| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00030/И |
| Дугаар | 320/ШШ2026/00248 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2026/00248
| 2026 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 320/ШШ2026/00248 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: Г*** банк Хөвсгөл салбарын захирал А.Ц***ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: О.М***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,709,047.09 (зургаан сая долоон зуун есөн мянга дөчин долоон төгрөг есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00030/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г*** банк ХК (2075377)-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О*** овогтой М*** нь 2024 оны 6 сарын 06-ны өдөр Г*** банктай ЗГ-*** тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүлээнд цалингийн зээлээр *** тоот зээлийн данс үүсгэж 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай авсан. Зээлдэгч О.М*** нь ЗГ-R*** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй 147 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна.
Иймд зээлдэгч О*** овогтой М*** нь Г*** банктай байгуулсан ЗГ-R*** тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 6,709,047.09 (зургаан сая долоон зуун есөн мянга дөчин долоон төгрөг есөн мөнгө) төгрөгийг гаргуулж Г*** банканд олгуулж өгнө үү гэжээ.
Зээл олголт, төлөлтийн тооцоолол
|
| Олгосон | Төлсөн | Үлдэгдэл |
| Үндсэн өр | 10,000,000 | 4,000,000 | 5,999,371.02 |
| Үндсэн хүү | 2,293,586.26 | 1,605,005.39 | 688,580.87 |
| Нэмэгдүүлсэн хүү | 24,333.83 | 3,238.63 | 21,095.20 |
| Нийт дүн | 12,317,920.09 | 5,608,873.00 | 6,709,047.09 |
Хариуцагч О.М*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Хариуцагч О.М*** би Г*** банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Иймд О.М*** миний бие Г*** банк ХК-аас цахим цалингийн зээл авсан нь үнэн бөгөөд одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа учраас зээлээ графикийн дагуу төлөөгүй нь үнэн тул Г*** банк ХК-аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,999,371 төгрөг 02 мөнгө, үндсэн хүүний төлбөр 688,580 төгрөг 87 мөнгө, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 21,095 төгрөг 20 мөнгө, нийт 6,709,047 төгрөг 09 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь О.М***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,709,047.09 (зургаан сая долоон зуун есөн мянга дөчин долоон төгрөг есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.М*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 6,709,047.09 (зургаан сая долоон зуун есөн мянга дөчин долоон төгрөг есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,295 (нэг зуун хорин хоёр мянга хоёр зуун ерэн тав) төгрөгийн тал хувь болох 61,147.50 (жаран нэгэн мянга нэг зуун дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,147.50 (жаран нэгэн мянга нэг зуун дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.М***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,147.50 (жаран нэгэн мянга нэг зуун дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч О.М*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхий дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.М***д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 6,709,047.09 (зургаан сая долоон зуун есөн мянга дөчин долоон төгрөг есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.М*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 6,709,047.09 (зургаан сая долоон зуун есөн мянга дөчин долоон төгрөг есөн мөнгө)төгрөгийг нэхэмжлэгч Г*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,295 (нэг зуун хорин хоёр мянга хоёр зуун ерэн тав) төгрөгийн тал хувь болох 61,147.50 (жаран нэгэн мянга нэг зуун дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,147.50 (жаран нэгэн мянга нэг зуун дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.М***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,147.50 (жаран нэгэн мянга нэг зуун дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.М*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА