| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00926/И |
| Дугаар | 310/ШШ2026/00097 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 310/ШШ2026/00097
| 2026 оны 0******* сарын 26 өдөр | Дугаар 3*******0/ШШ2026/00097 | аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******ын гудамж, ******* *******, *******3 давхар *******30*******А тоотод оршин суух, ******* ББСБ ХХК //
Хариуцагч: аймгийн сумын *******-р баг, *******-8 тоотод оршин суух, ы /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: 76*******5628.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 3*******0/2025/00926/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахимаар оролцсон/, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Шүүх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч Б. нь манай компанитай 2025 оны 02 сарын *******4-ний өдөр L*******00077540 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 7823799*******6******* зээлийн дансны дугаартай, 934000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5453*******434*******4 банкны тоот дансанд; 2025 оны 02 сарын *******5-ны өдөр 7*******00363546 зээлийн дансны дугаартай, 5200000 төгрөгийн урт хугацаат зээлийг *******8 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5453*******434*******4 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны *******2 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Б.ээс үндсэн зээлийн төлбөрт 5733984.44 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт *******765847.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8828*******.97 төгрөг, шимтгэл 2*******0*******4.99 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөг, нийт 76*******5628.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай 7 сарын хугацаанд эвлэрэх талаар харилцан тохирсон. 7 сарын хугацаанд сар бүр тогтмол төлөхөөр тохиролцсон гэв.
4. Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байгаа. Эвлэрэх талаар тохиролцсон байгаа гэв.
5.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 76*******5628.97 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 7 сарын хугацаанд сар бүр тэнцүү хуваан төлж барагдуулна гэх тайлбарыг гаргаж байх ба нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******36800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******36800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дүгээр зүйлийн 75*******.*******.4, 758 дугаар зүйлийн 758.*******, *******06 дугаар зүйлийн *******06.5, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.4-т зааснаар хариуцагч ы /РД:/ нь ******* ББСБ ХХК-д 76*******5628.97 /долоон сая зургаан зуун арван таван мянга зургаан зуун хорин найман төгрөг ерөн долоон мөнгө/ төгрөгийг 7 сарын турш сар бүр тэнцүү хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******36800 /нэг зуун гучин зургаан мянга найман зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс *******36800 /нэг зуун гучин зургаан мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ