Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 979

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

          Улсын яллагч П.Болормаа,

         Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 1706002101162 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, ам бүл 2 эцгийн хамт,     алба хаагч, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шиитгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, С овогт Б Б .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Ариг" рестроны орчим иргэн Д.Сүрлэгмаагийн Самсунг Гаранд маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж 132.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч

Д.Сүвлэгмаагийн өгсөн мэдүүлэг, /хх-15-21/, гэрч Т.Анхбаярын өгсөн мэдүүлэг /хх-23/, шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-45-46/, гомдол гаргагч Д.Сүрлэгмаа цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-11/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-27/, шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52/, шүүгдэгч Б.Б ял шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Ариг" рестроны орчим иргэн Д.Сүрлэгмаагийн Самсунг Гаранд маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж 132.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Сүвлэгмаагийн өгсөн: “... 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Ариг” зоогийн газрын ертөнцийн зүгээр зүүн талд ганцаараа нөхөртэйгээ утсаар яриад явж байхад өөдөөс саарал өнгийн цамцтай залуу миний баруун чихэнд наасан байсан самсунг гранд маркийн 3 cap хэрэглэж байгаа 150.000 төгрөгний үнэтэй гар утсыг эрүүн тус газар нэг цохиод шүүрээд аваад хойшоо байран дундуур ороод зугатаасан.... манай хүү Т.Анхбаяр нөгөө залуугийн араас хөөгөөд гар утсыг авчирсан, нүүрэн хэсэг нь хагарсан байсан ... засварын газар дэлгэц солиход 80000 төгрөг гэж байсан ...” /хх-15-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Анхбаярын өгсөн: “...ээж Сүрлэгмаагийн орилж байгаа чимээ 58 дугаар грашны цаанаас сонсогдоод шагайгаад харсан ээж миний өөдөөс гүйж байсан ... би хойноос нь гүйж байгаад утас гэж хэлсэн өөдөөс газарт rap утас шидээд доошоо зугатаасан..” /хх-23/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Б.Б яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Ариг” зоогийн газрын хажууд ганцаараа утсаар яриад явж байсан эмэгтэйн гар утсыг булааж аваад зугатаасан байхад хүүхэд нь барьж намайг цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн гэит хэргийг үйлдсэ нь үнэн ...надад сонсгож байгаа тогтоол, ял сонсгож байгаа тогтоолтой танилцлаа миний үйлдсэн гэмт хэрэг тул хүлээн зөвшөөрч байна..." /хх-45-46/ гэх мэдүүлэг,

 

-Мөрдөн байцаалтад гомдол гаргагч Д.Сүрлэгмаа цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-11/,

-Мөрдөн байцаалтад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14/,

-Эд зүйлийн үнэлгээ /хх-27/,

-Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52/,

-Шүүгдэгч Б.Б ял шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач

хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрхи болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчид 132.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Ариг" рестроны орчим иргэн Д.Сүрлэгмаагийн Самсунг Гаранд маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж 132.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь хохирогчид учирсан 132.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлж барагдуулсан болно. Мөн хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохиролгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Баяржаргалд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч С овогт Б Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах сэргийлэх арга хэмжээг

хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

   6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б  авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС