| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00006/И |
| Дугаар | 320/ШШ2026/00247 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2026/00247
| 2026 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 320/ШШ2026/00247 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: М.Б**-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б.Б***- д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00006/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Б*** нь Б.Б***д түүний хүсэлтийн дагуу 2025.12.06-ны өдөр 700,000 төгрөг, 2025.12.07-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөгийг 6 хоногийн хугацаатай зэзлдүүлсэн юм. Гэтэл Б.Б*** нь хэлэлцэн тохирсон хугацаандаа зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй ба түүн рүү залгахад огт утсаа авахгүй байна. Анх надаас мөнгө зээлэхдээ Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-т ажилдаг, таны мөнгийг найдвартай буцааж өгнө гэхээр нь төрийн албан хаагч хүн гэж итгээд мөнгө зээлдүүлсэн боловч ямар ч холбоогүй алга боллоо. Иймд Б.Б***гаас 1,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Б*** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч М.Б*** миний бие хариуцагч Б.Б***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,700,000 төгрөгийг надад буцааж өгсөн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б*** нь хариуцагч Б.Б***д холбогдуулан зээлийн төлбөр 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 1,700,000 (нэг сая долоон зуун мянга төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.Б***ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,150 (дөчин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгөөс 21,075 (хорин нэгэн мянга далан тав) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 21,075 (хорин нэгэн мянга далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,075 (хорин нэгэн мянга далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Б*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б***ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б***д холбогдох зээлийн төлбөр 1,700,000 (нэг сая долоон зуун мянга төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Б*** нь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б***ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,150 (дөчин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгөөс 21,075 (хорин нэгэн мянга далан тав) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 21,075 (хорин нэгэн мянга далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,075 (хорин нэгэн мянга далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Б***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА