| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00029/И |
| Дугаар | 320/ШШ2026/00280 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2026/00280
| 2026 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2026/00280 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: Х*** банк ХК (2693321), итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хөвсгөл салбарын захирал Л.Б***,
хариуцагч: Б.Ц***,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 22,967,226.68 (хорин хоёр сая есөн зуун жаран долоон мянга хоёр зуун хорин зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00029/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*** Банк ХК-ийн салбарын захирал Л.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Ц*** нь Х*** банкны Хөвсгөл салбарын Бүрэнтогтох тооцооны төвөөс 2023 оны 03-р сарын 07-ны өдрийн ЗГ/*** дугаартай зээлийн гэрээ, БГХ/*** дугаартай барьцааны гэрээ байгуулж 17,000,000 /арван долоон сая/ төгрөгийг, жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч Б.Ц*** нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 3,924,506.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 3,924,506.31 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж Зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч 803 хоног болсон байна. Иймд банкны зүгээс зээлдэгч Б.Ц***аас ЗГ/*** дугаартай Зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсгийг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт дор дурьдсан шаардлага бухий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 13,075,493.69, зээлийн хүүгийн төлбөр 8,876,466.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,015,266.75 төгрөг, нийт 22,967,226.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Ц*** нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х*** банкны Бүрэнтогтох тооцооны төвөөс 17,000,000 төгрөгийн малчны зээлийг авсан нь үнэн бөгөөд одоо Х*** банк ХК-аас нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл 13,075,493.69 төгрөг, зээлийн хүү 8,876,466.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,015,266.75 төгрөг, нийт 22,967,226.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** Банк ХК нь хариуцагч Б.Ц***ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 22,967,226.68 (хорин хоёр сая есөн зуун жаран долоон мянга хоёр зуун хорин зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 22,967,226.68 (хорин хоёр сая есөн зуун жаран долоон мянга хоёр зуун хорин зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х*** Банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,786 (хоёр зуун далан хоёр мянга долоон зуун наян зургаа) төгрөгийн тал хувь болох 136,393 (нэг зуун гучин зургаан мянга гурван зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,393 (нэг зуун гучин зургаан мянга гурван зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ц***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,393 (нэг зуун гучин зургаан мянга гурван зуун ерэн гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х*** Банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Ц*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х*** Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц***ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 22,967,226.68 (хорин хоёр сая есөн зуун жаран долоон мянга хоёр зуун хорин зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ц*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 22,967,226.68 (хорин хоёр сая есөн зуун жаран долоон мянга хоёр зуун хорин зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х*** Банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х*** Банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,786 (хоёр зуун далан хоёр мянга долоон зуун наян зургаа) төгрөгийн тал хувь болох 136,393 (нэг зуун гучин зургаан мянга гурван зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,393 (нэг зуун гучин зургаан мянга гурван зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ц***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,393 (нэг зуун гучин зургаан мянга гурван зуун ерэн гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х*** Банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ц*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА