| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00010/И |
| Дугаар | 320/ШШ2026/00246 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2026/00246
| 2026 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 320/ШШ2026/00246 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: П***ББСБ ХХК ,
хариуцагч: М.М***,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 11,637,340.27 (арван нэг сая зургаан зуун гучин долоон мянга гурван зуун дөчин төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00010/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П***ББСБ ХХК-ийн хууль, эрсдлийн удирдлагын газрын захирал П.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.М*** нь манай компанитай 2025 оны 2 сарын 04-ний өдөр *** дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн санкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 1,076,000.00 /нэг сая далан зургаан мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд;
2025 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
Иймд зээлдэгч М.М***ээс үндсэн зээлийн төлбөрт 9,208,460.71 /есөн сая хоёр зуун найман мянга дөрвөн зуун жаран төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,327,529.47 /хоёр сая гурван зуун хорин долоон мянга таван зуун хорин есөн төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,640.11 /жаран найман мянга зургаан зуун дөчин төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөг, шимтгэл 24,209.98 /хорин дөрвөн мянга хоёр зуун есөн төгрөг ерөн найман мөнгө/ төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун/ төгрөг, нийт 11,637,340.27 /арван нэгэн сая зургаан зуун гучин долоон мянга гурван зуун дөчин төгрөг хорин долоон мөнгө / төгрөгийг гаргуулж гэжээ.
Хариуцагч М.М*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.М*** би П***ББСБ ХХК -аас цахимаар 6 удаагийн урт, богино зээл авсан бөгөөд санхүүгийн хямралаас графикийн дагуу зээлээ төлж чадаагүй юм. Иймд М.М*** би П***ББСБ ХХК -аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,208,460 төгрөг 71 мөнгө, зээлийн хүү 2,327,529 төгрөг 47 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 68,640 төгрөг 11 мөнгө, бусад зардал 32,709 төгрөг 98 мөнгө, нийт 11,637,340 төгрөг 27 мөнгө тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би тус 11,637,340.27 төгрөгийн зээлийг 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр тэнцүү төлөлтөөр буюу 2,328,000 төгрөгөөр хуваан төлж П***ББСБ ХХК-г хохиролгүй болгоно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П***ББСБ ХХК нь М.М***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 11,637,340.27 (арван нэг сая зургаан зуун гучин долоон мянга гурван зуун дөчин төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 11,637,340.27 (арван нэг сая зургаан зуун гучин долоон мянга гурван зуун дөчин төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч П***ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,147 (хоёр зуун нэг мянга нэг зуун дөчин долоо) төгрөгөөс 100,573.50 (нэг зуун мянга таван зуун далан гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 100,573.50 (нэг зуун мянга таван зуун далан гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.М***ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 100,573.50 (нэг зуун мянга таван зуун далан гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч М.М***т нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П***ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.М***т холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 11,637,340.27 (арван нэг сая зургаан зуун гучин долоон мянга гурван зуун дөчин төгрөг хорин долоон мөнгө) гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.М***т нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 11,637,340.27 (арван нэг сая зургаан зуун гучин долоон мянга гурван зуун дөчин төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч П***ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П***ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,147 (хоёр зуун нэг мянга нэг зуун дөчин долоо) төгрөгөөс 100,573.50 (нэг зуун мянга таван зуун далан гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 100,573.50 (нэг зуун мянга таван зуун далан гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.М***ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 100,573.50 (нэг зуун мянга таван зуун далан гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П***ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.М***т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА