Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00869

 

20251023 302/ШШ2025/00869

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Б аймагдахьсумдундынанханшатнышүүхийншүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, С овогт Л.С
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, С овогт М.С
Нэхэмжлэлийншаардлага: Зээлээр худалдаж авсан барааны үлдэгдэл 2,200,000
/хоёр сая хоёр зуун мянган/төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг2025 оны 09 дүгээр сарын
26-ныөдөрхүлээнавчхянаад,

ҮНДЭСЛЭХнь:

1. Нэхэмжлэгч Л.С нь М.С дхолбогдуулан гаргасан Зээлээр худалдаж авсан барааны
үлдэгдэл 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг хянан
шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрчЗээлээр худалдаж авсан барааны үлдэгдэл 2,200,000
төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул
хариуцагч М.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагчнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд
нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74
дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.С ийн улсын тэмдэгтийн
хураамжид төлсөн 50,150төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан
дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын дугаартай данснаас 25,075төгрөг, мөн
хариуцагч М.С ээс 25,075төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.С д олгож шийдвэрлэх нь
зүйтэй байна.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж
заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75 8 дугаар зүйлд
заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч С овогт М.С нь зээлээр худалдаж авсан барааны үлдэгдэл 2,200,000
/хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч С овогт Л. С д төлж өгөхөөр болж,
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн
60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.С ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150 төгрөгийг
улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74
дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн дугаартай
данснаас 25,075төгрөг, мөн хариуцагч М.С ээс 25,075/хорин таван мянга далан таван/
төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.С д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д
зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д
зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг дурдсугай.

ШҮҮГЧК.Б