Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 317/ШШ2026/00068  

 

 

 

 

   2026      01        06                                           317/ШШ2026/00068                                 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ?????? дүүрэг ?? дугаар хороо, 1 дүгээр байр, ?? тоотод оршин суух Дайртан овогт Д?гийн Г??????????,

Хариуцагч: Төв аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Жавхлант 2 дугаар гудамж,1 тоотод оршин суух Б? овогт Н?????н Г????????? холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн доголдол арилгасан үнэ 9,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Батцэцэг,

Хариуцагч: Н.Г********,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Буянжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Г******** нь 2019 оны 4 дүгээр сард 1221 маркийн тракторыг Н.Г********оос худалдаж авч, доголдлыг манай тариалангийн талбайд ирэн засаж явдаг болгоно гэж тохирсон боловч хүн бүл муутай байна, засаж, янзалж өгнө хэмээн арга саам хийж явсаар өдий хүрсэн тул шүүхэд өгсөн. Н.Г******** нь шүүхийн өмнө ч энэ байдлаа хүлээн зөвшөөрч янзалж өгнө гэж явсаар өдийг хүрлээ. Д.Г******** миний зорилго трактор хадгалах гэж аваагүй тариалалтад хэрэглэхээр авсан ч гол үүргээ худалдан авсан трактор биелүүлээгүй, өндөр үнээр техник түрээсэлсэн зардлаа нэхэх хууль зүйн үндэслэл ч байна. Н.Г******** трактороо засаж өгөхгүй байсан тул би зүгээр суугаад байх арга байхгүй, өөрөө засвар хийсэн зардлаа баримтаар нотлон гаргуулмаар байна, үүнээс ч өндөр зардал гарсан. Иймд баримтын хүрээнд 9.060.000 төгрөгийг Н.Г********оос гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“Д.Г********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг, Н.Г******** бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.

1. 9,060,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг Н.Г********оос Д.Г*********өгөхөөр тохиролцож,

2. 6,560,000 төгрөгөөс татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г******** нь хариуцагч Н.Г********од холбогдуулан эд хөрөнгийн доголдолд 9,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0033 дугаар итгэмжлэлээр Т.Батцэцэгт олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Д.Г********ийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар Т.Батцэцэгт олгосон байна.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг нь хариуцагч Н.Г********той шүүх хуралдааны явцад дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэж шүүхэд гаргасан байна. Үүнд:

“Д.Г********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг, Н.Г******** бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. 1. 9,060,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг Н.Г********оос Д.Г*********өгөхөөр тохиролцож, 2. 6,560,000 төгрөгөөс татгалзаж байнагэж эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

4.-Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Энэ шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г********, хариуцагч Н.Г******** нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 9,060,000 төгрөгийн 6,560,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагч Н.Г******** нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.Г********т төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г********ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г********оос 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г********т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нэгэн адил  зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН