Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/42

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Байгаль;

Хохирогч *******, *******, *******, ******* /цахим/, ******* /цахим/,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золбоот нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Байгалийн гаргасан эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилга орон сууц мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүүгийн хамт амьдардаг, Баянхонгор аймаг, сумын 5 дугаар багт оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт ын /регистрийн дугаар , иргэний бүртгэлийн дугаар /

2.Холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “” гэсэн фейсбүүк хаягаар иргэн той холбогдож “1 тооны адуу худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар урьдчилгаа болон 2024 оны 6 дугаар сарын 01 -ний өдөр, 1,100,000 төгрөгийг, Хаан банкны тоот дансаар 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 450,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 350,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 155,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 2,055,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2.2. үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн гийн “Цагаан хад” гэсэн фейсбүүк зарын группт “Цагаан хаднаас ачааны машиныг Улаанбаатар хот руу авч ирэх хүн байна уу” гэх утгатай зар байршуулсны дагуу өөрийн “” гэх нэртэй фейсбүүк хаягаас холбогдож, “машиныг Улаанбаатар хот руу оруулж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 150,000 төгрөг болон 100,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 40,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 48,000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр нийт 338,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.3. үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч ын фейсбүүк дэх “Трайллер тээвэр” группт “УБ хот руу тээвэр хийлгэнэ” гэж байршуулсан зарын дагуу үүрэн холбооны дугаарын утсаар холбогдон “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв ойрхон явна, үдээс хойш 15-16 цагийн хооронд яваад очно, хотоос Ноён сум руу ачаа ачаад балраад явж байна, түлшний мөнгө хийх юм бол шууд Цогтцэций сум руу яваад очно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар нийт 2,400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.4.үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэн д “Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас Улаанбаатар хот руу экскаватор ачиж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.5.үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн нь “ногоон тэжээл зарна” гэсэн зар фейсбүүкт байршуулсны дагуу “ " гэх фейсбүүк хаягаас ногоон тэжээл байна газар дээрээ 6,500 төгрөг, 8,000 төгрөг хүргэж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2.6.үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн нь “600 боодол өвс ногоон тэжээл авна зөрүүнд нь приус 11 маркийн тээврийн хэрэгсэл оролцуулна” гэж зар байршуулсны дагуу тоот дугаараас холбогдож түүнд “өвс, ногоон тэжээл зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.7.үргэлжилсэн үйлдлээр иргэн нь “ногоон тэжээл авна” гэсэн цахим орчинд байршуулсан зарын дагуу дугаарын утсаар холбогдож 1000 боодол ногоон тэжээл нийлүүлэхээр тохиролцож, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5,675,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2.8.үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн тай өөрийн эзэмшлийн дугаарын утсаар холбогдож “ногоон тэжээл хямд зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 700,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.9.үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тай утсаар холбогдон өвсний тээвэр хийхээр тохиролцон гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2.10. үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр фейсбүүк цахим орчинд “идэшний үхэр зарна” гэсэн зар байршуулж, иргэн тай утсаар холбогдож идэшний үхэр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 1,600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.11.үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим хаягт “идэшний адуу зарна” гэж хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон иргэн *******т “малын мах зарна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансыг ашиглан 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг буюу 2 удаагийн гүйлгээгээр 1,250,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 2.12. үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн тай өөрийн эзэмшлийн дугаарын утсаар холбогдож “манай хүүхэд хүнд зодуулчхаад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, идэшний тэмээ зарах гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.13. үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн нь “тэмээ худалдаж авна” гэсэн зарыг фейсбүүк цахим хаягт байршуулсны дагуу утсаар холбогдож “тэмээ худалдан” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 1,400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.14.үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Богд хориулт” нэртэй фейсбүүк группэд “тэмээ хүнс зарна ” гэсэн хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэн ийг тэмээ зарна, яаралтай мөнгөний хэрэг байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1,200,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2.15.үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн тэй өөрийн эзэмшлийн дугаарын утсаар холбогдож “идэшний тэмээ зарна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.16.үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Богд хориулт” нэртэй фейсбүүк группэд “тэмээ хүнс зарна ” гэсэн хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэн ыг “хүүхэд хагалгаанд орох гээд тэмээ хүнс зарах гэж байгаа юмаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 900,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2.16.үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн той өөрийн эзэмшлийн дугаарын утсаар холбогдож “идэшний тэмээ зарна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар мөн өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2,300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.17.үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн *******тай өөрийн эзэмшлийн дугаарын утсаар холбогдож “хүүхдийн бие маш их муудаад байна мөнгөний хэрэг байна оронд нь үхэр өгий” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 800,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 2 удаагийн гүйлгээгээр 1,800,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.18.үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн дугаарын утсаар иргэн *******тэй холбогдож “манай хүүхэд яаралтай хагалгаанд орох гээд яаралтай мөнгөний хэрэг байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,800,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 06- ны өдөр 2,000,000 төгрөгийг, нийт 2 удаагийн гүйлгээгээр нийт 3,800,000  төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.19.үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн тай “ ” гэсэн фейсбүүк цахим хаяг ашиглаж дүрст дуудлага болон үүрэн холбооны дугаарын утсаар холбогдож “1 тооны үхэр зарна, өвчин зовлон ихтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 1,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.20.үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн тэй утсаар холбогдож “ямаа зарна, эхнэр хагалгаанд орох гээд байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны тоот дансаар 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2.21.үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн *******ыг хуурч, түүнд нийлүүлэх мал байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж малын үнэ гэж нийт 16,500,000 төгрөгийг иргэн ийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, бусдад нийт 16,500,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2.22.үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн *******тай утсаар холбогдож “200 ишиг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 4,000,000 төгрөгийг ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансыг ашиглаж шилжүүлэн авч залилсан,

2.23.үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн тэй дугаарын утсаар холбогдож өөрийгөө Богд сумын уяач гэж танилцуулан “ямаа зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 4,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2.24.үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэн д “100 ширхэг ямаа зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны тоот дансанд 3,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2.25.үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Лхагвасүрэнтэй утсаар холбогдож “хонь зарна, эхнэр хагалгаанд орох гээд байна” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 1,800,000 төгрөгийг ийн эзэмшлийн Хаан банкны 5311636662 тоот дансыг ашиглаж шилжүүлэн авч залилсан,

2.26.үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн аас “хонь зарна, эхнэр хагалгаанд орох гээд байна” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2,200,000 төгрөгийг ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансыг ашиглаж шилжүүлэн авч залилж, нийт 27 удаагийн үйлдлээр бусдад нийт 68,618,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар яллагдагч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хэргийн хамт хүргүүлж, шийдвэрлэжээ.

4.Прокурор Б.Байгаль давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ:

“...Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгаль би, 2025 оны 01 үгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан яллагдагч *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэрэгт аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 145 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг ердийн журмаар шүүхэд шилжүүлж,

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд ******* дугаартай шүүгчийн захирамжаар “яллагдагч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, 1.3. дахь хэсэг “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2025 оны 6 дугаар сарын 27- ны өдрийн 15 цаг 30 минутад хүлээн авч танилцаад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “...хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөр хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах...” гэж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус хуульчилжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч *******, , Зандан, *******, ******* нараас хохирогчоор мэдүүлэг өгсөн, уг мэдүүлэгтэй танилцуулж гарын үсэг зурсан, хавтаст хэрэгтэй бүрэн танилцуулаагүй, нэр бүхий 12 хохирогчийг хэргийн материалтай огт танилцуулаагүй, мөрдөгчөөс 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогч нарыг гар утасны дугаар луу орж залгаж тэмдэглэл үйлдсэн нь мөрдөгчөөс хэргийн материалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлээгүй, оролцогч нарын хүсэлт, гомдол гаргах эрхийг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэжээ.

Үндэслэл 1: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.”, 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж тус тус хуульчилсан ба эрүүгийн ******* хэрэгт мөрдөгч нь

2025   оны 5 дугаар сарын 08-ны өдөр, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрүүдэд хавтаст хэргийн материалтай танилцах талаар хохирогч нарт мэдэгдэж, танилцах боломжоор хангаж, санал хүсэлтийг асууж тус бүрд тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргасан атал анхан шатны шүүх оролцогч нарт танилцуулаагүй мэтээр бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан нь илт үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн хэргийн материалаар танилцах эрх, боломжоор нь хангасан байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 болон мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг ноцтой зөрчсөн байна.

Хоёрдугаарт: гэрч аас дахин мэдүүлэг авах, холбогдох ажиллагааг хийх гэжээ.

Үндэслэл 2: Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аас гэрчээс мэдүүлэг авсан /5 дугаар хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас/ ба хэргийн үйл баримтын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байх тул дахин мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Мөн яллагдагч Ж.Түвшинтулгын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өгсөн

“...Миний бие холбогдох эрх үүрэгтэйгээ танилцлаа мөн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгийг өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/ ба хэрэгт аас дахин мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийг прокурорт буцаана гэж заасан ба гэрч аас мэдүүлэг авах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа буюу шүүх хуралдаанд түүнийг оролцуулаад шүүх хуралдааныг явуулах бүрэн боломжтой байна.

Мөн гэрч аас мэдүүлэг авснаар хэрэгт ямар ач холбогдолтой талаар захирамжид тусгаагүй, захирамжийг биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлаар бичсэн.

Гуравдугаарт:”...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагчийн өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор ханган...” гэж хуульчилсан ба яллагдагч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн ...өмгөөлөгч авна... гэсэн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт өмгөөлөгчтэй оролцох талаар илэрхийлсэн байхад мөрдөгчөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй, өмгөөлөгч оролцуулж мэдүүлэг авахгүй нь түүний мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй яллагдагчийн эрхийг зөрчсөн...” гэж үзлээ гэжээ.

Үндэслэл 3:   Яллагдагч ******* нь мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд өмгөөлөх эрхээр хангуулах хүсэлт гаргаагүй бөгөөд харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “өмгөөлөгч авна” гэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй”, 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж тус тус зохицуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос дээрх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тухайлбал: яллагдагч *******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” үндэслэлд хамаарахгүй ба мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд өмгөөлөх эрхээр хангуулах хүсэлт гаргаагүй бөгөөд харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “өмгөөлөгч авна” гэсэн ба оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлүүлэх эрхээр хангагдах боломжтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж зохицуулсан буюу шүүхийн шатанд өмгөөлөгч авах нь эрх нь хуулиар нээлттэй байна.

Үндэслэл 4: Яллагдагч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Тухайлбал: хавтаст хэрэгт авагдсан дараах баримтууд хэрэгт авагдсанаас гадна шүүгчийн захирамжийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй" гэх заалт нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.Үүнд:

Яллагдагч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд фейсбүүк цахим хэрэгсэлд “ мал, мах зарна, хонь зарна, ямаа зарна, идэшний үхэр, адуу, тэмээ зарна эхнэр хагалгаанд орох гээд байна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 27 удаагийн үйлдлээр бусдад нийт 68,618,000 /жаран найман сая зургаан зуун арван найман мянган төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь нотлон тогтоогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн зорилтыг зөрчиж байна.

Үндэслэл 5: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ...” гэсэн заалтыг зөрчсөн буюу прокурорт урьдчилсан хэлэлцүүлгийн товийг мэдэгдээгүй, тус прокурорын газарт ирүүлсэн шүүх хуралдааны товд яллагдагч *******д холбогдох хурлыг гэмт буруугийн хуралдаан гэж товлон тогтоосон.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.20 дахь заалтад “талууд” гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно, мөн хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ”, мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэж тус тус заасан ба улсын яллагч нь гэм буруугийн хуралдаан гэж ойлгон хуралдаанд бэлтгэлийг хангаж, очсон боловч шүүх хуралдааны эхлэх явцад урьдчилсан хэлэлцүүлгийн хурал болохыг мэдсэн нь эрх тэгш мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзсэн болно.

Үндэслэл 6: Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжид тамга, тэмдэг дарагдаагүй ба шүүхийн шийдвэр албажаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Үндэслэл 7: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг хууль тогтоогчоос хуульчилж өгсөн ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан ба яллагдагч Ж.Түвшинтулгын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтас хэргийн хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой буюу хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалснаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн болно.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:        

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Ж.Түвшинтулгыг үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “...ямаа, адуу, тэмээ, ишиг, мах өвс, тэжээл зарна, тээврийн хэрэгсэл  жолоодож хүргэж өгнө,  эхнэр хагалгаанд орох гээд байна, хүүхдийн бие муу байна...” гэж нэр бүхий 27 хохирогчийг хуурч, 27 удаагийн үйлдлээр нийт 68,618,000  төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн  гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймгийн Сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон яллагдагч яллагдагч *******д холбогдох 7 хавтас эрүүгийн хэргийг анхан шатны шүүх урьдчилан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэрэгт цугларсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тус хэргийг анхан шатны шүүх  нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаахдаа:

1.Шүүгчийн захирамжид “...Хохирогч  *******, ,  .Зандан, *******, С.Гантөмөр  нар нь  хавтас хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй бүрэн танилцаагүй, хохирогч , , ян, , , , , *******, ,  гэх нэр бүхий 12 хохирогчийг хэргийн материалтай огт танилцуулаагүй, мөрдөгчөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  хохирогч нарыг гар утасны дугаар луу залгаж тэмдэглэл үйлдсэн нь мөрдөгчөөс хэргийн материалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлээгүй,  оролцогч нарын хүсэлт, гомдол гаргах эрхийг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөрчжээ...” гэжээ./7хх85/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  32 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дуусган хэргийн оролцогч нарт хавтаст хэргийг танилцуулах үүрэгтэй, 27 хохирогчтой, их хэмжээний хохирол учруулсан энэ хэргийн тухайд  хохирогч нарт хэргийн материалыг танилцуулсан талаарх баримтыг  үзэхэд 2025     оны 5 дугаар сарын 08-ны өдөр, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрүүдэд хавтаст хэргийн материалтай танилцах талаар хохирогч нарт мэдэгдэж, танилцах боломжоор хангаж, санал хүсэлтийг асууж тус бүрд тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргажээ./6хх 210-237/

 Шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хэргийн материалтай танилцуулах арга хэмжээ авах бүрэн боломжтой юм.

2.Хохирогч *******ын  мэдүүлэг/5хх176-179/, гэрч Банзрагчийн мэдүүлэг /5хх188-189/, яллагдагч Ж.Түвшинтулгын мэдүүлэг/6хх1-2/ зэргээс үзэхэд гэрчээс дахин мэдүүлэг авах, холбогдох ажиллагааг хийх гэжээ./7хх86/

Шүүгчийн дээрх бичвэрийн агуулга нь ойлгомжгүй буюу нэр бүхий гэрчүүдийн  гэрчүүдийн хэнээс дахин мэдүүлэг авах эсэх, мөн  холбогдох ямар ажиллагаа хийлгэх талаар дурдаагүй тул шүүгчийн захирамж тодорхойгүй болжээ.

Анхан шатны шүүх нь шаардлагатай гэж үзсэн гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж гэрчийн мэдүүлэг авах бүрэн боломжтой болохыг дурдав.

3. ...Яллагдагч Ж.Түвшинтулгыг мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч авах эрхийг нь хангаагүй... гэжээ.

Яллагдагч Ж.Түвшинтулгын холбогдсон хэргийн  үйл баримтыг Прокуророос  зүйлчилсэн зүйл анги нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-ийн 2.2-т  гэмт хэрэг бөгөөд энэ нь Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэлүүдэд хамаарахгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүйгээс гадна яллагдагч Ж.Түвшинтулгыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэлд  шүүх шатанд өмгөөлөгч авч оролцоно гэх бичвэр бичигдэж тэрээр гарын үсэг зуржээ./ 6хх 237/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  5.2 зүйл,  7.6 дугаар зүйлийн 3-т заасны дагуу  яллагдагч ******* нь шүүхийн шатанд өмгөөлөгч авч, өмгөөлүүлэх эрхээр хангагдах бүрэн эрхтэй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжоор хангах үүрэгтэй болно.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн талаар:

4.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлд 1-д “..Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу дүрсний бичлэгээр баталгаажуулна..” гэж зааснаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгтэй танилцахад хуралдаан даргалагч Захирамжлах хэсгийн 3 дахь заалтыг уншиж сонсгоогүй байхад шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжид сонсгоогүй заалт нөхөн бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн  байна.

Цаашид анхан шатны шүүх шүүхийн тогтоолын тогтоох хэсэг, шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн уншиж сонсгохдоо илт хайнга хайхрамжгүй алдаа гаргахгүй байхыг дахин  анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

4.2. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжид шүүгч гарын үсэг зурагдаж тамга дарагдаагүйгээр прокурорт хүргүүлсэн нь шүүгчийн захирамж албажаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгчийн туслах О.Сувд-Эрдэнэд анхааралтай, хариуцлагатай ажиллахыг анхааруулав./7хх97-104/

Прокурор  нь 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бичсэн эсэргүүцлийг  давж заалдах шатны шүүхэд хүргүүлсний дараа анхан шатны шүүхээс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжид тамга дарсан байдлаар прокурорт дахин хүргүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд, яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон, хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан зэрэг шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийсэн ба нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж дүгнэж, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаар шийдвэрлэв.

 Шүүгчийн захирамж хүчингүй болсон тул яллагдагч *******д хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 -д  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Б.НАМХАЙДОРЖ