Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

улсын яллагч ,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.,

шүүгдэгчийн өмгөөлөгч (ҮД:00),

шүүгдэгч Ж.*******а нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, дүүргийн прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн .******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4*******8 дугаар магадлалтай эрүүгийн 07002610008 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлурга мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******,*******,*******дийн хамт дүүргийн дугаар хороо ******* тоотод түр оршин суух, дүүрэг 5 дугаар хороо н *******1 дүгээр гудамж тоотод оршин суух бүртгэлтэй,*******ын шүүхийн ******* шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1- д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн , *******а.

Яллах дүгнэлтэд дурдсанаар

Ж.*******а нь 20 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-иас 12.690 литр монгол эко дизель түлшийг литр тутмыг нь 1250 төгрөгөөр тооцож 15.862.500 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хуурч, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.*******а нь 20 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-тай “” түлш худалдах, худалдан авах гэрээг нэг сарын хугацаатай байгуулан 12.690 литр түлшийг 1250 төгрөгөөр тооцож 15.862.500 төгрөгийн үнэ бүхий дизель түлш зээлээр авч, барьцаанд бусдын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болох бичиг баримтыг ашиглан, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн: “... Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа  ... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.гийн өгсөн: “... 20 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр Ж.*******а гэгч нь “” компанийн захирал гэж ирээд “” компаниас 12 тонн 690 литр түлшийг 1250 төгрөгийн үнэлгээтэйгээр нийт 15.862.500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч явсан. Ж.*******а нь “манай дүүгийн байрны ордер байгаа юм” гэж хэлээд байрны ордерыг эх хувиар нь тавиад, урьдчилгаа төлбөргүйгээр маш хурдан хугацаанд түлшний мөнгийг төлнө гэж хэлээд явсанаас хойш 1 сар гаруй хугацаанд холбогдоогүй, залгахад утсаа салгасан байсан тул манай компани төлбөрөө барагдуулахаар шүүхэд хандсан. Өнөөдөр 4.000.000 төгрөгийг манай компанийн дансанд шилүүлжсэн үлдэгдэл 4.862.500 төгрөгийг Ж.*******атай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дээрх үлдэгдэл хохирлыг авахаар тохиролцсон, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.гийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн “... Манай компани түлш худалдан борлуулдаг. 20 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр түлш худалдах, худалдан авах гэрээ “” ХХК-ний захирал Э.*******атай байгуулан нийт 12 тонн түлшийг нэг бүрийн үнийг 1250 төгрөгөөр бодож урьдчилгаа төлбөргүй барьцаа хөрөнгөөр Улсын иргэн   гэх хүний нэр дээр байх хороолол ын гудамж 15 дугаар байрны 58 тоотын тоот гэрчилгээг эх хувиар нь барьцаанд авч зээлээр 15.862.500 төгрөгийн түлш олгосон. Гэрээ сарын хугацаатай байсан, гэрээний хугацаа дуусгаад энэ хүнийг хайж холбоо барих гэж оролдсон боловч болохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Араас нь нэхэл дагал болж байж 2.000.000 төгрөгийг төлсөн. Бид нар шалгах гэсэн чинь Ж.*******а өөрөө манай дүү ын нөхрийн байр мөн гэж бичиг хийж өгөхөөр нь бид нар итгэсэн …” гэх мэдүүлэг/ хх-ийн 91 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч ын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “... Ж.*******а өөрөө энэ байрны гэрчилгээ манай дүү ын нөхрийн байр байгаа юм. Мөнгөө өгөх хүртэл энэ гэрчилгээг барьцаанд аваад байж бай гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 167 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч О.ын 20 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр өгсөн ”... Ж.*******а нь миний олж ирсэн хүн биш гэх ажилтан өөрөө олж ирсэн. Би тэр үед танилцаж нутгийн ах гэдгийг мэдээд түлшээ сурталчилж байсан. Түүнээс надтай ямар нэгэн холбоо харилцаа байхгүй ...” гэх мэдүүлэг/ хх-ийн 26 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.ын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн ”... Ж.*******а миний төрсөн ах. Би Улсын иргэн гэх хүнийг танихгүй анх удаа сонсож байна. Миний гэр бүлийн хүнийг Д. гэдэг. Гэр бүл болоод хамт амьдраад 7 жил болж байна. Энэ байрыг миний дүүгийн байр байгаа юм гэж барьцаанд тавьсан нь бүгд худлаа ...” гэх мэдүүлэг/ хх-ийн 28-29 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.ын 20 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн ”... Би Ж.*******ын төрсөн дүү, Ж.ын төрсөн ах нь байгаа юм. Миний дүүгийн нөхөр Д. гэгч залуу байгаа. Ямар нэгэн гадаад хүнтэй гэр бүл болж байгаагүй ...” гэх мэдүүлэг/ хх-ийн *******1 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Л.ын 2018 оны 01 дүгээр сарын -ны өдөр өгсөн ”... Би Улсын иргэн гэх хүнийг танина. Миний******* Д.ийн эгч Д.ийн нөхөр байгаа юм ...” гэх мэдүүлэг/ хх-ийн ************** дугаар тал /,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.ийн 2018 оны 01 дүгээр сарын      -ны өдөр өгсөн ”... Би Ж.*******а гэх хүнийг танихгүй. Улсын иргэн гэх хүнийг танина. Миний нөхөр байгаа юм. Бид хоёр одоо хоёр*******эдтэй, гэр бүл болоод 7 жил болж байна. Манай нөхрийн нэр дээр байдаг байрын гэрчилгээг миний төрсөн ах т итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн. Гэрчилгээ одоо хаана байгааг манай ах мэднэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн *******4 дүгээр тал /,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.ийн 2018 оны 01 дүгээр сарын   -ны өдөр өгсөн ”... Би Улсын иргэн гэх хүнийг танина. Миний төрсөн дүү ийн нөхөр байгаа юм. Би 2016 оны 4 дүгээр сарын үед өөрийн хүргэн Улсын иргэн гоос итгэмжлэл хийлгэж нотариатаар батлуулж авсан. 2016 оны 6 дугаар сарын үед “” ХХК-иас *******.000.000 төгрөгийн бараа авч барьцаанд хороолол ын гудамж 15 дугаар байр 58 тоот байрны гэрчилгээг тавьсан. Одоо “” ХХК-нд миний гэрчилгээ байгаа. Надад худалдах, худалдан авах гэрээ байгаа, итгэмжлэл нь байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн *******7 дугаар тал /,

Мөрдөн байцаалтанд гэрч Ю.ын 2018 оны 01 дүгээр сарын *******1-ний өдөр өгсөн ”... Энэ байрны гэрчилгээг гэх хүн 2016 оны үед сарыг нь сайн санахгүй байна *******.800.000 төгрөгийн барьцаанд тавьж байсан. Тэгээд тэр гэрчилгээг би 20 онд *******ын******* д өгөөд энэ гэх хүн төмөр замын тэнд байшин барьж байгаа очоод мөнгө аваад ир гэж хэлээд өгөөд явуулсан. Тэр үедээ энэ хүн ийн дүүгийн нөхөр гэсэн очоод уулзаарай гээд явуулсан. Тэгээд *******а, нар ч байхгүй гэрчилгээ ч байхгүй болсон. Би *******а, нарыг мөнгийг нь авч дээ гэж бодсон. Энэ гэрчилгээ *******ад байх ёстой. Би утсаар хэд хэдэн удаа гэрчилгээ хаана байна, юу болов гэж асуухад тэр хүн чинь олдохгүй байна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар тал /,

Ж.*******ын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн ”... Би өмнө нь бэлэн мөнгөөр түлш “” ХХК-иас байнга худалдан авч байсан. Гурван жилийн хугацаатай худалдаа наймаа хийсэн байх. Энэ талаар надад баримт байгаа. Тухайн үед зээлээр түлш авахдаа эхлээд 20 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр нэг литрийг нь 1250 төгрөгөөр бодож 12 тонн 690 литр түлш авахаар гэрээ байгуулсан. Тэгээд маргааш нь ирж түлшээ ачиж байхад захирал нь “та барьцаанд юм тавьчих” гэхээр нь би авлагатай байсан хүнийхээ бичиг баримтыг миний дүү ын нөхөр Итал Улсын иргэний байрны гэрчилгээ байгаа юм гэж худлаа бичээд өгсөн. Тэгээд зээлээр түлш авсан нь үнэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 165 дугаар тал /,

Ж.*******ын мөнгө төлсөн баримт / хх-ийн 108 дугаар тал /,

“” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн дугаар тал/,

“” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18 дугаар тал/,

“” ХХК-ний үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл       /хх-ийн 18 дугаар тал/,

Ял шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/,

Ж.*******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн -56 дугаар тал/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 187-188 дугаар тал/,

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан /хх-ийн *******-180 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.*******а нь 20 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-тай “” түлш худалдах, худалдан авах гэрээг нэг сарын хугацаатай байгуулан 12.690 литр түлшийг 1250 төгрөгөөр тооцож 15.862.500 төгрөгийн үнэ бүхий дизель түлш зээлээр авч, барьцаанд бусдын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болох бичиг баримтыг ашиглан, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан болох нь түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөрдөгчийн тэмдэглэл, мөрдөн байцаалтын шатанд гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.гийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ж.*******ын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос мөрдөн байцаалтад 7.000.000 төгрөг төлсөн, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 4.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж байгаа нь хууль зүйн шаардлагад нийцсэн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.*******а гэмт хэргийн улмаас учирсан хохирол 15.862.500 төгрөгөөс төлсөн 11.000.000 төгрөгийг хасч, үлдэх 4.862.500 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь мөрдөгчийн тогтоолоор шүүхийн зөвшөөрөлгүй 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 1 хоног баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******7.1, *******8.1, *******8.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг хуурч, баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн .******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.*******ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлөхийг үүрэг болгосугай.

*******. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Ж.*******ад мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******аас  4.862.500 (дөрвөн сая найман зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөгийг гаргуулан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор “” ХХК-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь мөрдөгчийн тогтоолоор шүүхийн зөвшөөрөлгүй 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 1 хоног баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЛУВСАНДОРЖ