Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 310/ШШ2026/00094

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 310/ШШ2026/00094

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум ******* дугаар баг, ******* 11-0******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* //-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, овогт ийн //-т холбогдох 450 метр квадрат газар гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00904/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.******* нь П.т холбогдуулж 450 метр кв-т газар гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ...Миний бие Н.******* нь П.тай хамтран амьдарч байх үедээ оос 2009 оны 05 сард ******* 11-06 тоотод байрлалтай 900 м квдрат газрыг хашаагүй, гэрчилгээгүй бид хоёр худалдан авсан. нь газар зарахдаа 1 адуу, 12 эм ямаа, 1 хонь авсан. Үүнээс хойш П. нь Н.******* надтай 11 жил хамтран амьдарсан. Миний бие дээрх газарт 2009 оны 05 сараас хойш одоог хүртэл амьдарч байна. нь 2019 оны 10 сард дур мэдэн ид 900 метр квадрат газраас 450 метр квадрат газрыг буцаан зарсан байсан. нь үлдсэн 450 метр квадрат газрыг ын нэр дээр шилжүүлсэн. Үлдэх 450 метр квадрат газрыг буюу ******* 11-6 тоотод байрлах газрыг гэрчилгээтэй нь хамт Н.Эхмаа надад гаргуулж өгнө үү... гэжээ.

2.Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тай 2009 онд танилцаж ******* 11-06 тоотод хамтран амьдрагчаар тухайн газар дээр амьдарсан. Удалгүй гэдэг хүнээс 900 м/кв газар худалдаж авсан. Одоог хүртэл тухайн газар дээрээ амьдарч байна. 2021 оноос энэ хүний зан ааш хувирч тухайн газар амьдрахаа больсон. 2025 оны 04 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч аас нэхэмжлэх ёстойг ойлголгүй оос нэхэмжилсэн байсан. 2019 онд намайг оюутантайгаа хот руу явсан хойгуур надад мэдэгдэлгүйгээр ид буцааж өгсөн байсан. Бид 2 тухайн газрыг худалдаж авсан боловч гэрчилгээг нь нэр дээрээ шилжүүлж аваагүй. тухайн 450 м/кв газрыг гэдэг хүнд зарчихсан байсан. Тухайн үед утсаар намайг доромжлоод байхаар нь амралтаа ирсэн. Тэгэхэд гэдэг хүнд зарсан талаар мэдсэн. тэгэхэд шүүхээр орж оос газрын гэрчилгээгээ гаргуулж авмаар байна гэж байсан. 2025 оны хавар намайг энэ газраа ав гээд буулгасан, одоо болтол би тэр газар дээр амьдарч байна. Иймд аас нэхэмжилж байна гэв.

4. Хариуцагч П. шүүхэд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Сойнцагаан сумын *******-р багийн иргэн Н.******* нь П. надаас 900 метр квадрат газрын гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.

миний бие нь уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. П. миний бие нь ******* аймгийн ******* сумын *******-р багийн 11-6 тоот нутагт дэвсгэрт байршилтай 900 м-2 газрыг Н. оос худалдаж авсан. Уг газрын нэр одоо болтол шилжиж ирээгүй бөгөөд нь уг газраас 450 м-2 газрыг нь өөр хүнд зарсан байсан. Энэ газрын маргааныг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны хавар оос надад олгогдохоор шийдвэрлэгдсэн бойгаа. Энэ маргаан ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх гээд байж байгаа. Энэ газар угаасоа *******гийн өмчлөлийн газар биш. Иймд аас 900 м-2 газрын гэрчилгээг гаргуулж, Х.*******д гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд *******тай танилцаагүй. 2017 оноос хойш хамт байсан. Ноднин хавар салахдаа би газар, мал хоёрынхоо аль нэгийг ав гэж хэлэхэд малаа авна гээд салсан. Миний бүх зүйлийг авсан. Одоо ганц үлдсэн газраа өгөхгүй, угаасаа миний нэр дээр газар байхгүй. Мөнгийг нь бүрэн өгч чадаагүй байгаа учраас миний нэр дээр шилжээгүй. Намайг олон удаа шүүхэд өгч байна. Шүүх дандаа *******гийн талд шийддэг гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.******* нь П.т холбогдуулан 450 метр квадрат газар гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

2.Нэхэмжлэгч нь шаардах эрхтэй болохоо нотлосон баримтыг хэрэгт ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Н.******* нь тус нэхэмжлэлийг шаардах эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байна.

3.Зохигчдийн маргаж буй газар нь хэний эзэмшил болох нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн, П.аас ******* аймгийн ******* сумын *******-р баг, Айрагийн 11-6 тоотод байрлах 450 метр квадрат газар, газар эзэмших гэрчилгээний хамт гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.УРАНЧИМЭГ