| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00812/И |
| Дугаар | 310/ШШ2026/00100 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 310/ШШ2026/00100
| 2026 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 310/ШШ2026/00100 | ******* аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би, ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суугч, ******* овогт *******ын *******//-гийн, ******* аймгийн сумын баг, гэх газар нутаглах, овогт ын //-гаас 130 тооны мал гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00812/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.*******миний бие 2020 оны 02 сард ******* аймгийн сумын харъяат тэй гэр бүл болж, 2022 оны 12 сарын 08-ны өдөр охин г төрүүлсэн. Бид тал талаасаа 100 толгой малтай гэр бүл болж, ******* аймгийн сумын бригадын төв болон Гурвансайхан сумын 2-р багийн нутаг Хажуугийн ус гэх газруудад малаа маллан амьдарч байсан.
Гэтэл 2025 оны 0******* сарын 06-ны өдөр нөхөр нь зуурдаар нас барсан. Бид 2020 онд гэр бүл болсноос хойш өнөөдрийг хүртэл малаа өсгөж 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 2*******4 толгой мал тоолуулсан байсан. Энэ мал бидний дундын хөрөнгө, цагийн сайн, мууд хамтдаа өсгөж, үржүүлсэн мал байсан.
2025 оны 0******* сарын 06-ны өдөр нөхөр маань нас барж, алтан хайрцгийг нь нээж, зан үйлийн ажил явагдаж байхад буюу 2025 оны 0******* сарын 08-ны өдөр талийгаачийн төрсөн эгч Н. нь очоод малаас 45 хонь, 85 ямаа, нийт 130 толгой мал, бидний амьдарч байсан 4 ханатай гэрийг ачаад, малыг туугаад аваад явсан. Дүүгийнхээ эд хөрөнгийг бид нар цаашид эзэмшиж, ашиглана гээд загинаж, түрэмгийлэн авч явцгаасан. Бид гэр бүл болсноос хойш 2022 онд дундаасаа хүүхэд төрүүлж, өөрсдийн хөдөлмөрийн хүч, оролцоогоор малаа өсгөж байсан.
Гэтэл ажил явдал нь ч дуусаагүй байхад малыг нь авч явж, 4******* хоногийг хураахад нэг ч ах дүү нь ирээгүй. Зөвхөн дүүгийнхээ нас барсанд бус эд хөрөнгөд нь санаа зовинож ирсэн. Үүнд маш их гомдолтой байдаг. Дүүгийнхээ нас барсанд нь буруутгаж, намайг дүүг маань алсан гэх мэтээр дайрч, дарамталж байгаад миний болон охины маань хууль ёсоор эзэмших ёстой малыг авч явсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байсан ч таныг ингэж дарамтлах ёсгүй гэж надад хэлсэн. Мөн тэр хүмүүсийг дуудаж хэлж ойлгуулж байсан. Бүтэн 5 жилийн хугацаанд өсгөж, үржүүлсэн малыг маань авч явсанд гомдолтой байна. Өөрсдөө авах сонирхолтой бол хуулийн дагуу нэхэмжпэх байтал хүч хэрэглэн авч явсанд гомдолтой байдаг. Бид хамт амьдарч байхдаа малчны зээл авдаг байсан. Одоо 5 сая төгрөгний малчны зээл төлөх үүрэгтэй байгаа болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан 45 хонь, 85 ямааг Н.гаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... овогтой би *******ын гийн тус шүүхэд гаргасан 130 мал гаргуулах тухай нэхэмжлэлийг гардаж авч танилцлаа. Миний төрсөн дүү нь 2025 оны ******* сарын 6-ны өдөр өөрийн амийг хорлож нас барсан харамсалтай үйл явдал болсон. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Н. би эхээс 10-уулаа бөгөөд талийгаач нь манай отгон нь байсан. нь 2020 онд тай танилцаж 2021 оны ******* сард ******* аймгийн сумын Тагт бригадын төв дээр *******3 дагавар хүүхэдтэй, манай дүү нь 1 хүүхэдтэй хоёр талаасаа нийлж гэр бүлж болж ёслож нэг гэрт орцгоож байсан. Манай дүү өөрийн 200 гаруй малтай нийпж байсан бөгөөд *******Грувансайхан сумаас 200 гаруй малтай ирж нийлж хамт амьдарч эхлээд 2022 оны хавар 6 сард 2 муудалцаад *******өөрийн бүх мал болон гэрийн тавилгатайгаа аваад Гурвансайхан сум руу нүүгээд аваад явсан. Үүнээс хойш дүү маань Тагт бригадаас нүүж бригадад том ах ийн ынд өөрийн хүү ийн гийн хамт 2-уул нүүж ирсэн. Тусдаа амьдарч байх хугацаанд , 2-ын дундаас нэг хүүхэд төрсөн нь юм. Гэхдээ энэ хүүхэд төрсөн ч *******2 тусдаа амьдарцгааж байсан. Тэгээд 2022 оны 6 сараас тусдаа эд хүүгийн хамт 2024 оны 4 сарын 24-нийг хүртэл амьдарцааж манайх хүртэл хамт нэг дор нутаглаж байсан. Ингээд тай хүүхэд нь байгаа учир холбоотой байж байгаад эргээд нийлэхээр болж 2024 оны 4 сарын 25-нд нүүж ******* аймгийн ******* сумын Хажуу Ус гэх газар очиж малаа хүүгийн хамт маллаж *******аймгийн төвд өөрийн хүүхдүүдээ харж аймгийн төв дээр байх болсон. Д.Отонтөгсийн хүү ээж дээрээ очихоор Чех улсруу явж ээж нь гийн овгийг ын гэх болсон. Одоо Чех улсад байдаг. , талийгаач хоёр хамт амьдарч байгаа нэртэй 2 тусдаа байдаг байсан бөгөөд 2024 оны 4 сараас хойш таарамж муутай байдаг нь илт байсан. Тэгээд 1 жил гаран хамт амьдрах хугацаанд *******талийгаачийг сав л хийвэл цагдаад барьж өгөөд шүүхээр хүртэл баривчилгаанд оруулдаг байсан. Тэр үүднээс дүү маань Тэрээр 2025 оны ******* сарын 6-наас 7-нд шилжих шөнө ******* аймгийн Гурвансайхан, ******* сумын зааг газарт гэртээ амиа хорлосон байдалтай нас барсан байсан. Гэтэл манай дүүгийн үхэлд хэдийгээр гадны нөлөө байгаагүй ч гэсэн сэтгэл санааны хувьд нас барахын үед маш хүнд байдалтай дарамттай байгаа талаараа надруу эхнэр гийнхаа утсаар залгаад ...эгээ дүүгээ хэлтэс дээрээс ирээд аваачээ... Ундараамаа намайг арай л дээрэлхээд байх юм... гэж ярьж байсан. Дараа нь 2 хоногийн дараа манайд ирээд ...*******намайг цагдаад барьж өгөөд байх юм аа. Мал харах хүн байхгүй 2 хонолоо. Би ээжийгээ санаж байна. хүүгээ санаж байна. тай хамт байгаа ч гэсэн маш их ганцаардаж байна. *******сална гээд хамаг юм аа ялгаж авсан. Намайг байнга дээрэлхээд сав л хийвэл цагдаад барьж өгөөд байна. Та хэд минь миний малыг аваад харж хандаж өгөөч гэж хэлж байсан. Тэгээд мөн Өмнөговь аймгийн Манлай суманд байдаг төрсөн ах нь болох ийн Энхбаатарынд мөн очоод ...танай дээр би малтайгаа очъё, намайг татаж аваачээ, би тай хамт байхаар ганцаардаад үнэхээр хэцүү байна. Би танайд нүүж ирье гэж уйлж байгаад явсан байсан. Тэгээд дараа нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд мал маллан амьдардаг төрсөн ах ийн Энхтайван гэх хүн рүү залгаад уйлаад байн байн утсаар болон чатаар залгаад ...ганцаардаад хэцүү байна... *******намайг цагдаа өгөөд байна. би саллаа гээд байна. гэж байн байн залгаж уйлаад байдаг байсан байна. Гэтэл эхнэр ундармаа нь миний дүү ийн үхлийн талаарх хэрэг нь хаагдсан гээд хээв нэг бид нартай хэрүүл шуугиан хийж байгаад гомдолтой байна. ийг сална, чамайг цагдаад өгч шоронд хатаана гээд айлгаж байгаад явсан хойгуур нь дүү маань амиа хорлосон байсан. Гэтэл цагдаагийн байгууллага амиа хорлоход хүртгэсэн шалтгаан нөхцлийг шалгахгүйгээр хэргийг хааж байгаад маш их гомдолтой байаа. Цаашлаад би энэ талаар зохих байгууллагад гомдлыг гаргасан хянагдаж байгаа. Би д маш их гомдол байна. учир нь миний аваагүй байгаа малыг надаас нэхэж байгаад гомдолтой байна. ингэж мал нэхэхдээ илт гүтгэж 4******* хоног хураах ажилд ирээгүй гэж хүртэл худал ойлголт төрлуулж байгаа нь ямар ичих нүүргүй улаандаа гарсан зан суртахуун бэ. Тэгээд төрсөн дүүг маань ханилна гэж авч очоод өөрийн мал хөрөнгөө огтоос авч ирэлгүй Гурвансайхан суманд байлгаж байсан байж үлдсэн цөөхөн 120 гаруй малыг нь гадаад улсад байгаа ганц хүүгээс булааж авах гээд шүүхэд хүртэл хандаж байх юм. Тэр бүү хэл 2020 оноос хойш хамт амьдарч мал хөрөнгөө өсгөсөн гэж яаж ичихчгүй ингэж хэлж, бичиж байна аа. Бүхэл бүтэн хүний эрүүл саруул дүүг минь ханилна гэж хуурч авчирчихаад нэгхэн жил болоход хайрлаагүй байж байгаад зовоож үхүүлчихээд хэдэн малд яасан их хайртай болчиход байгаа юм бэ? Энэ малын маллахад аймгийн төв дээр ажил хийж байгаа хүн гээд байж байдаг байсан хөдөөнөө очихгүй байсан хүн. Энэ малыг би ч аваагүй шүү дээ. Тэгэхэд нас барсан дүүгийнхээ хойноос гашуудаж суугаа намайг нэмээд сэтгэлийн шанадлгаанл оруулж шүүхэд надаас мал нэхэмжилж байгаа нь ямар гээчийн ёс суртахуун бэ? Би маш их гомдолтой байна.
Миний дүү тай эргэж нийлнэ гээд наашаа 2024 оны 4 сарл нүүж ирэхдээ ээжийгээ татаж авна гээд нүүж байсан. Тэгээд ээж маань 2024 оны 8 cap; өвдөөд нас барсан. Ээжийгээ эргэж чадалгүй өнгөрөөсөн дөө. Тэгэхэд *******төв дээг байсан мөртөө 4******* хоногт нь ёстой ирж байгаагүй хүн шүү дээ. Би ямар сайндаь хүүхдүүдэд нь аймгийн төв дээр байрны гадаа орцны үүдэнд цагаалаг будаа хүүхдий:- хувь аваачиж өгч байсан. Би г 130 мал нэхсэн өргөдөл нэхэмжлэлийг авааз холбогдоход хүүхэд болох д өгөхгүй юм уу гэхэд ...Чин хүслэнд 20 мал Л ӨГУ: бусдыг нь би авнагээд утсаа тасалж байна лээ. Дүү мань 2024 оноос ******* аймгай; ******* суманд л нэг удаа мал тооллогонд хамрагдаж мал тоолуулсан... гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: гийн нэхэмжлэлтэй, Н.д холбогдох 130 толгой мал гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар дараах байдлаар эвлэрч байна.
Үүнд: Ц.*******нь 130 толгой мал гаргуулах шаардлага гаргасныг 118 толгой мал авч явсныг талууд харилцан ойлголцов. Нэхэмжлэгч Ц.*******нь 118 толгой мал гаргуулахаас 48 толгой мал гаргуулахаас татгалзаж, 70 толгой мал гаргуулах шаардлагаа дэмжиж, хариуцагч 70 толгой мал өгөхийг зөвшөөрөв.
Хариуцагч Н. нь эм хонь 6, төлөг 2, хурга 12, нийт 20 толгой хонь, эм ямаа 20, эр ямаа 16, ишиг 14 , нийт 50 толгой ямаа /нийт 70 толгой/-г 2026 оны 02 сарын 01-ний дотор нэхэмжлэгч Ц.*******нь өөрийн зардлаар очиж малаа хүлээж авахаар талууд тохиролцов. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******нь хариуцагч Н.д холбогдуулан 130 тооны мал гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нь нэхэмжилсэн 130 тооны мал гаргуулахаас 118 толгой мал авч явсныг талууд харилцан ойлголцож, 118 толгой мал гаргуулахаас 48 толгой малаас татгалзаж, 70 толгой мал гаргуулахаар буюу эм хонь 6, төлөг 2, хурга 12, нийт 20 толгой хонь, эм ямаа 20, эр ямаа 16, ишиг 14 , нийт 50 толгой ямаа /нийт 70 толгой/-г 2026 оны 02 сарын 01-ний дотор нэхэмжлэгч Ц.*******нь өөрийн зардлаар очиж малаа хүлээж авахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* овогт *******ын *******// нь 130 тооны мал гаргуулахаас 118 толгой мал авч явсныг талууд харилцан ойлголцож, 118 толгой мал гаргуулахаас 48 толгой малаас татгалзаж, овогт ын // нь 70 толгой мал өгөхөөр буюу эм хонь 6, төлөг 2, хурга 12, нийт 20 толгой хонь, эм ямаа 20, эр ямаа 16, ишиг 14 , нийт 50 толгой ямаа /нийт 70 толгой/-г 2026 оны 02 сарын 01-ний дотор нэхэмжлэгч Ц.*******нь өөрийн зардлаар очиж малаа хүлээж авахаар харилцан тохиролцож байгуулсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.гаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ