Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/03437

 

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн

зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, /-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,****************************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: үйлчилгээний гэрээний үүрэг 1,031,078 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж, ******* дугаарлалттай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 809,000, төлбөрт тооцсон торгууль 60,675 төгрөг, нийт 1,031,078 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 1,031,078 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 5 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1,031,078 төгрөгийг хариуцагч Н.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 5 сарын 30-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,296 төгрөгөөс 14,648 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 14,648 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХКомпанид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ХХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдуулан үйлчилгээний гэрээний үүрэг 1,031,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,296 төгрөгөөс 14,648 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 14,648 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХКомпанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ Ц.УРАНГУА