Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 317/ШШ2026/00294

 

2026        02         02                                     317/ШШ2026/00294

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: “С банк” ХК,

Хариуцагч:  Б

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 8,288,541.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С банк” ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,288,541.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч “С банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б нь зээлийн гэрээ байгуулж зээл авсан боловч зээлээ төлөхгүй байна. Иймд түүнээс 8,288,541.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.Бумэрдэнэд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 8,288,541.28 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 3,288,541.28 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд “С банк” ХХК-иас Г.Одгэрэл, Г.Содном нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 147,567 төгрөг төлсөн баримтыг, “С банк” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “С банк” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 07 сарын 22-ны өдрийн ЗГ5275111352 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулгыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б-д нь 2019 оны 07 сарын 22-ны өдрийн ЗГ5275111352 дугаартай зээлийн гэрээг “С банк” ХХК-тай байгуулан 24,110,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч “С банк” ХХК нь хариуцагч Б д холбогдуулан 8,288,541.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б д нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,288,541.28 төгрөгийг 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 3,288,541.28 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,288,541.28 төгрөгийг 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 3,288,541.28 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “С банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,567 төгрөгийн тал хувь 73,783.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 73,783.5 төгрөгийг, хариуцагч Б дээс 73,783.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С банк” ХХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Б-д нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,288,541.28 төгрөгийг 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 3,288,541.28 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “С банк” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “С банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,567 төгрөгийн тал хувь 73,783.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 73,783.5 төгрөгийг, хариуцагч Б-с 73,783.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С банк” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА