Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2025/00864

 

20251021 302/ШШ2025/00864

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, дугаар хороо, үйл ажиллагаа явуулах, Х ХХК
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Ш овогт А.Е
Нэхэмжлэлийн шаардлага: 124,579 /нэг зуун хорин дөрвөн мянга таван зуун далан
есөн/төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ныөдөр хүлээн авч
хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК нь А.Е д холбогдуулан гаргасан 124,579 /нэг зуун хорин дөрвөн
мянга таван зуун далан есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад хариуцагч А.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 124,579 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн
тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч А.Е нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагчнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд
нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74
дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчХ ХХК-ийн улсын тэмдэгтийн
хураамжид төлсөн 4,550төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан
дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын дугаартай данснаас 2,275 төгрөг, мөн
хариуцагч А.Е аас 2,275төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэх
нь зүйтэй байна.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж
заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75 8 дугаар зүйлд
заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Шыбарайгыржүзик овогт Акейханы Е нь 124,579 /нэг зуун хорин дөрвөн
мянга таван зуун далан есөн/ төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-д төлж өгөхөөр болж,
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн
60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг

2

улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74
дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн дугаартай
данснаас 2,275 төгрөг, мөн хариуцагч А.Е аас 2,275 /хоёр мянга хоёр зуун далан таван/
төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д
зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д
зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг дурдсугай.

ШҮҮГЧ К.Б