| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00050/И |
| Дугаар | 320/ШШ2026/00283 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2026/00283
| 2026 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2026/00283 |
|
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: Г*** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г*** банк Хөвсгөл салбарын захирал А.Ц***ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Д.Ш***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,062,640.39 (гурван сая жаран хоёр мянга зургаан зуун дөчин төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00050/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д*** овогтой Ш*** нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Г*** банктай ЗГ*** тоот “Дижитал цалингийн зээлийн гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал цалингийн зээлийн *** тоот зээлийн данс үүсгэж 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 2,000,000 (хоёр сая) төгрөгийн зээлийг жилийн 21% ( хорин нэгэн) хувийн хүүтэй, 10 (арван) сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Д.Ш***нэмэлт зээлээр 2025 оны 03 дугаар сарын 31 -ны өдөр 500,000 (таван зуун мянган) төгрөгийн зээлийг 21 % (хорин нэгэн) хувийн хүүтэй, 10 (арван) сарын хугацаатай, 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 1,200,000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөгийн зээлийг 21% (хорин нэгэн) хувийн хүүтэй, 15 (арван таван) сарын хугацаатай, 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 800,000 (найман зуун мянган) төгрөгийн зээлийг 15,6% (арван тав арваны зургаан) хувийн хүүтэй 10 (арван) сарын хугацаатай, 2025 оны 8 дугаар сарын 11-ны өдөр 2,000,000 (хоёр сая) төгрөгийн зээлийг 15,6% ( арван тав арваны зургаан) хувийн хүүтэй 25 (хорин таван) сарын хугацаатай тус тус авсан. Зээлдэгч Д.Ш***нь ЗГ4905131763 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 115 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна.
Зээлдэгч Д*** овогтой Ш*** нь Г*** банктай байгуулсан ЗГ*** тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 3,062,640.39 ( гурван сая жаран хоёр мянга зургаан зуун дөчин төгрөг гучин есөн мөнгө) гаргуулж Г*** банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ш***шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.Ш***би Г*** банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Иймд Д.Ш***миний бие Г*** банк ХК-аас цахим цалингийн зээл авсан нь үнэн бөгөөд одоо Г*** банк ХК-аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 2,897,789 төгрөг 94 мөнгө, үндсэн хүүний төлбөр 160,505 төгрөг 84 мөнгө, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 4,344 төгрөг 61 мөнгө, нийт 3,062,640 төгрөг 39 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Ш***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,062,640.39 ( гурван сая жаран хоёр мянга зургаан зуун дөчин төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ш***нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 3,062,640.39 (гурван сая жаран хоёр мянга зургаан зуун дөчин төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г***банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,952 (жаран гурван мянга есөн зуун тавин хоёр) төгрөгийн тал хувь болох 31,976 (гучин нэгэн мянга есөн зуун далан зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,976 (гучин нэгэн мянга есөн зуун далан зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ш***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,976 (гучин нэгэн мянга есөн зуун далан зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г***банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Д.Ш***нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхий дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ш***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,062,640.39 (гурван сая жаран хоёр мянга зургаан зуун дөчин төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Ш***нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,062,640.39 (гурван сая жаран хоёр мянга зургаан зуун дөчин төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Г*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г***банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,952 (жаран гурван мянга есөн зуун тавин хоёр) төгрөгийн тал хувь болох 31,976 (гучин нэгэн мянга есөн зуун далан зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,976 (гучин нэгэн мянга есөн зуун далан зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ш***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,976 (гучин нэгэн мянга есөн зуун далан зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г***банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Ш***нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА