| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00876/И |
| Дугаар | 310/ШШ2026/00095 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 310/ШШ2026/00095
| 2026 оны 0 сарын 26 өдөр | Дугаар 30/ШШ2026/00095 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч:******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* ******* ******* ******* *******ны байранд байрлах, ******* ХК-ийн******* салбар /РД:/
Хариуцагч:******* аймгийн сумын -р багт оршин суух, овогт ын /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: 62*******8448.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 30/2025/008*******6/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Ц. нь нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн ЗГ/55**************50******* тоот зээлийн гэрээ байгуулж 6*******8699*******.26 төгрөгийг жилийн 9.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4. дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 20692.8 төгрөг, зээлийн хүүд *******438.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 400.3 төгрөг, нийт 2*******6430.6******* төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлөх төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа нийт 458 хоног хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд ******* зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.. дэх хэсгийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. нь нэхэмжлэгч ******* ХК-тай 2024 оны 04 сарын 8-ны өдөр ЗГ/55**************50******* тоот зээлийн гэрээ байгуулж 6*******8699*******.2******* төгрөгийг жилийн 9.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4. дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 2 сарын 05-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 20692.8 төгрөг, зээлийн хүүд *******438.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 400.3 төгрөг нийт 2*******6430.6******* төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 458 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.. дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.Үүнд үндсэн зээлийн төлбөр 503308*******.82 төгрөг, зээлийн хүүд 88*******82.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 565*******8.9******* төгрөг, нийт 62*******8448.86 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
4. Хариуцагч Ц. хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
5. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-2024 оны 04 сарын 8-ны өдрийн ЗГ/55**************50******* дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч Ц. нь 6*******8699*******.26 төгрөгийг жилийн 9.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлжээ.
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 62*******8448.86 төгрөг гаргуулах шаардлагад хариуцагч зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй, мөн хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5405 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гээс 5405 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Ц. нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, мөн шүүхээс хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.3, *******5 дүгээр зүйлийн *******5., *******59 дүгээр зүйлийн *******59., *******59 дүгээр зүйлийн *******59.2, *******59.3, 00 дугаар зүйлийн 00.3, 5 дугаар зүйлийн 5.2.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45., 453 дугаар зүйлийн 453.-д зааснаар хариуцагч овогт ын /РД:/-гээс 62*******8448.86 /зургаан сая хоёр зуун далан найман мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосгуай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******..-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5405 /нэг зуун арван таван мянга дөрвөн зуун таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гээс 5405 /нэг зуун арван таван мянга дөрвөн зуун таван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосгуай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дүгээр зүйлийн *******5.-д зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш ******* хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ