Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2026/00279

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2026/00279

Хөвсгөл аймаг

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч:  О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Д***-д  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 345,800  (гурван зуун дөчин таван мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай, 320/2026/00061/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О***ББСБ ХХК нь Ш***ийн овогтой Д***тай 2024-10-18-ны өдөр *** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр 240,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000785093 тоот зээлийг Х*** банк дахь *** тоот дансанд зээлдэгч Ш.Д*** нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ш.Д*** гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар z000*** тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 240,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 235 хоногийн хүү 103,400 төгрөг шимтгэл 2,400 төгрөг нийт 345,800  (гурван зуун дөчин таван мянга найман зуу) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Д*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ш.Д*** би О***ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Ш.Д*** нь О***ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 240,000 төгрөг,  хүү 103,400 төгрөг, шимтгэл 2,400 төгрөг, нийт 345,800  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ш.Д***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 345,800  (гурван зуун дөчин таван мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Д*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 345,800  (гурван зуун дөчин таван мянга найман зуу) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн                   11,024 (арван нэгэн мянга хорин дөрөв) төгрөгөөс 5,512 (таван мянга таван зуун арвани хоёр) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 5,512 (таван мянга таван зуун арвани хоёр)  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш.Д***аас улсын тэмдэгтийн хураамжийн  тал хувь болох 5,512 (таван мянга таван зуун арвани хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Ш.Д*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Д***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт  345,800  (гурван зуун дөчин таван мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ш.Д*** нь нэхэмжлэлийн шаардлага 345,800  (гурван зуун дөчин таван мянга найман зуу)  төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,024 (арван нэгэн мянга хорин дөрөв) төгрөгөөс 5,512 (таван мянга таван зуун арвани хоёр) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 5,512 (таван мянга таван зуун арвани хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш.Д***аас улсын тэмдэгтийн хураамжийн  тал хувь болох 5,512 (таван мянга таван зуун арвани хоёр) төгрөгийг гаргуулан О***банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид тус тус олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ш.Д*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА