Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 317/ШШ2026/00308

 

2026 02 04 317/ШШ2026/00308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч М.Бүжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, .... тоотод оршин суух Ц.Н /РД:.../,

 

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Н нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний бие Ц ийн 1964 оны 8 дугаар сарын 13-ны өдөр айлын 6 дахь отгон хүү болж мэндэлсэн. Ээж маань бага насанд минь нас бараад ах эгчийн гар дор хүмүүжсэн. 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр халагдсан. Мөн Төв аймгийн З сумын нэгдлийн зөвлөлд 1985 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл үтрэмийн нормчноор, 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1991 оныг дуустал тасралтгүй тракторчоор ажилласан. Миний 1985 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн З сумын нэгдлийн зөвлөлд үтрэмийн нормчноор ажилд томилсон тушаал олдохгүй байгаа. Мөн цэргийн батлах болон хөдөлмөрийн дэвтэрт Д.Н гэж том ахаараа овоглож бичигдсэн байх тул холбогдох бичиг баримтад Д.Н гэснийг Ц ын Н гэж зөвтгөн тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дүгээр зөвлөмжийн хуудас /хх-4/, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн садан төрлийн лавлагаа /хх-5/, Ц.Н гийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа /хх-7/, 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Д.Н гийн цэргийн батлахын хуулбар /хх-8-9/, Д.Н гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-10-11/, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Ажилд томилох тухай тушаал /хх-12/, 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Ажилд томилох тухай тушаал /хх-13/, 1986 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Тариалантанд ажиллуулах тухай тушаал, хавсралт /хх-14-15/, 1987 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Ээлжийн амралтын хувиар батлах тухай тушаал, хавсралт /хх-16-18/, 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Ажилд томилох тухай тушаал /хх-19/, 1989 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт /хх-20-21/, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 100 дугаартай Төв аймгийн З сумын З нэгдлийн даргын Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал /хх-22-23/, 1992 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай Төв аймгийн З ХК-ийн ерөнхий захирлын Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-24-25/, Ц ын Н гийн ... дугаартай Баталгаажилтын хуудас, .... дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-27/, Гэрч Д.И...ын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-28-30/, Гэрч С.Л...ын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-31-34/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Ц.Н гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

1.1. Нэхэмжлэгч Ц.Н нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Миний бие Ц ийн 1964 оны 8 дугаар сарын 13-ны өдөр айлын 6 дахь отгон хүү болж мэндэлсэн. Ээж маань бага насанд минь нас бараад ах эгчийн гар дор хүмүүжсэн. 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр халагдсан. Мөн Төв аймгийн З сумын нэгдлийн зөвлөлд 1985 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл үтрэмийн нормчноор, 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1991 оныг дуустал тасралтгүй тракторчоор ажилласан. Миний 1985 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн З сумын нэгдлийн зөвлөлд үтрэмийн нормчноор ажилд томилсон тушаал олдохгүй байгаа. Мөн цэргийн батлах болон хөдөлмөрийн дэвтэрт Д.Н гэж том ахаараа овоглож бичигдсэн байх тул холбогдох бичиг баримтад Д.Н гэснийг Ц ын Н гэж зөвтгөн тогтоож өгнө үү гэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

-Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дүгээр зөвлөмжийн хуудас /хх-4/,

-2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн садан төрлийн лавлагаа /хх-5/,

-Ц.Н гийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/,

-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа ... Д.Н ... /хх-7/,

-1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Д.Н гийн цэргийн батлахын хуулбар ...Д.Н ... гэх тэмдэглэгээ /хх-8-9/,

-Д.Н гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт /хх-10-11/,

-1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Ажилд томилох тухай тушаал, 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Ажилд томилох тухай тушаал, 1986 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Тариалантанд ажиллуулах тухай тушаал, хавсралт, 1987 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Ээлжийн амралтын хувиар батлах тухай тушаал, хавсралт, 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Ажилд томилох тухай тушаал, 1989 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаартай Төв аймгийн З нэгдлийн зөвлөлийн даргын Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 100 дугаартай Төв аймгийн З сумын З нэгдлийн даргын Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, 1992 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай Төв аймгийн З ХК-ийн ерөнхий захирлын Ээлжийн амралт олгох тухай тушаал ...Д.Н ... гэх бичилтүүд /хх-12-25/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б..н овогт Ц ийн Н нь Д.Н гэх нэрээр Төв аймгийн З сумын нэгдлийн зөвлөлд 1985 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал үтрэмийн нормчноор, 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчоор тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Ц.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4-т эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж заасан байх учир шаардах эрхтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай Цэргийн батлах, .....дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б.. овогт Ц ийн Н /РД:..../ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Ц ийн Н нь Д.Н гэх нэрээр Төв аймгийн З сумын нэгдлийн зөвлөлд 1985 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал үтрэмийн нормчноор, 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  М.БҮЖИН