Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 302/ШШ2025/00938

 

20251104 302/ШШ2025/00938

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Х овогт Д.А
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт байршилтай, Б аймгийн Ө сумын 6
дугаар цэцэрлэг /эрхлэгч Х.С /
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн
2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хууль бус болохыг
тогтоож, Ж.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А намайг Ө сумын 6
дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай иргэний
хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С ,
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Х.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ж дшүүх хуралдааны
товыгмэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь
хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ж гийнэзгүйд хэргийг
хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б аймгийн Ө сумын 6 дугаар цэцэрлэг /эрхлэгч Х.С
/-д холбогдуулан Б аймгийн Ө сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр
сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж д
холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А намайг Ө сумын 6 дугаар цэцэрлэгийн
сэтгэл зүйчийн ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.
НэхэмжлэгчД.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж
байна. Үүнд:
1.1.Миний бие Д.А нь 2016 онд Улаанбаатар хотод Эрдэм Их сургуулийн сэтгэл
судлал нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн ба улмаар ажилгүй байж байгаад 2024 оны 9
дүгээр сард тус цэцэрлэгт үйлчлэгчээр орж ажиллаж байгаа болно. Гэтэл 2024 оны сүүлд
тус цэцэрлэгт хүүхдийн сэтгэл судлаачийн орон тоо нэмэгдэж миний бие мэргэжлийн дагуу
тус орон тооны ажилд томилж өгөхийг цэцэрлэгийн эрхлэгчээс хүссэн боловч намайг
томилохгүйгээр мэргэжлийн бус Ж.Ж гэх хүнийг томилж мэргэжлийн дагуу ажиллах миний
эрх ашгийг хохироосон болно. Аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт

2

хороонд өргөдөл гаргаж маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч тус
хорооны дарга А.К нь манай харьяаллын хэлэлцэн шийдвэрлэх асуудал биш байна,
хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөн хариу өгсөн болно. Миний
маргааны үндэслэл бол намайг уг орон тооны ажилд томилон ажиллуулж байгаа мэтээр
аймгийн боловсролын газар болон боловсролын яамны хуний нөөцийн мэдээллийн системд
байршуулан намайг мэргэжлийн дагуу томилсноор мэдээлсэн боловч уг орон тоонд өөр
хунийг ажиллуулж байгаад гомдолтой байна. Нэгэнт аймгийн хөдөлмөрийн маргаан таслах
гурван талт хороо нь манай хорооны хэлэлцэх асуудал биш гэж хорооны хурлаар
оруулаагүй тул дахин шүүхэд хандаж байгаа болно. Иймд намайг тус 6 дугаар цэцэрлэгийн
хүүхдийн сэтгэл зүйчийн ажилд мэргэжлийн дагуу томилох шийдвэр гаргахыг тус 6 дугаар
цэцэрлэгийн эрхлэгч Х.С д даалгаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байнагэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Ө сумын 6 дугаар цэцэрлэг /эрхлэгч Х.С / хариу тайлбартаа:
Б аймгийн Ө сумын 6 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын
11-ний өдрийн "Ажилд томилох тухай" 5/32 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.А г тус
цэцэрлэгт өөрийн хүсэлтээр үйлчлэгчийн албан тушаалд, Ж.Ж г сэтгэл зүйчийн албан
тушаалд тус тус томилж, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн "Хөдөлмөрийн
хугацаагүй гэрээ” байгуулан ажиллуулж байгаа бөгөөд тухайн албан тушаалд
томилогдсоноос хойш сургуулийн өмнөх болон ерөнхий Боловсролын тухай хуулийн 5
дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2024-2025 оны нэг хичээлийн жил дуусаж, одоогийн
байдлаар бүтэн 11 сарын хугацаа болж байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154
дүгээр зүйлийн 154.2 дахь зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн
маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс
хойш ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор маргаан
шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй" гэдгийг зөрчсөн тул гомдол гаргах эрхийг
нэхэмжлэгч Д.А алдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь
хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх
хянан шийдвэрлэх хэргийн харьяалалтай байгаа билээ. Харин Д.А н гаргасан "...Ажилд
томилох шийдвэр гаргахыг даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн хянан
шийдвэрлэх маргаанд хамаарахгүй болно. Боловсролын Ерөнхий хуулийн 33 дугаар
зүйлийн 33.3 дахь хэсгийн 33.3.2-д "Тухайн боловсролын сургалтын байгууллагын багш,
ажилтныг томилж, чөлөөлөх" эрх нь захирал, эрхлэгч нарын эрх хэмжээний асуудал тул тус
цэцэрлэгт урьд нь тогтвортой ажиллаж байсан, Ховд Их Сургуулийг "Хятад хэлний
орчуулагч" мэргэжлээр төгссөн дээд боловсролтой бакалавр зэрэгтэй, Улаанбаатар хотод
"БЭЙБИКЭЙР" сургалтын төвөөс суралцаж "туслах багш" мэргэжлийн 71120 дугаартай
"Чадамжийн гэрчилгээ" авсан, мөн Монгол Улсын Боловсролын Их дугаартай "Чадамжийн
гэрчилгээ" авсан, мөн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 6202514541 дугаартай
диплом бүхий Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй Ж.Ж г
тус цэцэрлэгийн "сэтгэл зүйч"-ийн албан тушаалд томилуулан ажиллуулж байна. Ж.Ж нь
Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн "сэтгэл судлалын" мэргэжлийн ангийн төгсөх курст
"Эчнээ"-гээр суралцаж байгаа тул "мэргэжилгүй" гэж үзэх боломжгүй байна. Ж.Ж г "сэтгэл
зүйч"-ийн орон тооны ажлын байранд томилохдоо ажлын дадлага туршлага, боловсролын
түвшин, монгол хэлний бичгийн болон ярианы чадвар, ажлын ур чадвар зэргийг давхар
харгалзсан болно. Нэхэмжлэгч Д.А н хувьд урьд Ө сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгт
угаагч, туслах багш зэрэг албан тушаал эрхэлж байсан бөгөөд багш, сурган хүмүүжүүлэх
чиглэлийн мэргэжилгүй, ажлын дадлага, туршлагагүй, "сэтгэл зүйч" мэргэжлээр ажиллаж
байгаагүй, монгол хэл бичгийн чадварын хувьд шаардлага хангах түвшинд биш байсан тул
Боловсролын Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасан сургалтын агуулга, төрийн албан
ёсны хэлээр үйл ажиллагаа явуулах болзлыг хангахгүй байгаа юм. Нэхэмжлэгч Д.А нь анх
2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус цэцэрлэгт ажилд томилогдох өргөдлийг гаргахдаа
"үйлчлэгчийн орон тооны ажлын байранд томилогдох хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг
харгалзан үйлчлэгчээр томилох томилгоо хийгдсэн болно. Улсын Дээд Шүүхийн 2006 оны
"Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолын 15
дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон
гэдэг нь тухайн салбарын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын
комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин боловсролын
үнэмлэхгүй, мэргэжилгүй, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах

3

үндэслэл болохгүй юм. Тэгвэл тус цэцэрлэгт "сэтгэл зүйч" албан тушаал эрхэлж байгаа Ж.Ж
г тухайн нэхэмжлэлээр "сэтгэл зүйч мэргэжилгүй" гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай
хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар
хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, түүнийг ажлаас чөлөөлж Д.А г томилох боломжгүй
юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.1 дэх хэсэгт
зааснаар нэхэмжлэгч Д.А н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө
үүгэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн
тайлбартаа: Миний бие Ж.Ж 2006-2010 онуудад Ховд их сургуулийн гадаад хэл соёлын
сургуульд суралцан тус сургуулийг Хятад хэлний мэргэжлээр Бакалавр зэрэгтэй төгссөн юм.
Дараа нь 2011 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг "БэйбиКэйр"
сургалтын төвд 14 хоног суралцан туслах багшийн 2023-2025 онуудад Монгол улсын
чадамжийн гэрчилгээ авсан юм. Дараа Боловсролын их сургуулийн харьяа Б аймаг дахь
Багшийн сургууль суралцан, багш, сургуулийн өмнөх боловсролыг Бакалавр зэрэгтэй
төгссөнби Улаанбаатар эрдэм Их сургуульд 2024 онд сэтгэл судлалын мэргэжил
эзэмшихээр элсэн ороод одоо тус сургуулийн төгсөх дамжаанд суралцаж байгаа ба 2026
оны 06 дугаар сард сэтгэл судлаач мэргэжлээр төгсөх юм. Ж.Ж би Ө сумын хүүхдийн 6
дугаар цэцэрлэгт 2021 оны 04 дүгээр сард үйлчлэгчийн ажилд томилогдон 2024 оны 09
дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаж байсан юм. Ж.Ж би Б аймгийн Ө сумын
хүүхдийн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32
дугаартай тушаалаар тус цэцэрлэгт сэтгэл зүйчийн албан тушаалд томилогдон ажлын
байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо 2 дахь жилдээ ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Ж.Ж би эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн сахилгын
зөрчил гаргаж байгаагүй юм.Ж.Ж би уг албан тушаалд томилогдох үед Д А нь уг албан
тушаалд ажиллахгүй буюу үйлчлэгчийн ажлыг хийнэ гэж байгууллагын захиргаанд өргөдөл
гаргасан байсныг би сайн мэднэ. Иймээс байгууллагын захиргаа нь Д.А г тус цэцэрлэгт
үйлчлэгчийн ажилд томилон ажиллуулж байна. Өөрөөрхэлбэл Д.А нь тус цэцэрлэгт
үйлчлэгчээр хоёр дахь жилдээ ажиллаж байна. Иймээс түүний тус шүүхэд гаргасан
нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Д.А
гийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчээсиргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, бакалаврын
дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09
дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 тоот тушаалын хуулбар, Б аймгийн Хөдөлмөрийн эрхийн
маргаан таслах гурван талт хороонд гаргасан өргөдөл, Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн
хорооны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай албан бичиг, Б.М ад олгосон
итгэмжлэл, Б аймгийн Боловсролын газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 429
дугаартай лавлагаа, Б аймгийн Боловсролын газар улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар
сарын 12-ны өдрийн 033/15 дугаартай албан шаардлага, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5.ХариуцагчаасД.А н гаргасан өргөдөл, Ж.Ж гийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн
хуулбарт, Ховд их сургуулийн гадаад хэл соёлын сургуулийн хятад хэлний IV ангийн оюутан
Ж.Ж гийн сурлага, төлөвшлийн тодорхойлолт, их дээд сургууль, коллежид суралцаж байгаа
тодорхойлолт, Е.О төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Х.З
өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ, Я.С эд олгосон итгэмжлэл,
Ж.Ж гийн чадамжийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хүсэлт, Ш ӨЭМТ-ийн
тодорхойлолтгаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын
дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь
шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгч Д.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар нь дараах
үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Миний бие Д.А нь 2024 оны 9 дүгээр сард

4

тус цэцэрлэгт үйлчлэгчээр орж ажиллаж байгаа болно. Гэтэл 2024 оны сүүлд тус цэцэрлэгт
хүүхдийн сэтгэл судлаачийн орон тоо нэмэгдэж миний бие мэргэжлийн дагуу тус орон тооны
ажилд томилж өгөхийг цэцэрлэгийн эрхлэгчээс хүссэн боловч намайг томилохгүйгээр
мэргэжлийн бус Ж.Ж гэх хүнийг томилж мэргэжлийн дагуу ажиллах миний эрх ашгийг
хохироосон болно. Намайг уг орон тооны ажилд томилон ажиллуулж байгаа мэтээр аймгийн
боловсролын газар болон боловсролын яамны хуний нөөцийн мэдээллийн системд
байршуулан намайг мэргэжлийн дагуу томилсноор мэдээлсэн боловч уг орон тоонд өөр
хунийг ажиллуулж байгаад гомдолтой байна. Б аймгийн Ө сумын 6 дугаар цэцэрлэгийн
эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хууль бус
болохыг тогтоож, Ж.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А намайг Ө
сумын 6 дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажилд томилох шийдвэр гаргахыг даалгаж өгнө
үү гэжээ.
9. Хариуцагч Б аймгийн Ө сумын 6 дугаар цэцэрлэг нэхэмжлэлийг дараах
үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б аймгийн Ө сумын 6 дугаар хүүхдийн цэцэрлэгийн
эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн "Ажилд томилох тухай" 5/32 дугаар
тушаалаар нэхэмжлэгч Д.А г тус цэцэрлэгт өөрийн хүсэлтээр үйлчлэгчийн албан тушаалд,
Ж.Ж г сэтгэл зүйчийн албан тушаалд тус тус томилж, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний
өдрөөс эхлэн "Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ” байгуулан ажиллуулж байгаа бөгөөд тухайн
албан тушаалд томилогдсоноос одоогийн байдлаар бүтэн 11 сарын хугацаа болж байна.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь зүйлийн 154.2.1 дэх
хэсэгт заасныг зөрчсөн тул гомдол гаргах эрхийг нэхэмжлэгч Д.А алдсан байна. Мөн Д.А
гийн хувьд урьд Ө сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгт угаагч, туслах багш зэрэг албан
тушаал эрхэлж байсан бөгөөд багш, сурган хүмүүжүүлэх чиглэлийн мэргэжилгүй, ажлын
дадлага, туршлагагүй, "сэтгэл зүйч" мэргэжлээр ажиллаж байгаагүй, монгол хэл бичгийн
чадварын хувьд шаардлага хангах түвшинд биш байсан тул түүнийг энэхүү албан тушаалд
томилох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө
үү гэжээ.
10. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Ж.Ж нь нэхэмжлэлийг дараах
үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд Ж.Ж би Б аймгийн Ө сумын хүүхдийн 6 дугаар цэцэрлэгийн
эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар тус
цэцэрлэгт сэтгэл зүйчийн албан тушаалд томилогдон ажлын байранд хугацаагүй
хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо 2 дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Ж.Ж
би эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй
юм. Ж.Ж би уг албан тушаалд томилогдох үед Д Анкей нь уг албан тушаалд ажиллахгүй
буюу үйлчлэгчийн ажлыг хийнэ гэж байгууллагын захиргаанд өргөдөл гаргасан байсныг би
сайн мэднэ. Иймээс байгууллагын захиргаа нь Д.А г тус цэцэрлэгт үйлчлэгчийн ажилд
томилон ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл Д.А нь тус цэцэрлэгт үйлчлэгчээр хоёр дахь
жилдээ ажиллаж байна. Иймээс түүний тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн
үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Д.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд
нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
11.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар
дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар нь Б аймгийн Ө
сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32
дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгож,
нэхэмжлэгч Д.А намайг Ө сумын 6 дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажилд томилох
шийдвэр гаргахыг даалгах тухай гомдол гаргаж уг шаардлагаа дэмжиж тайлбарласан ба
хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгчийн
гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
11.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймаг Ө сумын 6 дугаар
цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай “Ажилд
томилох тухай “ тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь
заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 50 дугаар зүйлийн 50.1 дэх
заалтыг тус тус үндэслэн 1. Жамкей овогтой Жамияг сэтгэл зүйчээр, Шөкен овогтой
Байыпыг цагаан хэрэглэл угаагчаар, Даурен овогтой Аникейг үйлчлэгчээр 2024 оны 09
дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тус тус томилон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан

5

ажиллуулсугай. 2. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын
тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ чанартай гүйцэтгэхийг үүрэг болгосугай.3.
Сэтгэл зүйч Ж.Ж гТҮБД-4, Ш.Б , Д.А нарыг ТҮ-1 шатлалаар цалинжуулахыг нягтлан бодогч
/Б.А /-д зөвшөөрсүгэй гэжээ.
Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт Боловсролын
сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нарын хэрэгжүүлэх чиг үүргийг зохицуулсан байх
ба мөн хуулийн 33.3.2-т зааснаар тухайн боловсролын сургалтын байгууллагын багш,
ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх чиг үүрэгтэй байна.
11.2. Дээрх тушаал хүчин төгөлдөр байгаа ба ажилтантай байгуулсан хөдөлмөрийн
гэрээг дуусгавар болгоогүй, цуцалсан аливаа шийдвэрийг ажил олгогчоос гаргаагүй байх тул
ажилтанд албан тушаал зааж, ажиллуулах үүргийг хариуцагч хүлээнэ.
11.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх тушаалыг нотлох баримтаар
гаргаж өгсөн ба дээрх тушаалаар нэхэмжлэгч Д.А гийн эрх ашиг нь зөрчигдсөн хууль бус
тушаал болохыг тогтоож, Ж.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус
цэцэрлэгийн сэтгэл зүйчээр томилох шийдвэр гаргахыг даалгах тухай гэсэн үндэслэл нь
хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн
маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс
хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр
хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах
комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн
хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.
11.4. Нэхэмжлэгч ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж Хөдөлмөрийн тухай
хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн
маргаан зохицуулах гурван талт хороонд хандсанаар Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн
холбооны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай “Хариу хүргүүлэх тухай”
албан бичгээр ... таны гаргасан өргөдлийг Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт
хорооны хурлаар авч хэлэлцүүлэх боломжгүй ба манай харьяаллын асуудал биш байна.
Таны мэдээллийг ажил олгогч ашиглаж өөр хүнийг ажилд томилсон бол хуулийн
байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэжээ.
11.5. Нэхэмжлэгч Д.А нь Ө сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09
дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн гомдлыг шүүхэд 2025
оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг
хэтрүүлжээ.
Учир нь, нэхэмжлэгч Д.А нь хариуцагч буюу ажил олгогчийн 2024 оны 09 дүгээр
сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн үйлчлэгчээр томилсон
тушаалыг хүлээн зөвшөөрч хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нь
талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, мөн
түүний үйлчлэгчийн ажилд томилж өгөхийг хүссэн бичгээр гаргасан хүсэлтээр тус тус
нотлогдох ба талуудын тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ
гүйцэтгэж түүнд тохирсон цалин хөлсөө авч ажиллаж байгаад 9 сарын дараа дээрх өөрийг
нь томилсон эрхийн акт буюу тушаалыг эс зөвшөөрч, тус тушаалыг хууль бус болохыг
тогтоож, мөн тус тушаалаар томилогдсон сэтгэл зүйч Ж.Ж д холбогдох хэсгийг хүчингүй
болгож, намайг Ө сумын 6 дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажилд томилох шийдвэр
гаргахыг даалгах тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул дээрх
гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.
"Хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч
хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан
гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй
байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй
гэж Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн
тогтоолд тайлбарласан байна.
11.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гомдол гаргах хугацааг сэргээлгэх
тухай” хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ба Хөдөлмөрийн
тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-т хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх
байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол

6

маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан
бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд тусгайлан заасан хугацааг
хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаарх үндэслэл бүхий хүсэлтээ нотлох
баримтаар нотолж шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг өөрийн
санаачилгаар сэргээн хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
12. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хүний нөөцийн удирдлага Д.А
хувийн мэдээлэл ажлын түүх нийт ажилласан жил 1.5, Б ,Ө 6-р цэцэрлэг, сэтгэл зүйч,
хүүхдийн, ажилд орсон 2024.09.11, ажилласан 8 сар гэж бичиж мэдээлэл оруулсныг олж
мэдээд гомдол гаргах болсон, үүнийг цэцэрлэгийн эрхлэгч оруулсан гэж үзэж байна гэж
тайлбарлаж байгаа боловч дээрх мэдээллийг талаарх нотлох баримтаа гарган өгч чадаагүй
тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т
“Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу
үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн
38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх
үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус
заасан бөгөөд нэхэмжлэгч Д.А , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын
үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Ажил олгогч,
эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх
ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан
тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн
харилцаа үүснэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.А нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний
өдрийн Б/32 дугаартай тушаалаар ажил үүргээ гүйцэтгэсэн ба хөдөлмөрийн хугацаагүй
гэрээ байгуулан ажил үүргээ одоо хүртэл уг ажлын байранд ажиллаж байна байгаа болох нь
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан
тайлбаруудаар нотлогдож байна.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэгч Д.А гийн гомдлыг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан
үндэслэлээр гомдол гаргаж байгаа учир мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан
үндэслэлээр гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан үндэслэлд хамаарахгүй
бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааны
үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан учир Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх нь
зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.А нь Ө сумын 6 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж
байгаа ба тус цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажилд томилох шийдвэр гаргахыг Ө сумын 6
дугаар цэцэрлэгийн эрхлэгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн агуулга
сэтгэл зүйчийн ажилд томилох тухай гомдол гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158
дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүх ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар
ажилтны гаргасан гомдол гэж үзлээ.
14. Нэхэмжлэгч Д.А нь 2024.09.11-ний өдрөөс 2025.10.29-ны өдрийг хүртэл Ө сумын
6 дугаар цэцэрлэгт үйлчлэгчийн ажлын албанд ажиллаж байгаа талаар талууд маргаагүй
тул шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
15. Иймд нэхэмжлэгч Д.А гийн Б аймгийн Ө сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн
2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хууль бус болохыг
тогтоож, Ж.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А намайг Ө сумын 6
дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай
нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16. Нэхэмжлэгч Д.А гийн энэхүү гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай
хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 - д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл учир
нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчид буцаан
олгох нь зүйтэй байна.

7

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,
116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг
баримтлан нэхэмжлэгч Д.А гийн Б аймгийн Ө сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024
оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож,
Ж.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А намайг Ө сумын 6 дугаар
цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг
бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт
зааснаар нэхэмжлэгч энэхүү гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн
болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн
58.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг
нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4
дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр
гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор
шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2
дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг
гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б