Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2026/00282

 

 

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2026/00282

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

нэхэмжлэгч:  Г*** банк ХК -ийн Хөвсгөл салбар,

хариуцагч: Д.М,

хариуцагч: М.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 11,531,649.01 (арван нэгэн сая таван зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00052/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г*** банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д*** овогтой М*** , М*** овогтой Э*** нар нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Г*** банктай ЗГ*** тоот Тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд ***  тоот зээлийн данс үүсгэж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 8,780,000 (найман сая долоон зуун наян мянга) төгрөгийн зээлийг жилийн 15,6% (арван тав аравны зургаан) хүүтэй, 24 (хорин дөрөв) сарын хугацаатай зээл авсан ба 2023 оны 10 сарын 02-нд 1,330,000 төгрөг, 2023 оны 11 сарын 06-нд 1,900,000 төгрөг, 2024 оны 02 сарын 02-нд 1,970,000 төгрөг, 2024 оны 04 сарын 16-нд 3,050,000 төгрөг, 2024 оны 06 сарын 04-нд 970,000 төгрөг, 2025 оны 01 сарын 15-нд 420,000 төгрөг, 2025 оны 02 сарын 03-нд 570,000 төгрөг, 2025 оны 03 сарын 02-нд 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 08-нд 3,000,000 төгрөг тус тус нэмэлт зээл авсан. Зээлдэгч Д*** овогтой М***, М*** овогтой Э*** нар нь ЗГ4905126646 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 101 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна.

Зээлдэгч Д*** овогтой М***, М*** овогтой Э***  нараас Г*** банктай байгуулсан ЗГ*** тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 11,531,649.01 (арван нэгэн сая таван зууп гучин нэгэн мянга зургаан зуун дөчин всөн төгрөг нэг мөнгө ) гаргуулж Г*** банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М***, М.Э*** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.М***, М.Э*** бид нар Г*** банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Иймд Д.М***, М.Э*** бид хоёр Г*** банк ХК-аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 10,774,369 төгрөг 43 мөнгө, үндсэн хүүний төлбөр 748,124 төгрөг 99 мөнгө, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 9,154 төгрөг 60 мөнгө, нийт 11,531,649 төгрөг 01 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Д.М***, М.Э*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,531,649.01 (арван нэгэн сая таван зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М***, М.Э*** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 11,531,649.01 (арван нэгэн сая таван зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг нэг мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,546 (нэг зуун ерэн есөн мянга таван зуун дөчин зургаа) төгрөгийн тал хувь болох 99,773 (ерэн есөн мянга долоон зуун далан гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 99,773 (ерэн есөн мянга долоон зуун далан гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М***, М.Э*** нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 99,773 (ерэн есөн мянга долоон зуун далан гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Д.М***, М.Э*** нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхий дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М***, М.Э*** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 11,531,649.01 (арван нэгэн сая таван зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.М***, М.Э*** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 11,531,649.01 (арван нэгэн сая таван зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг нэг мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,546 (нэг зуун ерэн есөн мянга таван зуун дөчин зургаа) төгрөгийн тал хувь болох 99,773 (ерэн есөн мянга долоон зуун далан гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 99,773 (ерэн есөн мянга долоон зуун далан гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М***, М.Э*** нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 99,773 (ерэн есөн мянга долоон зуун далан гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.М***, М.Э*** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

     

ШҮҮГЧ                       Б.МӨНХТУЯА