Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/40

 

*******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Ганчимэг, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уламбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Балжинням/цахим/

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Золбоот нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Т.Балжинням, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Бурмаа  нарын тус тус бичсэн  давж заалдах гомдлуудаар  шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаар хэргийг 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр  хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр   хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, ******* оны 03 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн ******* сумын “ ” 1 дүгээр багт оршин суудаг, овогт ийн , регистрийн дугаартай,

2. Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн ******* сумын “” 3 дугаар багт оршин суудаг, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар 30-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар таван зуун нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар 05-ны өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсэн байсан, овогт регистрийн дугаар,

3. Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн ******* сумын “” 3 дугаар багт оршин суудаг, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар -ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

   Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны дүгээр 09-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт гийн , регистрийн дугаар: ,        

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 сарын 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн д 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, *******  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч овогт гийн , овогт ийн , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн буюу бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр оногдуулсан хоёр  жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ы 2024 оны 09 дүгээр сарын -ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 113 хоног, шүүгдэгч *******, ******* нарын тус бүр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 хоногийг ялтнуудын эдлэх ялд тус тус оруулан  тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн эзэмшлийн улсын дугааргүй мустанг маркийн мотоциклийн үнэ болох 80,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч н эзэмшлийн БНА улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 7,000,000 төгрөг, нийт 7,080,000 төгрөгийг шүүгдэгч  *******, *******, ******* нараас тэнцүү хувааж,  шүүгдэгч  *******, *******, ******* нараас  тус бүр 2,360,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого тус тус болгож,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч эзэмшлийн БНА улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг  хүчингүй болгож эзэмшигчид буцаан олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй 26 сантиметрийн урттай хутга 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж,

Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо:

... овогтой би онд Баянхонгор аймгийн ******* сумд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* сумын 3 дугаар багт оршин суудаг. Би 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сум дундын анхан шатны шүүхээр 17.12 дугаар зүйлийн 2.1,.2.3,.2.4 зүйл ангиар 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралд оролцсон. Хохирогчид ямар нэгэн төлбөр байхгүй болно.

Ам бүл олуулаа амьдралын түвшин доогуур нэг хүний цалин мөнгө амьдралд хүрэлцэхгүй... Эхнэр баатар хотод ажил хийдэг. Надад оногдуулсан 2.6 жилийн ялыг бууруулж өгнө үү.гэжээ.

Шүүгдэгч  *******ийн өмгөөлөгч Т.Балжинням давж заалдах шатны шүүхэд  бичсэн гомдолдоо:

Миний бие нь Эрүүгийн ******* дугаартай хэрэгт шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөр оролцож, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурийг үгүйсгэхдээ

“мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өмнөх анхан шатны шүүх хуралдаанд гэмт буруугийн тал дээр маргаж, цагаатгах байр суурьтай оролцсон тул...” гэж хуулийн үндэслэлгүй тайлбарыг хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тодорхой заалтыг хэрэглэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Хэдийгээр тус зүйл заалтыг заавал хэрэглэх хуулийн зохицуулалт байхгүй ч өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хуулиар хориглоогүй бүхий л аргаар тууштай хамгаалах хуулиар хүлээсэн үүргийг хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагаанд үйлчлүүлэгчийнх нь эсрэг, түүний эрх зүйн байдлыг дордуулах, хөнгөрүүлж болох тодорхой хуулийн заалтыг хэрэглэхгүй байх шалтгаан болгох нь огт үндэслэлгүй, энэрэнгүй ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн өмнөх шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс нэгэнт хүчингүй болгосон учраас тус шийтгэх тогтоол нь ямар нэгэн эрх зүйн ач холбогдол байхгүй, шүүгдэгч болон бусад хэргийн оролцогч нарын эрх зүйн байдлыг дордуулах эх сурвалж болохгүй юм.

*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ялтай бөгөөд тус гэмт хэрэгт хохирлоо нөхөн төлсөн бол хэрхэн хөнгөрүүлж шийдвэрлэж болох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт нарийвчлан заажээ.

Мөн тус шийтгэх тогтоолын 12 дугаар хуудаст “шүүгдэгч , нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд...” гэж бичсэн байх бөгөөд ******* дугаартай хэргийн тухайд ийм нэртэй шүүгдэгч нар байгаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт үнэхээр , гэх хүмүүсийн мэдээлэл авагдсан байсан уу, техник, бичилтийн шинжтэй алдаа байсан уу гэдгийг шалгах нь зүйтэй байна. Энэ нь шүүгдэгч нарын хувийн байдлыг зөв дүгнэхэд ач холбогдолтой юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгчийн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг хуулийн хүрээнд шүүхэд уламжлан өмгөөлж, үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх байр суурийг хуулийн дагуу илэрхийлж оролцсон билээ.

Иймд шүүгдэгчийн учруулсан хохирлоо нөхөн төлж, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүхэд  бичсэн гомдолдоо:

Миний бие шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025\ШЦТ\185 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн аваад гомдол гаргаж байна.

Шүүхээс миний үйлчлүүлэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4- т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн хувьд гэм буруу болон ялын зүйлчлэл дээр маргахгүй байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирол гомдлыг барагдуулсан тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг өөрчлөн тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор Э.Уламбаяр  тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Өмгөөлөгч  Т.Балжинням тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-г хэрэглэн ялыг хөнгөрүүлнэ үү гэв.

Өмгөөлөгч  Б.Бурмаа  тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:Анхан шатны шүүхээс т оногдуулсан хорих ялыг  өөрчилж, ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв

Өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа;.*******д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 6.7-г хэрэглэж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх  шүүгдэгч *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Т.Балжинням, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Бурмаа нарын тус тус бичсэн  давж заалдах гомдлуудаар  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад   дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 сарын 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч хохирогч д 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь;

1 дүгээр хавтаст хэргийн  63-64, 2  дугаар хавтаст хэргийн  176-177 талд тус тус авагдсан “...Би 2022 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас 2 тооны Монголын үхэр хулгайд алдсан.  ...Манай алдсан 2 тооны үхэр нь бүдүүн бөөр алаг үнээ, халтар гунж зүүн чих нь хойноосоо дашуу эсэгмэл, баруун чих урдаасаа дашуу эсэгмэл имтэй.... нь тухайн хэрэг дээр голлож ажилласан ...өмнөх өдөр нь очиж хараад, өөрөө мотоциклоороо очоод ...*******, ******* нартай нийлж үхэр гаргаж нядалж ачиж өгч явуулчхаад ******* нь би буруугүй гээд байгаа юм. ...*******ийн эхнэртэй нь бол төрөл садны холбоотой юм. гомдолтой байна...гэх  хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэг

.”... 700,000 төгрөгийн  бензиний мөнгө , 2 үхэр дээр тооцогдсон мөнгөө 2,300,000  нийтдээ 3,000,000 төгрөг 3 хүнээс  тус бүр  1,000,000  авсан...” гэжээ. /анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл/

1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар талд авагдсан “ ...2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би Н.ийн Хаан банкны данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлж тоёота приус 20 маркийн БНА улсын дугаартай улаан хүрэн өнгийн 20 онд үйлдвэрлэгдэж 2014 онд Монгол улсад орж ирсэн онтой тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Одоо надад тээврийн хэрэгсэл байгаа. Намайг худалдаж авахад Н.ийн нэр дээр байсан, одоо хүртэл шилжүүлэг хийгээгүй, өөрийнх нь нэр дээр байгаа юм...” гэх  иргэний нэхэмжлэгч н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар талд авагдсан “..Манай компанийн эзэмшилд БНА улсын дугаартай, тоёота приус 20 маркийн, хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл байгаа. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баяндалайн Төгөлдөр, нар 4,200,000 төгрөгийн барьцаанд унаж тавихаар болсон. Тухайн төлөлт хийгдээгүй ба 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн сарын төлөлт одоо хүртэл төлөгдөөгүй, хугацаа хэтрэлттэй...” гэх Иргэний нэхэмжлэгч Б.Уртнасангийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар талд авагдсан “.... надад 2023 оны 10, 11 сарын үед Баянхонгор аймагт гэртээ байхдаа Эрдмаагийн 2 үхрийг авсан гэж надад өөрөө  хэлсэн” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр талд авагдсан “... 2022 оны 07 дугаар сарын 27-29-ний хооронд ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас үхэр дотроосоо 2 тооны Монголын үхрээ хулгайд алдсан. Хар бөөр алаг үнээ, зүүн талынхаа хааны урд цагаан мэнгэтэй, зүүн чих нь урдаасаа жишүү цуулбар, бараан чих нь араасаа жиш үү цуулбар имтэй гунжин үнээ хулгайд алдсан. Тухайн үед ******* сумын “ ” өвдөгний бууцны доохон талд эргийн мухарт арьс шир, толгой, гэдэс зэргийг бүгдийг нь булж жижиг тээврийн хэрэгслийн дугуйны мөр байсан..”гэх гэрч ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар талд авагдсан “...нас гүйцсэн үнээний үнэ 1.600.000 төгрөг, 4 настай Монголын үнээ 1,200,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаар дүгнэлт

1 дүгээр хавтаст хэргийн 122-124 дүгээр талд авагдсан “...Монголын үнээний үнэ 1.400.000 төгрөг, 4 настай Халтар гунж үнээ 900,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаар шинжээчийн нэмэлт дүгнэлт

1 дүгээр хавтаст хэргийн129 дүгээр талд авагдсан “...20 онд үйлдвэрлэгдсэн, 2014 оны 4 сард Монголд орж ирсэн, БНА улсын дугаартай, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх  Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 93 дугаар дүгнэлт

 1 дүгээр хавтаст хэргийн 134-136 дугаар талд авагдсан “...Улсын дугааргүй, мустанг 5 мотоциклийн үнэ 80,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Энх нахиа” ХХК-ийн  шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаар  дүгнэлт болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч *******, *******, ******* нар нь  бүлэглэж, машин механизм ашиглаж иргэн гийн 2 тооны үхийг үйлдлээрээ нэгдэж ... олон тооны үхрээс ... 2 тооны үхрийг таслан авч, төхөөрч, үхрийн шир, толгой, гэдэс зэргийг газарт булж, нуун далдалж,   ...гэм буруугийн санаатай үйлдлүүд,...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.4-т заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ...” гэж дүгнээд  шүүгдэгч нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан байдал,  шүүгдэгч нэг бүрийн хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан мөртөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг  нэг ижил хэмжээгээр оногдуулан шийтгэсэн нь  хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын  гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны байдлаар  буюу шүүгдэгч  ******* нь гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, удирдаж төлөвлөн, хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог нь хуваарилсан, шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хамжигч нар болохынх нь хувьд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан мөртөө гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан  ялыг ялгамжтай оногдуулаагүй  алдааг засаж шүүгдэгч *******д  анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа  тохирсон харин шүүгдэгч *******, *******т нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг   багасгаж 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгож  хөнгөрүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... шүүгдэгч ******* нь хэд, хэдэн удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  өмнө шүүхээр шийтгүүлж байсан, дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* нь өмнө шүүхээр шийтгүүлж байсан, дахин гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус  хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ гэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулан. тайлбарлажээ.

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагчаар Э.Уламбаяр оролцсон байх бөгөөд   шийтгэх тогтоолд  Э:Уламбаяр гэж бичсэн хэдий ч хэргийн оролцогч нарт гардуулсан шийтгэх тогтоолд  Б.Байгаль гэж бичсэн байсан талаар Прокурор болоод хэргийн оролцогч нар тайлбарлаж  байгаагаас үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг засаж хэрэгт хавсаргасан ноцтой  үйлдэл байгааг тэмдэглэн дурдаж байна.

Харин шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын  гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39..9 дүгээр  зүйлийн 1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр хоёр жил,  нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад

  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр оногдуулсан хоёр  жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр  жил зургаан сарын хугацаагаар хорих ял,  шүүгдэгч *******, *******  нарт оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй  хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй гэж” өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн  бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2-т  тус тус зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ 

Б.НАМХАЙДОРЖ