| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00062/И |
| Дугаар | 320/ШШ2026/00278 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2026/00278
| 2026 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2026/00278 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: О***банк бус санхүүгийн байгууллага” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х***ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Э***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 646,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 255,816 төгрөг, шимтгэлд 6,460 төгрөг, нийт 908,276 ( есөн зуун найман мянга хоёр зуун далан зургаа) төгрөг гаргуулах тухай, 320/2026/00062/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О***ББСБ ХХК нь Ц*** овогтой Э***тай 2024-04-25-ны өдөр *** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 646,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z***тоот зээлийг Х*** банк дахь *** тоот дансанд зээлдэгч Ц.Э*** нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ц.Э*** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар z*** тоот зээл 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 646,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 216 хоногийн хүү 255,816 төгрөг шимтгэл 6,460 төгрөг нийт 908,276 ( есөн зуун найман мянга хоёр зуун далан зургаа) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Э*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Хариуцагч Ц.Э*** би О***ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Ц.Э*** нь О***ББСБ ХХК-ийн М*** апплекейшнээс 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 646,000 төгрөгийн цахим зээл авсан нь үнэн бөгөөд нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 646,000 төгрөг хүү 255,816 төгрөг, шимтгэл 6,460 төгрөг нийт 908,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ц.Э***ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 908,276 ( есөн зуун найман мянга хоёр зуун далан зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 908,276 ( есөн зуун найман мянга хоёр зуун далан зургаа) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,348.62 ( хорин зургаан мянга гурван зуун дөчин найман төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгөөс 13,174.31 ( арван гурван мянга нэг зуун далан дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 13,174.31 ( арван гурван мянга нэг зуун далан дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Э***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,174.31 ( арван гурван мянга нэг зуун далан дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Ц.Э*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э***ад холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 908,276 ( есөн зуун найман мянга хоёр зуун далан зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Э*** нь нэхэмжлэлийн шаардлага 908,276 ( есөн зуун найман мянга хоёр зуун далан зургаа) төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,348.62 ( хорин зургаан мянга гурван зуун дөчин найман төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгөөс 13,174.31 ( арван гурван мянга нэг зуун далан дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 13,174.31 ( арван гурван мянга нэг зуун далан дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Э***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,174.31 ( арван гурван мянга нэг зуун далан дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулан О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА