Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 317/ШШ2026/00299

 

 

 

2026 02 03 317/ШШ2026/00299

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бүжин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .. тоотод байрлах П ББСБ ХХК /РД:../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, ... тоотод оршин суух ..... /.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,434,676.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч М.А нь манай компанитай 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Л дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийгн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэг зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийгн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 235,000 төгрөгийг покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5 хувийн хүүтэй байхаар эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн.... дансанд 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 643,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 700,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдө .... зээлийн дансны дугаартай, 733,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .... банкны тоот дансанд, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр .... зээлийн дансны дугаартай, 572,000 төгрөгийн зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн .... дансанд зээл олгохыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээд олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн төлбөрт 1,082,187.90 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 186,324.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133,094 төгрөг, шимтгэл 15,569.72 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 1,434,676.33 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2.-Хариуцагч М.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие М.А нь П ББСББ-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. 1,434,676.33 мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч П ББСББ ХХК нь хариуцагч М.А д холбогдуулан гэрээний үүрэгт 1,434,676.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлага 1,434,676.33 төгрөгийг П ББСББ ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.А нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлага 1,434,676.33 төгрөгийг П ББСББ ХХК-д бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П ББСББ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,904.82 төгрөгийн тал хувь 37,904.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,952.41 төгрөгийг Төрийн сангийн ... тоот данснаас, үлдэх 18,952.41 төгрөгийг хариуцагч М.А гаас гаргуулж нэхэмжлэгч П ББСББ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ М.БҮЖИН