцэтгэхдээ гэрээний тал болох ******* нь гарын үсэг зураагүй байхад дээрх үйл баримтыг шүүх бүрэн дүгнэхгүйгээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах”, мөн шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* гарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хонгор аймгийн ******* сумын засаг дарга албан тушаалтай *******т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлсэн, бэлнээр өгсөн байдаг. Тус мөнгийг сумын засаг дарга ******* нь тамгын хэлтсийн дарга, нярав болон өөрийн дансаар, бэлнээр авч бусдад хандив, шагналд зарцуулсан үйл баримт тогтоогддог.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл, эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсвэл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан болно.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенц болон Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсвэл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын хувьд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрт ашигтай шийдвэр гаргуулах гэж хүсэл зоригоо илэрхийлж, түүнийг хэрхэн биелүүлсэн болохыг /санаа зорилго, сэдэлтийг/ агуулж тухайн мөнгөн хөрөнгийг өгсөн, ******* нь түүний хариуд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрх олгох санаа зорилго нь бүрэн тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хахууль авах” гэмт хэргийг “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол” гэж тодорхойлсон.
Дээрх тодорхойлолтоос үзэхэд, тодорхой үйлдлийг хийх, эсхүл хийхгүй байхаар урьдчилан амлаж хахууль авсан тохиолдолд урьдчилж тохиролцсон үр дүндээ бодитойгоор хүрсэн, эс хүрснээс үл шалтгаалж “урьдчилан амлаж хээл, хахууль авсан”-аар төгсөх, эсхүл “урьдчилан амлахгүйгээр тодорхой үр дүнг бий болгосны төлөө хээл хахууль авсан”-аар гэмт хэрэг төгсөхөөр заажээ.
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “... гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд болон ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “хандив өгөөгүй бол ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлтийн гэрээ байгуулахгүй байсан” гэж мэдүүлсэн нь хахууль авах гэмт хэргийн санаа зорилгыг бүрэн агуулсан байна.
Мөн шүүх тус үйлдлийг авлига авах, өгөх гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон боловч “хандив нэрээр хууль бусаар авч, төсвийн буюу орон нутгийн хөгжлийн сангийн дансаар дамжуулахгүйгээр хууль, тогтоомж зөрчин зарцуулсан” орон нутгийн хөгжил, сумын иргэд олон нийтийн эрх ашгийн төлөө зарцуулаагүй үйлдэл дүн шинжилгээ хийгээгүй, мөн өөр гэмт хэргийн шинжтэй /эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ эсэхийг дүгнэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.
Мөн шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзалгүйгээр тус зүйл ангид заасан шийтгэлийн хамгийн хөнгөн шийтгэл буюу торгох ял оногдуулж, мөн торгох ялын доод хэмжээ буюу 5.0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,0,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь:
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ... гэж заасныг зөрчиж хэргийн бодит байдалд нийцээгүй шийтгэл оногдуулсан байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9.18 грамм алтыг хураан авч, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 10 дахь заалтад ...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд зүйл хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шар өнгийн металл 9.13 грамм алтыг тус тус улсын орлого болгож... гэж хураан авсан эд мөрийн баримтын хэмжээг зөрүүлж бичсэн,
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө... гэж хуульчилсан.
хонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн боловч тус шийтгэх тогтоолыг бүрэн эхээр 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 20 минутад буюу 31 хоногийн дараа прокурорт хүргүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд хонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.
6.Прокурор Э.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
хонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны №112 дугаартай шийтгэх тогтоол нь хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр прокурор эсэргүүцэл бичсэн, уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгсөн өгнө үү гэсэн өмнөх гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна.
Учир нь, дээрх зүйл ангиар зүйлчилсэн зүйлчлэлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар удаа дараа тайлбар мэдүүлэг эсэргүүцэлтэй нь дурдсан мөн дээрх гэмт хэргийг дүгнэхдээ зөвхөн энэ гэмт хэрэг биш байна гэж дүгнэсэн боловч өөр гэмт хэргийн шинж байгаа юм уу дээрх хэрэгсэхгүй болсон гэмт хэрэг нь хээл хахууль өгөх авах гэмт хэрэг биш юм бол албан тушаалын эсрэг гэмт хэрэг мөн эсэх төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах эсэх бусад зүйл ангиар зүйлчлэгдэх эсэхийг дүгнэлтгүйгээр шийдвэр гаргасан.
Цагдаагийн газраар шалгуулах гэхээр уг шийдвэрт хэрэгсэхгүй болсон шийдвэр хүчинтэй байгаа тул шийдвэрлэх боломжгүй тэгэхээр уг гаргасан *******ын гаргасан үйлдлүүд нь гэмт хэргийн шинж зөвхөн гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн ямар гэмт хэргийн шинж байгаа вэ, гэмт хэргийн шинжгүй байгаа юм уу гэдэг талаар дүгнэлт хийгээгүй зөвхөн хахууль өгөх авах гэмт хэргийн шинжгүй байна гэрээ байгуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эсэргүүцэл бичсэн дараагийн шалтгаан нь *******т холбогдуулан хэд хэдэн зүйл ангиар зүйлчлэн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байхад зөвхөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх зүйл ангийн хамгийн бага хариуцлагыг буюу торгох шийтгэл торгох шийтгэлээс мөн хамгийн бага шийтгэлийг оногдуулсан нь бодит байдалд нийцээгүй.
Гэмт хэрэг шалгагдаж байгаа талаар шалгагдсан гэмт хэрэг биш юм гэхэд захиргааны зөрчил, ёс зүй хэм хэмжээ зөрчсөн бусад асуудалд нь дүн шинжилгээ өгөлгүйгээр зөвхөн хамгийн доод хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулсан уг торгох шийтгэлийг хэсэгчлэн буюу нэг жилийн хугацаагаар төлөхөөр тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Дээрх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болсон нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн анхан шатны шүүхийн №112 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
7.Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д, *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д, 22.5 дугаар зүйлийн 1-д заасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж үндэслэлтэй шийдвэр гаргасан учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгаа учраас холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар *******т холбогдох хэрэг дээр эргэлзээтэй түүнийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд хангалттай нотлох баримтууд байхгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцож түүнийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
8.Шүүгдэгч Ч.ын өмгөөлөгч О.Золбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
хонгор Аймгийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны нотлох баримтаар бүрэн дүүрэн батлагдаж байна. Ноцтойгоор хүлээж болох нөхцөл байдал байхгүй учраас шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэж байна гэж үзэж байна. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д, 23.2 дугаар зүйлийн 1-д, хэсэгт зааснаар прокуророос зүйлчилж оруулж ирсэн хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4-д заасныг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Дээд шатны байгууллагын гаргасан шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа хугацааны хувьд дүгнэлт гаргасан талбайд дүгнэлт нь хугацаа хойшилж гарсан учраас энэ дээр хэлбэрийн тэмдгийн шинжийг агуулж байна гэв.
9.Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
10.Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор М.Оюунбат, Э.Уламбаяр нарын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч *******ийн бичсэн гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Прокурорт буцааж шийдвэрлэв. Учир нь:
Нэг: Шүүгдэгч, Нийтийн албан тушаалтан, хонгор аймгийн -овоо сумын Засаг дарга ажилтай байсан ******* нь шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас
1.1.2021 оны 9 дүгээр сарын 06-07-ны өдөр иргэн *******т ******* сумын нутаг дэвсгэр болох “ ” гэх газарт ашигт малтмал олборлох зөвшөөрлийг өгч ******* сумын Засаг даргын өрөөнд 30,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн гийн ХААН банкны дугаартай дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг нийт 50,000,000 төгрөгийг авсан, шүүгдэгч ******* өгсөн,
1.2. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт ашигт малтмал олборлох гэрээг байгуулж, иргэн *******аас 3,000,000 төгрөгийг ******* сумын Засаг даргын тамгын газрын нярав ийн ХААН банкны дугаартай дансаар дамжуулж, 1,000,000 төгрөгийг бэлнээр нийт 4,000,000 төгрөгийг авсан, шүүгдэгч ******* өгсөн,
1.3. 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн ХААН банкны дугаартай дансаар *******гээс 1,000,000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг нийт 4,000,000 төгрөгийг авсан, шүүгдэгч ******* өгсөн,
1.4. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр *******ээс бэлнээр “Дулаан наран хайрхан” тэй ******* сумын “Дашаа” гэх газарт ашигт малтмал олборлуулахаар 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 36 дугаартай “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулан 20,000,000 төгрөгийг авсан, шүүгдэгч ******* өгсөн, нийт 78,000,000 төгрөгийг авсан, өгсөн,
1.5. ******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль тогтоомжийг зориуд хэрэгжүүлэхгүй байж тус сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн " " нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гараагүй талбайд бусдад давуу байдал олгон 10 , 2 иргэнийг ажиллуулснаас 7 тэй 2020 оны 7 дугаар сарын 10, 30, 31-ний өдөр гэрээ байгуулж, 3 , 2 иргэнтэй гэрээ байгуулаагүй, бичил уурхай эрхлэх зөвшөөрөл өгч 9 өөс нийт ,500,000 төгрөгийг хандив нэрээр хууль бусаар авч, төсвийн буюу орон нутгийн хөгжлийн сангийн дансаар дамжуулахгүйгээр хууль, тогтоомж зөрчин зарцуулж, өөртөө давуу байдал олгон 12,570,000 төгрөгийг завшсан,
2.Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын дундуур хонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт эрх олгосон баримт бичиг болох нөхөн сэргээлтийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан мэтээр гэрээг нөхөж байгуулан хуурамчаар үйлдсэн,
3.Мөн шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг 22*******м2 буюу 0,224 га талбай бүхий 4 ухаш нүх үүсгэн явуулж байгаль орчинд 2,827,244 төгрөгийн хохирол учруулсан зэрэг болно.
4.Шүүгдэгч *******ын дээрх 5 үйлдэл, шүүгдэгч *******ийн 3 үйлдэл, шүүгдэгч Ч., *******, ******* нарын тус тусын 1 үйлдэлд холбогдуулан хонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 23.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар, *******т мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар, *******т, *******д, ******* нарт мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх нь зөвтгүүлж хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэх байтал тус хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
нэг: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ”... Шүүгдэгч ******* нь:
“ ...хахууль авсан буюу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжигдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож чадаагүй, ... шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн зүйлийн талаар харилцан тохиролцож, өөртөө давуу байдал бий болгох, давуу байдал бий болгосны төлөө албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан ямар үйлдэл хийлгэх, хийхгүй байх зэрэг хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжтэй зүйл анхнаасаа яригдсан үйл баримт нотлогддоггүй, харин өөрсдийн байгуулсан гэрээний нөхцөлд заасан нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн санал хүсэлтийг дагуу гэрээ байгуулсан ба шүүгдэгч ******* нь сум орон нутагт болох үйл ажиллагааны талаар талуудад гэрээ хийхээс өмнө урьдчилж танилцуулсан, санал болгосон бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нараас зөвшөөрсөн нь хахууль авсны хариуд өөрт нь ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэгтэйгээ холбогдуулан ямар үйлдэл хийсэн нь нотлогдоогүй....”,
“...шүүгдэгч *******, *******, ******* нар нь өөртөө болон бусдад давуу бий болгох зорилгоор шүүгдэгч *******ын албан тушаалтнаар албан үүрэгт сөргөөр нөлөөлөх үйлдэл хийлгүүлэхийг эрмэлзэх ямар тодорхой үйлдэл хийлгэхийг амласан буюу шүүгдэгч ******* болох нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийдэг, хийхийг амлаж хахууль авах объектив талын үндсэн шинж хангагдаагүй...”,
“...шүүгдэгч *******, ******* нар нь эрх олгосон баримт бичиг болох нөхөн сэргээлтийн гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан мэтээр гэрээг нөхөж байгуулан хуурамчаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоодохгүй, бүлэглэж үйлдсэн гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй ...”,
“... 2021 оны 9 дүгээр сарын 06-ны № 04 дугаар хонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан мэтээр гэрээг нөхөж байгуулан хуурамчаар үйлдсэн үйлдэл нь нотлогдохгүй ба зөвхөн шүүгдэгч нарын өөрсдийнхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан мэдүүлгээр тэднийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй ...” гэж тус тус дүгнээд шүүгдэгч *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д, *******, ******* нарт тус тус холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д, шүүгдэгч *******, *******д, ******* нарт тус тус холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийг тус тус гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-1.3-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
хоёр.Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч ******* нь хонгор аймгийн -овоо сумын засаг даргаар ажиллахдаа тус сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн " " нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гараагүй талбайд бусдад давуу байдал олгон бичил уурхай эрхлэх зөвшөөрөл өгч 9 өөс нийт ,500,000 төгрөгийг хандив нэрээр сумын Засаг даргын тамгын газар, эсхүл бусдаар дамжуулан шилжүүлэн авсан, уг мөнгөний зарцуулалт дээр сумын орон нутгийн сан хариуцсан нягтлан бодогч, Засаг даргын тамгын газрын нярав бусад холбогдох мэргэжилтэн нар нь ажил үүргийн хүрээнд оролцуулаагүй, түүнчлэн өөрийн албан тушаал эрх мэдлийн хүрээнд бичил уурхай эрхлэх зөвшөөрөлтэй талбайд холбогдох журмын дагуу гэрээ байгуулаагүй, өөс авсан нийт ,500,000 төгрөгийг /хандив/ сумын орон нутгийн хөгжлийн сангийн дансаар дамжуулан авч сумын ИТХ-аар батлуулан зарцуулаагүй, сумын Иргэдийн нийтийн хурлаар орж сумын иргэдээс орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, санхүүжүүлэх талаар санал авч ажлыг хэрэгжүүлээгүйгээр төсвөөс гадуур ,500,000 төгрөгийг шууд захиран зарцуулсан байна...” гэж,
“...Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг 22*******м2 буюу 0,224 га талбай бүхий 4 ухаш нүх үүсгэн явуулж байгаль орчинд 2.827.244 төгрөгийн хохирол учруулсан болох нь...“ зэрэг нотлох баримтууд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна, “...Шүүгдэгч *******ийн хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон, ашиглалт явуулсан идэвхтэй үйлдэл, төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааны журмыг санаатай зөрчиж явуулсан ....”, “...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг явуулсан...” гэж /эрх зүйн дүгнэлт хийгээгүй/ тус тус дүгнээд
- шүүгдэгч *******ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,0,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-1.3-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөнөөс нь гадна шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимтай нийцээгүй байна. Учир нь:
1.Шүүгдэгч ******* нь хууль бус гэрээний үндсэн дээр, бусдаас өөрийн зорилгодоо хүрэх зорилгоор
- хонгор аймгийн ******* сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн " " нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулах нэрийн дор иргэн болоод үүдээс нийт ,500,000 төгрөгийг хандив нэрээр хууль бусаар авч, төсвийн буюу орон нутгийн хөгжлийн сангийн дансаар дамжуулахгүйгээр хууль, тогтоомж зөрчин зарцуулж, өөртөө давуу байдал олгон 12,570,000 төгрөгийг завшсан,
- хонгор аймгийн ******* сумын “ ”, “”, “Дашаа” гэх газруудад ашигт малтмал олборлох зөвшөөрөл өгч шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас бэлнээр болон бусдын дансаар нийт 78,000,000 төгрөгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эд хөрөнгийг шамшигдуулж өөрөө захиран зарцуулах эрхийг бий болгосон үйлдэл нь албан тушаалын эсрэг гэмт хэрэг гэх боловч шунахай сэдэлтээр өөртөө давуу байдал олж авсан үйлдлээрээ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй ижил төстэй шинжийг агуулсан байна.
Бусдын өмчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шунахай сэдэлтээр ,өөртөө хэрэглэж, завшиж үрэгдүүлсэн үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг, эсхүл албан тушаалын гэмт хэргийн холбогдох зүйл, хэсгийн алинаар нь зүйлчлэхээс хамаарч гэмт хэргийн ангилал, ялын төрөл, хэмжээ өөрчлөгдөж, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх хууль зүйн үр дагавар үүснэ.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь хууль болон гэрээний үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг санаатайгаар, шунахай сэдэлтээр, бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд шилжүүлэн авахаас гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг бөгөөд хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг шунахай сэдэлтээр, зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдэд шилжүүлж шамшигдуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.
Нийтийн албан тушаалтан өөртөө, эсхүл бусдад хууль бус давуу байдал бий болгох зорилгоор, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зохих байгууллагын өмч, хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших”-аас гадна 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн зарим шинжийг давхар агуулдаг.
Энэ тохиолдолд нэг үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.4 болон 22.1 дүгээр зүйлд зааснаар давхар зүйлчлэхгүй бөгөөд харин нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх шунахай сэдэлтээр, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийсэн нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэх арга юм.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь тухайн төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй, субьектив шинжтэй байдаг байна.
Мөн шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний төгрөгийг холбогдох хууль, журмын дагуу байгууллагын данс бүртгэлд оруулахгүйгээр бусдын дансаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай болон хувийн бусад сэдэлтээр үйлдэгдсэн нийтийн албан тушаалтан өөрийн хууль бус үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг урьдчилан тооцож, түүндээ хүрсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гарсан гэж үзнэ.
Монгол Улсын Дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд “Албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар ашиг хонжоо олсон байдаг хэдий ч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө авах болон бусдын өмчлөлд шилжүүлээгүй байдгаараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдана.” хэмээн тайлбарлажээ.
Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 17 дугаар зүйлд “Оролцогч улс бүр нийтийн албан тушаалтан өөрийн болон бусад хувь хүн, хуулийн этгээдийн ашиг тусын тулд аливаа эд хөрөнгө, нийтийн болон хувийн өмч хөрөнгийг санаатайгаар хулгайлсан, үрэгдүүлсэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шаардлагатай хууль тогтоомжийг ашиглаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад арга хэмжээг авна” гэж заасан.
Тус Конвенцын 19 дүгээр зүйлд “Оролцогч улс бүр нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа өөрт болон өөр бусад хувь хүн, хуулийн этгээдэд хууль бус давуу байдал олж авах зорилгоор хууль зөрчиж аливаа үйлдэл гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байх буюу санаатайгаар чиг үүргээ буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг харгалзаж үзнэ” гэж тус тус заасан бөгөөд Конвенцыг соёрхон баталсан гишүүн улс орнуудыг үндэсний хууль тогтоомждоо нийтийн албан тушаалтны үйлдсэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах болон хөрөнгө завших гэмт хэргийг Конвенцын үзэл санаанд нийцүүлэн хуульчлахыг үүрэг болгохоор тусгасан болохыг дурдав.
2.Шүүгдэгч ******* нь *******, *******т, *******, ******* нартай 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл мөн 10 болоод 2 иргэнтэй 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхөн сэргээх нэрээр гэрээтэй болон гэрээгүйгээр бичил уурхай эрхлэх зөвшөөрөл өгчээ.
Шүүгдэгч *******ын “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлтийн гэрээ”-г бусадтай байгуулж байсан тухайн цаг хугацаанд:
- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин дөрөвдүгээр бүлэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 24.2 дугаар зүйлийн 1,
-Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн “7.3-д “бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж,
- Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” -ын 1.4-д “..Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан , 36 дугаар зүйлийн 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1-д заасан бүртгэгдээгүй ийн хэлбэртэй байна...”гэж,
- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1.1-д “Бичил уурхай эрхлэх этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох, дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, ...сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан…” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолд “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай” хууль болон Засгийн газрын тогтоол, журмууд хүчин төгөлдөр үйлчилж байсан ба Засгийн газрын 151 дүгээр тогтоол өнөөдрийн байдлаар хүчингүй болсон байна.
Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай ******* сумын гэх газарт 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №02/03 дугаар “******* сумын нутагт ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г/11хх1-143/, шүүгдэгч *******д ******* сумын гэх газарт шүүгдэгч *******тай хамтран ажиллах зөвшөөрлийг, хонгор аймгийн ******* сумын ‘Дашаа” гэх газарт “Дулаан наран хайрхан” ийн ахлагч шүүгдэгч *******тэй 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №36 дугаар “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-г/8хх99-105/, шүүгдэгч *******тэй ******* сумын гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр №4 дугаартай “******* сумын нутагт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г/4хх53-57/ тус тус байгуулжээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд ******* ахлагчтай, 31377 регистрийн дугаартай “Дулаан наран хайрхан” бүрэн бус хязгаарлагдмал нь “…газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх...” чиглэлээр 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10 гишүүнтэй байгуулагдаж, Монгол Улсын Хуулийн этгээдийн бүртгэлд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлсэн байна. /11хх94-104/
Дээрхээс үзэхэд шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, *******, ******* нарыг Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн “7.3, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.4, Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан , 36 дугаар зүйлийн 36.4-т тус тус заасны дагуу хуулийн этгээдийг байгуулаагүй байхад дээрх гэрээнүүдийг дээрх нэр бүхий шүүгдэгч нартай, харин “Дулаан наран хайрхан” ийн ахлагч шүүгдэгч Ж.тэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа”-ны чиглэлээр Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхад “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-г тус тус байгуулсаныг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн үзнэ.
3. Шүүгдэгч ******* нь ******* сумын Мандал хайрхан 1 дүгээр багийн “ ” гэх газарт ашигт малтмал олборлох дүгнэлт гараагүй талбайд бусдад давуу байдал олгож 10 2 иргэнийг ажиллуулснаас 7 тэй нь 2020 оны 7 дугаар сарын10-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрүүдэд гэрээ байгуулж, 3 2 иргэнтэй гэрээ байгуулаагүй, бичил уурхай эрхлэх зөвшөөрөл олгож 9 өөс нийт ,500,000 төгрөгийг хандив хууль бусаар ав төсвийн буюу орон нутгийн хөгжлийн дансаар дамжуулахгүйгээр хууль тогтоомж зарцуулж өөртөө давуу байдал олгож 12,570,000 төгрөгийг завшсан гэх үйл баримтыг яллах дүгнэлтэд бичсэн.
Дээрх үйл баримтыг нягтлан үзэхэд:
- ахлагчтай “ чойдог орд” тэй хонгор аймгийн ******* сумын “Цагаан цахир” гэх газрын 2 га 100 08 59.9 46 08 52,03 солбицол бүхий газарт, алт олборлуулахаар 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 03 тоот гэрээ”-г /2хх6-7/,
- ахлагчтай “Цагаан-Овоо” тэй хонгор аймгийн ******* сумын “Цагаан-цахир” гэх солбилцолгүй бүхий газарт, алт олборлуулахаар 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 01 тоот гэрээ”-г/1хх197-206/,
- “Алтан ” тэй хонгор аймгийн ******* сумын “Цагаан-цахир” гэх солбилцолгүй бүхий газарт, алт олборлуулахаар 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 12 тоот гэрээ”-г/2хх3-25/,
ахлагчтай “төхөмийн орд” тэй хонгор аймгийн ******* сумын “Цагаан цахир” гэх газарт 2 га 100 08 55.1 46 08 52,1 солбицол бүхий газарт, алт олборлуулахаар, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №04 дүгээр “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-г/2хх26-44/,
ахлагчтай “” тэй хонгор аймгийн ******* сумын эх гэх газарт 0.01 га 100 08 54, 46 08 52,21 солбицол бүхий газарт, алт олборлуулахаар, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №12 дугаар “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-г /2хх48-63/,
ахлагчтай “” тэй хонгор аймгийн ******* сумын эх гэх 1 га 100 08 56, 46 08 45,2 солбицол бүхий газарт, алт олборлуулахаар, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох №26 дугаар гэрээ-г /2хх136-137/,
П.Ганбат ахлагчтай “ тэй хонгор аймгийн ******* сумын эх гэх газарт 1 га100 08 54, 46 08 52,21 солбицол бүхий газарт, алт олборлуулахаар 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох №09 дугаар гэрээ”-г
Иргэн , нараас нийт ,500,000 төгрөгийг авснаас 12,570,000 төгрөгийг хаанаас, хэнээс завшсан үйл баримт яллах дүгнэлтэд тодорхой бичээгүйгээс ойлгомжгүй болжээ.
Тухайлбал; хонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “..., , , үүд болон иргэн , нартай гэрээ байгуулаагүй...” гэж бичигдсэн, гэтэл “” ийн ахлагч тэй 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №26 дугаар “******* сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-г шүүгдэгч ******* байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар авагдсан байна./2хх221/
4.Шүүгдэгч ******* нь *******, *******т, ******* нартай 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл, мөн 10 болоод 2 иргэнтэй 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээх гэрээ’-г байгуулсан цаг хугацаанд хонгор аймгийн Засаг дарга 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээг авах тухай” А/393 захирамж, хонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчид 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” 3/6 тогтоол гаргасан байсныг дурдав.
5. Шүүгдэгч *******ын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “…2 цэн орчим алт гаргаж авсан, Сангиар тушаалгаад т өгсөн гэсэн үг..., ...нэг цэн алт 470,000 орчим төгрөг байсан, тэгэхээр 2 цэн жоохон гаран алт олоод бүгдийг нь бүгдийг нь т өгсөн...”/7хх221-223/ гэсэн мэдүүлэг болон Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.ын “… алт олборлосон, граммыг нь санахгүй байна…”, шүүгдэгч *******гийн “...******* надад 2 цэн алт өгсөн, би баруун захын ченжид тушаасан, нэг сая төгрөг арай хүрээгүй, мөнгө нэмээд 1,000,000 төгрөг болгоод *******т шилжүүлсэн...”, “… би трактор гаргасан, эврээд олигтой яваагүй, *******ын унагалдай бас байсан...”гэж тус тус тайлбарласан. /Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлхх/
Дээрхээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д” Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч *******, ******* нар хууль бусаар машин механизм ашиглаж ашигт малтмал олборлосон эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэв.
Иймд Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд болон ашигт малтмал олборлох, ашиглахтай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас гаргасан тогтоол түүнтэй холбоотой журмуудын холбогдох зохицуулалтуудын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур, мөн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг хангасан эсэхийг шалгаж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийн тухайд:
6.1.Шүүгдэгч ******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурор нар шүүх хуралдаан даргалагч шүүгч Ч.Байгалмаагаас “...шүүгдэгч *******тэй ашиг сонирхлын зөрчилтэй үндэслэлээр...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг...” гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно.”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ.” гэж хуульчилсан байхад хуралдаан даргалагч дээрх хуулийн заалтыг зөрчиж улсын яллагч нарын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзан/15хх11/ шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчжээ.
Учир нь: шүүгч Ч.Байгалмаа нь 2024 оны 12 дугаар сарын -ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах/14хх30-31/ тухай хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд/14хх54-55/ уламжилсныг хүлээн авч, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэжээ./14хх56/
Шүүгч Ч.Байгалмаагийн хүсэлтийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗТ/02 дугаар тогтоолоор шүүгч Ч.Байгалмааг Гэр бүлийн тухай хуульд зааснаар шүүгдэгч *******тэй гэр бүлийн хамааралгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан татгалзсан үндэслэлээ нотлоогүй гэж дүгнээд ******* нарт холбогдох эрүүгийн 21102520066 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай шүүгчийн хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэжээ./14хх61-65/
Шүүгдэгч ******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокурор нар Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлээгүй хоёр дахь үндэслэлийг дурдаж шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасныг шүүгч зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, прокурор нарыг нарын татгалзлыг шүүгч татгалзлыг хүлээн авч, Ерөнхий шүүгчид танилцуулан шийдвэрлүүлнэ гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзнэ.
6.2. Шүүх хуралдаан даргалагч 2025 оны 4 дугаар сарын 18-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчдод уншиж танилцуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлд 1-д “..Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна..” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдааны бичлэгтэй танилцахад хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 10 дахь заалтад:
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн ...”, “...шар өнгийн металл 1,93 грамм алтыг...“ гэж сонсгосон бичлэг нь, шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолд бичигдсэнээс илтэд зөрүүтэй уншиж хайнга зэрэг шүүгчийн илт хайнга хайхрамжгүй алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд хамаарна.
6.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1.-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэж хуульчилсан.
Анхан шатны шүүх ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн хуралдааны А танхимд эхлэн хянан хэлэлцэж/15хх1/, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 20: цагт даргалагч шүүгч шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгон, шүүх хуралдааныг хаасан байна./15хх128/
Тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 112 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагчид 5 дугаар сарын 19-ний өдрийн 17:20 цагт,шүүгдэгч нарт 5 дугаар сарын 19, 5 дугаар сарын 26, 5 дугаар сарын 27, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарт 5 дугаар сарын 19, 5 дугаар сарын 22, 5 дугаар сарын 27, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гардуулсан нь “Шийтгэх тогтоол танилцуулсан, гардуулсан /хүргүүлсэн/ тухай” Баримт№12а хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д заасан үүргийг биелүүлэх үүрэгтэйг анхан шатны шүүх анхаарах нь зүйтэй./15хх2/
6.4.Тус эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурор Э.Уламбаяр “...шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг өнөөдөр буюу сая хурал эхлэхийн өмнө танилцлаа...” гэсэн тайлбарыг гаргасан.
Шүүгдэгч ******* анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр/15хх218-219/ гаргасныг шүүгчийн туслах О.Сувд-Эрдэнэ шүүгдэгч нарт 2025 оны 5 дугаар сарын 26, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарт 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус танилцуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хаягаар нь 5 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн нь, харин улсын яллагч нарт танилцуулаагүй, хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан “Давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг танилцуулсан, хүргүүлсэн тухай” Баримт №19А бичгийн баримтаар нотлогдож байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хуульд зааснаар прокурорт танилцуулаагүй, хүрүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй
6.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1.-д “Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ.”, 38.3.-д “Прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно.”, 38.5.-д “Хариу тайлбар гаргасан тухай шүүх давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргагчид дараагийн ажлын өдөрт багтаан мэдэгдэнэ.” 38.4 дүгээр зүйлийн 1- д “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх нь прокурорын бичсэн эсэргүүцлийг 2025 оны 6 дугаар сарын 02-н өдөр хүлээн авч, шүүгдэгч нарт утсаар танилцуулсан талаарх тайлбарыг бичихдээ огноолоогүй, 6 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч нарын өмгөөлөгч нарт танилцуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 2 хувийг хаягаар хүргүүлсэн нь “Баримт№19/а”-д бичсэн бичгийн баримт хэрэгт авагдсан.
Дээрх баримтуудаас дүгнэхэд *******т холбогдох эрүүгийн 21102520066 дугаар хэргийг анхан шатны шүүх 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 122 дугаар албан тоотын хамт Давж заалдах шатны шүүхэд 13 хоногийн дараа хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан 38.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болно.
Мөн мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч У., *******, ******* нарын иргэний үнэмлэхийн, оршин хаягийн лавлагаа зэргийг Е-mongolia болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг хэрэгт хавсаргаж байхыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2,1.3-дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.хонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1., 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэглэж, зохих байгууллагад нэн даруй мэдэгдэж, хяналт тавихыг хонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.
4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Л.НЯМДОРЖ