| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00058/И |
| Дугаар | 320/ШШ2026/00281 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2026/00281
| 2026 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2026/00281 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: Н*** ББСБ ХХК (5860237),
хариуцагч: С.Г***,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардал нийт 479,373.33 (дөрвөн зуун далан есөн мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00058/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Г*** нь Н*** банк бус санхүүгийн байгууллагтай 2021 оны 7-р сарын 13-ны өдөр *** дугаар Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2021 оны 12-р сарын 29-ний өдөр *** дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн цахим зээл авсан.Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-ын дагуу бодож, 2021.12.29-ний өдрөөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ төлөх байсан боловч нэг ч удаагийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчийн бүртгэлд өгсөн хаягий дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатины тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс зээлдэгчийн шинээр тогтоосон хаягийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Зээлдэгч өөрөө гардан авсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор бүртгэлтэй дугаарын утсаар залгахад бүртгэлтэй дугаарынхаа утасны дуудлагыг авдаггүй, зарим дугаарын орох ярианы эрх хаагдсан гэх мэт байдалтай байсаар 1451 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт: Зээлдэгчийг зээл авах бурт **** аппликейшн тухайн зээлд ногдох хуүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бух зээл болон тэдгээрт ногдох зээлийн хууг өөрийн*** аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг Н*** ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно гэх заалтыг зөрчсөн учир Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт-ын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч С.Г*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.Г*** нь Н*** ББСБ ХХК-аас нэхэмжилж буй үндсэн зээл 100,000 т өгрөг, зээлийн хүү 241,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,840 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг, нийт нотариатын болон шуудангийн зардал 10,500 төгрөг, нийт 479,373 төгрөг 33 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК нь С.Г***эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардал нийт 479,373.33 (дөрвөн зуун далан есөн мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 479,373.33 (дөрвөн зуун далан есөн мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,331 (арван таван мянга гурван зуун гучин нэг) төгрөгөөс 7,665.50 (долоон мянга зургаан зуун жаран таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 7,665.50 (долоон мянга зургаан зуун жаран таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Г***ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,665.50 (долоон мянга зургаан зуун жаран таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г***эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардал нийт 479,373.33 (дөрвөн зуун далан есөн мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Г*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 479,373.33 (дөрвөн зуун далан есөн мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,331 (арван таван мянга гурван зуун гучин нэг) төгрөгөөс 7,665.50 (долоон мянга зургаан зуун жаран таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 7,665.50 (долоон мянга зургаан зуун жаран таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Г***ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,665.50 (долоон мянга зургаан зуун жаран таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н*** ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Г*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
\