| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00007/И |
| Дугаар | 320/ШШ2026/00274 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2026/00274
| 2026 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2026/00274 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: П*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О***ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Д.М***,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 10,182,669.26 (арван сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун жаран есөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00007/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.М*** нь манай компанитай 2025 оны 2 сарын 14-ний өдөр *** дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 1,232,000.00 /нэг сая хоёр зуун гучин хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд;
2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр *** зээлийн дансны дугаартай, 6,880,000.00 /зургаан сая найман зуун наян мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5913104906 банкны тоотдансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
Иймд зээлдэгч Д.М***оос үндсэн зээлийн төлбөрт 7,988,798.58 /долоон сая есөн зуун наян найман мянга долоон зуун ерөн найман төгрөг тавин найман мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,068,432.19 /хоёр сая жаран найман мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг арван есөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,218.50 /наян есөн мянга хоёр зуун арван найман төгрөг тавин мөнгө / төгрөг, шимтгэл 27,719.99 /хорин долоон мянга долоон зуун арван есөн төгрөг ерөн есөн мөнгө / төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 10,182,669.26 /арван сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун жаран есөн төгрөг хорин зургаан мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.М*** би П*** ББСБ ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл7,988,798 төгрөг 58 мөнгө, зээлийн хүү 2,068,432 төгрөг 19 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 89,218 төгрөг 50 мөнгө, бусад зардалд 41,218 төгрөг 50 мөнгө нийт 10,182,669 төгрөг 26 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төөхийг хүлээн зөвшөөрч байна. Би тус 10,182,669.26 төгрөгийн зээлийг 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарыг дуустал 6 сарын хугацаанд сар бүр тэнцүү төлөлтөөр буюу 1,697,116 төгрөгөөр 6 хувааж төлж П*** ББСБ ХХК-г хохиролгүй болгоно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П*** ББСБ ХХК нь Д.М***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 10,182,669.26 (арван сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун жаран есөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 10,182,669.26 (арван сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун жаран есөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,873 (нэг зуун далан долоон мянга найман зуун далан гурав) төгрөгөөс 88,939.50 (наян найман мянга есөн зуун гучин есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 88,939.50 (наян найман мянга есөн зуун гучин есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М***оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 88,939.50 (наян найман мянга есөн зуун гучин есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Д.М*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 10,182,669.26 (арван сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун жаран есөн төгрөг хорин зургаан мөнгө) гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.М*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 10,182,669.26 (арван сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун жаран есөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,873 (нэг зуун далан долоон мянга найман зуун далан гурав) төгрөгөөс 88,939.50 (наян найман мянга есөн зуун гучин есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 88,939.50 (наян найман мянга есөн зуун гучин есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М***оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 88,939.50 (наян найман мянга есөн зуун гучин есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.М*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА