| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01061/И |
| Дугаар | 302/ШШ2025/00978 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 302/ШШ2025/00978
20251111 302/ШШ2025/00978
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймагдахьсумдундынанханшатнышүүхийншүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, дүгээр хороо, үйл ажиллагаа явуулах, П ХХК
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 05 дугаар багт оршин суух, Б овогт М.Т
Нэхэмжлэлийншаардлага: 8,001,144 /найман сая нэг мянга нэгзуундөчин
дөрвөн/төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг2025 оны 10 дугаар сарын 28-
ныөдөрхүлээнавчхянаад,
ҮНДЭСЛЭХнь:
1. Нэхэмжлэгч П ХХКнь М.Т дхолбогдуулан гаргасан 8,001,144 /найман сая нэг мянга
нэг зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад хариуцагч М.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрч, 8,001,144 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр
ирүүлсэн тул хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагчнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд
нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74
дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн
хураамжид төлсөн 142,968төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан
дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын дугаартай данснаас 71,484төгрөг, мөн
хариуцагч М.Т гээс 71,484төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож
шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж
заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75 8 дугаар зүйлд
заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б овогт М.Т нь 8,001,144 /найман сая нэг мянга нэг зуун дөчин дөрвөн/
төгрөгийг нэхэмжлэгч П ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн
60.1-т зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,968
төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн
дугаартай данснаас 71,484 төгрөг, мөн хариуцагч М.Т гээс 71,484 /далан нэгэн мянга дөрвөн
зуун наян дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д
зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д
зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг дурдсугай.
ШҮҮГЧК.Б